Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 83

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Жын О //-ийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 01 сарын 01-нээс 1981 оны 10 сарын 31-н хүртэл, 1984 оны 01 сарын 01-нээс 1985 оны 04 сарын 31-н хүртэл, 1986 оны 01 сарын 01-нээс 1986 оны 12 сарын 31-н хүртэл, 1988 оны 01 сарын 01-нээс 1988 оны 12 сарын 31-н хүртэл, 1991 оны 01 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-н хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс Ж.Отгонцэцэгийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1980 оны 03 сарын 01-нээс 1980 оны 12 сарын 31-н хүртэл, 1982 оны 01 сарын 01-нээс 1983 оны 12 сарын 31-н хүртэл, 1985 оны 05 сарын 01-нээс 1985 оны 12 сарын 31-н хүртэл, 1987 оны 01 сарын 01-нээс 1987 оны 12 сарын 31-н хүртэл, 1989 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-н хүртэл, 1992 оны 01 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ