Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Луус суманд 1961 оны 01 сарын 05-нд төрсөн, 56 настай, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, Дундговь аймгийн Луус сумын 1-р баг, Эрчим 1-1 тоотод оршин суух, Олхонууд овогт Лувсангомбын Цолмонгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 02 сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 16-ны өдөр 139/2017/00088/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Л.Цолмон, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Л.Цолмон шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1979 оны 09 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 15-ныг хүртэл тракторчинаар ажилласан. Тухайн үеийн ажилд орсон, гарсан тушаал байхгүй учир хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг үндэслэн Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1979 оны 09 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 15-ныг хүртэл тракторчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Л.Цолмон нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

 

            Л.Цолмон нь Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1979 оны 09 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 15-ныг хүртэл тракторчинаар ажиллаж байсан болох нь:  

           Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 08/112 тоот албан бичиг,

           Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 02 сарын 14-ний өдрийн 02/68 тоот албан бичиг,

           Л.Цолмонгийн Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс 1986 оны 04 сарын 08-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Л.Цолмонгийн 1979 оны 09 сар, 1980 оны 12 сар, 1981 оны 05, 06 сар, 1982 оны 10 сар, 1983 оны 09, 12 сар, 1984 оны 06 сар, 1985 оны 05 сар, 1986 оны 03 сар, 1987 оны 03 сар, 1988 оны 04 сар, 1989  он, 1990 оны 02 сар, 1991 оны 05 сар, 1992 оны 01 саруудад авч байсан цалингийн тооцооны баримт,

           Гэрч  Ж.Ганбатын “...Л.Цолмон нь Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд тракторчин байсан. 1979-1992 оныг дуустал тракторчин хийж байсан. Ажилд орсон гарсан сар өдрийг нь сайн мэдэхгүй байна. Ер нь бол 1992 оныг дуустал буюу нэгдэл тартал тракторчнаар ажилласан. Би Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн туслах үйлдвэрт хашаа худгийн байнгын бригадын даргаар 1975-1992 оныг дуустал ажилласан. Бид нэг нутаг усны хүмүүс байгаа юм. Мөн тухайн үед хашаа худгийн засварт Л.Цолмонг тракторчнаар авч явдаг байсан юм. Тийм учраас ажиллаж байсан байдлыг нь мэднэ” гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Эрдэнэбатын “...Л.Цолмон нь 1979-1992 оныг дуустал Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд тракторчинаар ажиллаж байсан. Ажилд орсон сар өдрийг нь сайн мэдэхгүй байна. Би Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд тээврийн тэрэгний жолоочоор 1977-1992 оныг дуустал ажилласан. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь мэднэ” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Бадарчингийн “...Л.Цолмон нь 1979 онд Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд тракторчинаар ажиллаж байсан. 1979 оны хавараас 1992 оныг дуустал тасралтгүй ажилласан. Би Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд мужаанаар 1977-1992 оныг дуустал ажилласан. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь мэднэ” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Олхонууд овогт Лувсангомбын Цолмон /ЗЗ61010517/-гийн Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1979 оны 09 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 15-ныг хүртэл тракторчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Цолмонгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ