Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 93

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Их тугтан овогт *******ийн *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.*******, нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 оны 12 дугаар сарын 03-нд Ховд аймгийн ******* суманд төрсөн бөгөөд 1973-1976 онуудад Ховд аймгийн ******* сумын ******* бригадад мал маллаж байгаад 1977 оны 01 дүгээр сард Улаанбаатар хот руу шилжээд Мод боловсруулах үйлдвэрт 1977 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нормчноор ажиллаж байгаад 1977 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Нийгмийг аюулаас хамгаалах яамны 3 дугаар хэлтэст уурын зуухны галчаар 1978 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1978 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тус яамны хамгаалалтын тусгай салаанд хамгаалалтын сэргийлэгчээр 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Тээврийн яамны авто паркад жолоочоор, 1984 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Тээврийн яамны 2 дугаар паркад жолоочоор ажиллаж байгаад Авто комбинат хувьчлагдсан.

Миний хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа байгаа боловч тушаалууд нь эх хувиараа олдохгүй байх тул миний шүүхэд гаргаж өгсөн баримтууд болон гэрчийн мэдүүлгийг үнэлж намайг 1973-1976 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн ******* бригадад малчнаар, 1977 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Мод боловсруулах комбинатад нормчноор, 1977 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Нийгмийг аюулаас хамгаалах яамны 3 дугаар хэлтэст уурын зуухны галчаар, 1978 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Нийгмийг аюулаас хамгаалах яамны хамгаалалтын тусгай салаанд гадуур хамгаалалтын сэргийлэгчээр, 1983 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Тээврийн яамны авто паркад жолоочоор, 1984 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Автокомбинатын 2 дугаар паркад жолоочоор, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуустал Авто комбинат ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.******* нь 1973-1976 онуудад Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1977 оны 01 дүгээр сараас 1977 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Мод боловсруулах үйлдвэрт нормчноор, 1977 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Нийгмийг аюулаас хамгаалах яамны 3 дугаар хэлтэст уурын зуухны галчаар, 1978 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 30 өдрийг хүртэл тус яамны хамгаалалтын тусгай салаанд хамгаалалтын сэргийлэгчээр, 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл тээврийн яамны авто паркад жолоочоор, 1984 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тээврийн яамны 2 дугаар паркад жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба шүүх хуралдаан дээр хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуустал Авто комбинат ХК-д жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байна.

Хүсэлттэй хамт хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 04 сарын 04-ний өдрийн 562 дугаар албан бичиг,

-1977 оны 01 сарын 22-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа,

-Ховд аймгийн ******* сумын ******* бригадын Н.Ням-Очир, ******* нарын нэр дээрх 70 дугаар дансны 1973-1976 онуудын цалингийн түүвэр,

- Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 05 сарын 10-ны өдрийн 02/2649 дугаартай лавлагаа,

-Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын газрын 2016 оны 05 сарын 16-ны өдрийн лавлагаа,

-Гэрч Ж.Бямбахүрэл нь шүүхэд гаргасан тодорхойлолтондоо... Н.******* нь 1977 оны 01 сарын 01-ээс тэр үеийн УБ хотын мод боловсруулах комбинатын зүсмэлийн цехэд РД 75 хөрөө рамад нормчноор миний хамт 1977 оны 6 сарын20-ныг хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдан явсан нь үнэн болно. Бригадын дарга Бадамцэцэг гэдэг хүмүүс удирдан ажиллаж байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Гэрч Ж.Бадамдорж нь шүүхэд мэдүүлэхдээ...Би тухайн үед ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. ******* нь 1973-1976 онуудад Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн 4 дүгээр бригадад аав ээжийнхээ хамт мал малладаг байсан. Намайг 1975 оны 5 дугаар сард цэргийн албанд явахад ******* нь эцэг нацагдорж, эх Инжээ нарын хамт мал маллаж байсан гэх мэдүүлэг зэрэг баримтууд хавсаргасан байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Н.*******ыг 1973-1976 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн ******* бригадад малчнаар, 1977 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Мод боловсруулах комбинатад нормчноор, 1977 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Нийгмийг аюулаас хамгаалах яамны 3 дугаар хэлтэст уурын зуухны галчаар, 1978 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Нийгмийг аюулаас хамгаалах яамны хамгаалалтын тусгай салаанд гадуур хамгаалалтын сэргийлэгчээр, 1983 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Тээврийн яамны авто паркад жолоочоор, 1984 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Автокомбинатын 2 дугаар паркад жолоочоор, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуустал Авто комбинат ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хэрэгт 1993 оны 6 сарын 04-ний өдрийн Автотээвэрийн Автокомбинат хувьцаат компаний Ерөнхий захирлын 01 дугаартай “орон тоо, цалингийн сан батлах, тээвэрчдийг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалын хуулбар, түүний хавсралт, 1984 оны 6 сарын 28-ны өдрийн Автокомбинатын хоёрдугаар паркийн даргын 52 дугаартай 1984 онд авто сургуулийг төгсөж ирсэн жолооч нарыг ажилд авах тухай тушаалын хуулбар, Зам тээвэр, Холбооны яамны харьяа нэгдүгээр автокомбинатын даргын 1993 оны 5 сарын 31 өдрийн 95 тоот тээвэрчдийг ажлаас чөлөөлж шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар, Н.*******ын 1988-1992 онуудын цалингийн түүвэрийн хуулбар зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Их тугтан овогт *******ийн *******ыг 1973-1976 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн ******* бригадад малчнаар, 1977 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Мод боловсруулах комбинатад нормчноор, 1977 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Нийгмийг аюулаас хамгаалах яамны 3 дугаар хэлтэст уурын зуухны галчаар, 1978 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Нийгмийг аюулаас хамгаалах яамны хамгаалалтын тусгай салаанд гадуур хамгаалалтын сэргийлэгчээр, 1983 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Тээврийн яамны авто паркад жолоочоор, 1984 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Автокомбинатын 2 дугаар паркад жолоочоор, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуустал Авто комбинат ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Б.МАРИНА