Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/91

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Л.Ж нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Жд холбогдох эрүүгийн 2025000000026 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Л.Ж нь 2020 оны 01 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн ?тоотод иргэн С.О-ийн баруун бөөрөн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ж мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч С.О “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч С.О-ийн “П.С-гийн нөхөр Х, Л.Ж бид 4 уусан. Архи дуусах үед би явах гэтэл Соёлмаа, Л.Ж 2 намайг гаргахгүй гээд үүдний жижиг буйдан луу Л.Ж намайг түлхэж унагаасан. Тэгээд би П.С-г орон дээр сууж байхаар нь уур хүрээд очоод үснээс нь татсан чинь П.Соёлмаа миний үснээс зулгаагаад мөн миний уруулнаас татаж завж урсан. Мөн дээгүүрээ задгай плаж өмсчихсөн байсан чинь хөхний дээд талд урсан. Гэтэл Л.Ж бид 2-г салгаад хойд талын өрөөнд орсон чинь намайг явах гээд байна гээд уурлаад миний баруун талын бөөрний хэсэг рүү гараараа цохисон. Ингээд миний бөөр өвдөөд хэвтээд өгсөн. Надад Л.Жаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 4,5-р хуудас/

 

2. Гэрч П.С-гийн “Ингээд бид нар архи уугаад дууссаны дараа Л.Ж, С.О нар хойд талын өрөөнд орсон. Би нөхрийнхөө хажууд хэвтэж байсан чинь С.О миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь би зүүн талын завжнаас нь татаж байгаад үсээ тавиулсан. Гэтэл Л.Ж босож ирээд та 2 болиоч гээд С.Оийг үүдний хэсэгт байдаг жижиг буйдан луу түлхсэн. Ингээд Л.Ж С.Оийг хойд өрөө рүү аваад орсон. Гэтэл шөнө С.О ёо ёо гээд байхаар нь яасан бэ гээд босоод хартал С.Оийн баруун бөөрний харалдаа хөхөрсөн байсан. Тэгэхээр нь би С.Од эм өгчхөөд унтаад өгсөн. Өглөө нь С.Од хоол хийж өгсөн ба С.О хоол идчихээд ёолж байгаад Л.Жыг миний бөөр лүү цохичихсон гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-р хуудас/

 

3. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 124 дугаартай “С.О-ийн биед нуруунд баруун талын бөөрний харалдаа цус хуралт, хоёр хөхний дээр, амны зүүн талд зулгаралт үүсчээ. Нуруунд баруун талын бөөрний харалдаа цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр хөхний дээр, амны зүүн талд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гэмтэл нь 2020-01-07-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 15- р хуудас/

 

4. Яллагдагч Л.Жы ...“Бид 4 архи ууж дуусаад унтах гэтэл С.О, П.Соёлмаа хоёр хоорондоо маргалдаж байгаад бие биенээ үсдээд байхаар нь би тэр 2-г салгаад 2 тийш нь түлхсэн. Тухайн үед С.О үүдний хэсэг рүү буйдан луу унасан. Тэгээд би С.Оийг Соёлмаагийн хойд өрөөнд оруулаад унтуулах гэтэл миний үгэнд орохгүй байхаар нь баруун бөөр хэсэг рүү нь нэг удаа цохичихсон юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хамтран амьдрагч С.Оийн баруун бөөрөн тус газарт цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч П.Соёлмаа, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг гэх зэрэг баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдож байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болсон нь тогтоогдсон байгаа. Шүүгдэгчийг дахин цаашид нийгмийн харилцаанд орохдоо хүнтэй эв зүйтэй аятайхан байх талаасаа анхаараад гараасай гэж хүсч байна. Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд Л.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450 000 төгрөгийн  торгох ял оногдуулах саналтай байна. Уг ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг тус тус гаргаж байна” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.О-ийн “Л.Ж бид хоёрыг салгаад хойд талын өрөөнд орсон чинь намайг явах гээд байна гээд уурлаад миний баруун талын бөөрний хэсэг рүү гараараа цохисон” гэсэн мэдүүлэг, гэрч П.Соёлмаагийн “Л.Ж босож ирээд та 2 болиоч гээд С.Оийг үүдний хэсэгт байдаг жижиг буйдан луу түлхсэн. Ингээд Л.Ж С.Оийг хойд өрөө рүү аваад орсон, гэтэл шөнө С.О ёо ёо гээд байхаар нь яасан бэ гээд босоод хартал С.Оийн баруун бөөрний харалдаа хөхөрсөн байсан гэсэн” мэдүүлэг, хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан тухай Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 124 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.Ж нь 2020 оны 01 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 1-26 тоотод иргэн С.Оийн баруун бөөрөн тус газар цохиж нуруунд баруун талын бөөрний харалдаа цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Л.Ж-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Ж-ыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Л.Жы үйлдлийн улмаас хохирогч С.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жд оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 9 сарын хугацаанд сар бүр 50 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС