Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/97

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О

Улсын яллагч Н.Д  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

            Шүүгдэгч З.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Мө-д холбогдох эрүүгийн 1925005700391 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч З.М нь 2019 оны 08 сарын 12-ны өдрийн 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян-Цагаан багийн ? тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн Д.З-ын “Нарлаг” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 400000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан.

 

2. 2019 оны 09 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэн бүст багийн 5-41 дүгээр байрны 3 дугаар орцонд иргэн Ч.Б-Э-ий толгой тус газар өшиглөж нь эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Мг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч З.М мэдүүлэхдээ “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэв.

 

Хохирогч Д.З хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ “Шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, хохирол болон 400 000 төгрөгийг минь гаргуулан шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.

 

Хохирогч Ц.Д “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үед авсан гэрэл зургууд. /хх-ийн 5-7-р хуудас/

 

2. Хохирогч Д.З-ын ...“Би дэлгүүрээ хаагаад найз Осорын гэрт ороход бага охин нь гэдсээ зууханд түлчихсэн байсан. Тэгээд би тос оруулж өгчихөөд дэлгүүр рүүгээ явж байтал манай 13 настай хүү Амар манай дэлгүүрт Мөнхөө ороод гарсан гэж байна ш дээ сая надад Жанчив ах хэллээ..” гэхээр нь дэлгүүрийнхээ хаалгыг онгойлгоод мөнгөний шургуулгаа татсан чинь шургуулганд байсан 400000 гаруй мянган төгрөг алга болсон юм. Тэгээд л цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд Мөнхөөг бариад явсан. Би сар бүрийн 15-ны өдөр 497 000 төгрөгийн зээл төлдөг юм. Уг мөнгөөр зээлээ төлөх гэж байсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-11-р хуудас/

 

3. Гэрч Д.Ж-бийн ...“2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр оройн 21 цаг 45 минутын үед ажлаасаа тараад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн тосгоны Нарлаг хүнсний дэлгүүр орох гээд явж байсан чинь нарлаг 8 нэрийн хүнсний дэлгүүрийн хаалга хаалттай цоожтой байсан. Дотор нь хүн явж байсан. Тэгээд сайн харсан чинь Мөнхөө гэдэг залуу дотор нь байж байх шиг байсан. Тэгээд ард талын дэлгүүр орох санаатай дэлгүүрийн хажуу талаар явж байсан чинь дэлгүүрийн хажуу талын цонхоор зүс таних Мөнхөө гэх залуу үсэрч гарч ирээд хажуу талын хашаа даваад хар зам дээр гараад гүйж байхад нь би араас нь Мөнхөө гэж дуудсан чинь эргээд харсан. Тэгээд урд талын гудамж руу гүйгээд орсон юм. Тэгээд удаагүй дэлгүүрийн эзний хүүхэд Амарбат гэдэг хүүхэд ирсэн. Тэгэхээр нь би танай Нарлаг дэлгүүрт чинь хулгай ороод байгаа юм шүү гэсэн чинь дэлгүүрийн эзний хүүхэд Амарбат агаа би сая дэлгүүрээ түгжчихээд гарсан. Тийм байх учиргүйдээ гэсэн. Тэгэхээр нь би орж үзсэн дээр байх гэж хэлээд дэлгүүрийн ар талын хаалгаар Амарбатын хамтаар ороход хажуу талын цонх нь онгорхой байж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад Нарлаг дэлгүүрийн эзний хүүхэд А дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/

 

4. Гэрч Д.О-гийн ...“2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 8-9 цагийн хооронд байхаа сайн санахгүй байна. Нарлаг хүнсний дэлгүүрийн эзэн Д.З-ын хүүхэд машинтай ирээд З.М ах манай дэлгүүр лүү ороод хулгай хийгээд гараад дэлгүүрийн урд зам руу гараад гүйгээд явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэдий хэр хэмжээний мөнгө байсан юм бол гэж асуусан чинь Д.З-ын хүүхэд хэдэн мянгат байсан юм гэж хэлээд ээжид мэдэгдэхгүй З.М ахаас авчихмаар байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Нарлаг хүнсний дэлгүүр лүү явж байгаад миний дүү ээждээ хэлсэн дээр байхаа ээж чинь хаана байгаа вэ гэж асуусан чинь Осор ахынд байгаа гэж хэлэхээр нь хашааных нь гадаа очоод Д.З-ыг аваад Нарлаг хүнсний дэлгүүрийн гадна талд ирээд хүү З.М луу залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь дахиад залгасан чинь утсаа авахаар нь чи хаана байгаа юм гэж асуусан чинь город өгсөөд явж байна очиж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юу хийж яваад байгаа юм бэ Нарлаг хүнсний дэлгүүрт хулгай хийж орсон гэж байна хурдан хүрээд ир гэж хэлсэн чинь удалгүй З.М ирэхээр нь Нарлаг хүнсний дэлгүүр лүү орж үзчихээд мөнгө авсан талаар асуусан чинь аваагүй гэж хэлсэн тэгэхээр нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/

 

5. Гэрч О.С-рын ...“Нарлаг дэлгүүр өдөрт 300000 төгрөгөөс 500000 төгрөгийн хооронд орлого ордог. Өдөр өдөртөө ондоо байдаг. Хамгийн багадаа 300000 төгрөг ордог”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17-р хуудас/

 

6. Яллагдагч З.М-гийн ...“Тэгээд би дэлгүүрт зогсож байсан чинь А-гийн ээж гэх эмэгтэй би нэрийг нь сайн санахгүй байна. А руу залгаад А-гийн ээж агсам тавиад байна гэж хэлээд Нарлаг хүнсний дэлгүүрийг цоожлоод А-гийн гэр лүү тэр хоёр гүйгээд яваад өгсөн. Тэр хооронд нь би Нарлаг хүнсний дэлгүүрийн баруун талын хашааг давж дотогш ороход дэлгүүрийн баруун талын вакум цонх цоожтой байсан. Тэгээд би зүүн гараараа түлхсэн чинь цонх онгойхоор нь цонхоор авирч ороход дэлгүүрийн ар талын өрөө нь гэрэл нь асаалттай байсан. Тэгээд би арын өрөөнөөс дэлгүүр лүү ордог цагаан өнгийн хаалгаар ороход мөн гэрэл нь асаалттай байсан. Тэгээд би Нарлаг хүнсний дэлгүүрийн мөнгө хадгалдаг хайрцгийг татсан чинь цоожгүй онгорхой байсан. Тэгэхээр нь хайрцгийг татаж гаргаж ирсэн чинь дотор нь 10000 төгрөг 1 ширхэг, 3 ширхэг 1000 төгрөг 2 ширхэг 500 төгрөг байхаар нь аваад өмднийхөө баруун талын халаасанд хийж дэлгүүрийн дэлгүүрийн арын өрөө рүү орж цонхоор буцаж гараад хашаа давсан чинь дэлгүүрийн хажуу талаар эрэгтэй хүн явж байх шиг харагдсан. Тэгээд засмал зам руу чиглээд гүйж байсан чинь араас нэг эрэгтэй хүн дуудсан тэгээд би нэг эргэж харчаад Баянцагаан багийн соёлын төв чиглээд гүйсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-27-р хуудас/

 

7. Яллагдагч З.Мгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 31-34-р хуудас/

 

8. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 99- 103-р хуудас/

 

9. Хохирогч Ц.Дэ-гийн ...“Бат-Эрдэнэ ярьж чадахгүй байсан болохоор хаана ямар хүнд зодуулсныг би мэдэхгүй байна. Ямар ч байсан орцонд хүнд зодуулсан байдалтай байсан гэж цагдаа нараас сонссон. Ер нь их архи уудаг байсан ба элэгний цероз өвчтэй гээд сүүлийн 1 жил орчим архи уугаагүй юм. Хэрэг болохоос өмнө ганц нэг удаа архи уучихсан юм. Архи уусан үедээ олон үгтэй унтаж өгөхгүй хүний дургүй их хүргэдэг. 2019 оны 09 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө зодуулаад эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн шалтгааныг эмч нар нь тодруулахын тулд тархины томографикийн шинжилгээ хийлгэж үзээд тархинд цус харвалт байхгүй байна, элэгнээсээ болоод ухаангүй болсон байж магадгүй гэж оношилсон. Талийгаач 2000 оноос хойш архи ууж эхэлсэн. Архи уучихаад ирэхдээ унадаг юм уу хүнд зодуулдаг юм уу мэдэхгүй нүүр ам нь хөхөрсөн, толгой тархи нь хагарсан ирдэг байсан. Талийгаач 2017 оноос эхлээд бие нь өвддөг, эмчилгээ хийлгэдэг байсан. 2018 оны 10 сараас өвчин нь хүндрээд эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн. Тухайн үед элэгний цероз нь тархиндаа нөлөөлсөн байж магадгүй гэж эмч нар хэлээд 2018 оны 12 сарын 03-ны өдөр томографикийн зураг авхуулсан. Тухайн үед талийгаачийн биед зүүн чамархай зулай ясны хугарал гэмтэл байсныг эмч нь бид нарт хэлээгүй, бид нар ч мэдээгүй. Ер нь талийгаач Бат-Эрдэнэ архи уудаг байхдаа байнга л бэртсэн гэмтсэн явдаг байсан хэзээд нь ямар гэмтэл авч байсныг би мэдэхгүй байна, өөрөө ч бид нарт хэлдэггүй байсан” гэсэн мэдүүлэг. /х/х-ийн 119, 2-р хх-ийн 16- 17-р хуудас/

 

10. Гэрч Б.Ц-рын ...“2019 оны 09 дүгээр сарын 29-ны орой 19 цагийн үед манай хажуу талын айлын өвгөн Хишигсүрэн орж ирээд манай орцонд нэг хүн байна хонох гэж байгаа юм шиг байна би хариач гэтэл явахгүй байна гэж хэлээд манайд хоол идчихээд гарсан. Ингээд би 20 цагийн үед дэлгүүр орох гээд гэрээсээ гартал манай орцонд хүн байхгүй байсан юм. Улмаар 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө 08 цаг өнгөрч байхад хажуу айлын өвгөний махыг оруулж өгөх гээд гэрээсээ гартал өвгөний хаалганы харалдаа мухарт нэг хүн зодуулсан байдалтай доогуураа нүцгэн хэвтэж байсан. Тэгэхээр нь би Хишигсүрэн ахынд ороод үүдэнд чинь зодуулсан бололтой хүн хэвтэж байна та дуудлага өгсөн юм уу гэтэл өгөөгүй би мэдээгүй гэж хэлэхээр нь би цагдаа түргэн лүү дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 126-р хуудас/

 

11. Гэрч Ц.Х-нгийн ...“Би 2019 оны 09 дүгээр сарын 29-ны орой 21 цагийн үед унтсан. 2019 оны 09 сарын 30-ны өглөө 08 цагийн үед манай хажуу айлын Б.Ц миний хөргөгчинд нь хийсэн махыг оруулж ирэхдээ танай үүдэнд зодуулсан хүн хэвтэж байна нүүр ам нь цус болчихсон байна гэхээр нь үүдээ онгойлгож хартал нэг хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь Б.Ц-рыг цагдаа дууд гээд манай гэрт байхдаа цагдаа дуудсан. Ингээд Б.Ц гараад явсан би гэртээ ороод байж байтал Д-нгийн эхнэр над руу залгаад та плиткаа аваад ороод ир Д гэртээ байна гэхээр нь би плиткаа аваад Д-нгийнд ортол Д хэсэг үзэж байгаад ажил ихтэй юм байна орой янзалж өгье гэхээр нь би эргээд гэрлүүгээ орж явтал цагдаа нар ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 127-р хуудас/

           

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1509 дугаартай “...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Орхон аймгийн ШША-ны шүүх эмнэлгийн шинжилгээ 652 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна.Ч.Б-Э-ний биед зүүн дух, чамархай, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт. /хх-ийн 141-144-р хуудас/

 

13. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 182 дугаартай дүгнэлтийн ...“Шинжлэгдэж буй 1 гэсэн дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 2,3,4,5 гэсэн дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй байна. Шинжилгээнд тэнцсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь гарын хээний салбар станцын санд MN003010015073 дугаараар бүртгэгдсэн Зоригтын З.М-гийн зүүн гарын алганы хээний дардастай тохирч байна. Шинжилгээнд тэнцсэн 1 гэсэн дугаартай гарын мөр нь Зоригтын З.Мгийн зүүн гарын алганы хээний дардастай папилляр шугамын нийлэлт, папилляр шугамын эхлэл, папилляр шугамын салаалалт, папилляр шугамны төгсгөл зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 181-183-р хуудас/

 

14. Яллагдагч З.М-гийн ...“Би 2019 оны 09 дүгээр сарын 29-ний орой 21-22 цагийн үед Мэнд-Амар худалдааны төвийн орчим 5-41 дүгээр байрны орцонд очиж хонох гээд явж байтал нэг согтуу ах тааралдаад намайг “дүү тамхи байна уу” гэхээр нь би тэр ахад нэг тамхи өгсөн. Тэр ах намайг хаачих гэж байна гэхээр нь би 5-41 дүгээр байрны хойд талын байранд орцонд хонох гэж байгаа гэж хэлтэл тэр ах намайг цуг очиж хоноё гээд дагаад байсан. Тэгэхээр нь би Мэнд-Амарын урд таарсан ахтай цуг яваад 5-41 дүгээр байрны хойд талд өмнө нь очиж хонодог байсан орцондоо очиж унтсан. Ингээд бид хоёр унтаж байтал цагийг нь сайн мэдэхгүй байна шөнө тэр ах согтуу сэрчхээд намайг гөлөг минь бос гээд байхаар нь би та яагаад томроод байгаа юм гэтэл босоод ирсэн. Тэгэхээр нь би тэр ахыг шалан дээр унагааж байгаад гутлаараа 2-3 удаа нүүрэн дээр нь дэвссэн” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 12-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Энэ хэргийн улмаас 400 000 төгрөгийн хохирол учирч 15 000 төгрөг төлөгдсөн. Үлдэгдэл 385 000  төгрөгийг төлөгдөөгүй байна. Мөн З.М нь 2019 оны 9 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-41 дүгээр байрны 3 дугаар орцонд иргэн Ч.Б-Э-ний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Уг гэмтлийг толгойн тус газар нь гутлаараа дэвсэж гэмтэл учруулсан болох нь тогтоогддог. Тухайн орцонд хүн  байсан гэдгийг Цэндбазар гэдэг хүн харж мэдүүлсэн байдаг, мөн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан шинжээчийн дүгнэлтээр талийгаач Ч.Б-Э нь өмнө тархины хүнд гэмтэлтэй байсан байна. 2019 оны 9 дүгээр 29-нөөс 30-нд учирсан гэмтэл нь шинэ гэмтэл хөнгөн гэмтэл байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Уг гэмтлийг З.М өөрөө дэвсэж учруулсан гэдгээ мэдүүлдэг. Иймд З.М-д Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-нд 2 жил 6 сарын хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 15 нэгжийг нэг хоногтой дүйцүүлэн 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцон нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлбөргүй байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Энэ хэрэгт бичиг баримт дагалдаж ирээгүй. Хэрэгт ирсэн эд зүйлийг устгах саналыг тус тус гаргаж байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ: “400 000 төгрөг алдагдсан гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдохгүй байна. Шүүгдэгч гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн,  хохирол төлбөр байхгүй нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах заалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан заалтанд нь хэрэглэж өгнө үү. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн байдал нь хамаарагдах байх. Харин түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нь гэмт хэргийн хувьд хохирогчийн хувьд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байгаа. Тухайн зүйл ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулж, үүнийг нь  хуульд зааснаар нэмж нэгтгэх саналтай байна. Мөн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

 Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч Д.З-ын “2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн үед манай дэлгүүрт хулгайч ороод өнөөдрийн орлогоос 400.000 гаран мянган төгрөг хулгайд алдсан” гэсэн  мэдүүлэг, гэрч Д.Ж-ийн “2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр оройн 21 цаг 45 минутын үед ажлаасаа тараад Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг тосгоны Нарлаг хүнсний дэлгүүр орох гээд явж байсан чинь нарлаг 8 нэрийн хүнсний дэлгүүрийн хаалга хаалттай цоожтой байсан. Дотор нь хүн явж байсан тэгээд сайн харсан чинь Мөнхөө гэдэг залуу дотор нь байж байх шиг байсан. Тэгээд ард талын дэлгүүр орох санаатай дэлгүүрийн хажуу талаар явж байсан чинь дэлгүүрийн хажуу талын цонхоор зүс таних Мөнхөө гэх залуу үсэрч гарч ирээд хажуу талын хашаа даваад хар зам дээр гараад гүйж байхад нь би араас нь Мөнхөө гэж дуудсан чинь эргээд харсан тэгээд урд талын гудамж руу гүйгээд орсон юм” гэсэн мэдүүлэг, гэрч Д.О-гийн “2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 8-9 цагийн хооронд байх сайн санахгүй байна. Нарлаг хүнсний дэлгүүрийн эзэн Д.Зын хүүхэд машинтай ирээд З.М ах манай дэлгүүр лүү ороод хулгай хийгээд гараад дэлгүүрийн урд зам руу гараад гүйгээд явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэдий хэр хэмжээний мөнгө байсан юм бол гэж асуусан чинь Д.З-ын хүүхэд хэдэн мянгат байсан юм гэж хэлээд ээжид мэдэгдэхгүй З.М ахаас авчихмаар байна гэж хэлсэн юм” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ц.Д-гийн “Тухайн үед элэгний сероз нь тархиндаа нөлөөлсөн байж магадгүй гэж эмч нар хэлээд 2018 оны 12 сарын 03-ны өдөр томографикийн зураг авахуулсан тухайн үед талийгаачийн биед зүүн чамархай зулай ясны хугарал гэмтэл байсныг эмч нь бид нарт хэлээгүй, бид нар ч мэдээгүй, ер нь талийгаач Бат-Эрдэнэ архи уудаг байхдаа байнга л бэртсэн гэмтсэн явдаг байсан хэзээд нь ямар гэмтэл авч байсныг би мэдэхгүй байна, өөрөө ч бид нарт хэлдэггүй байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ц-рын “2019 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө 08 цаг өнгөрч байхад хажуу айлын өвгөний махыг оруулж өгөх гээд гэрээсээ гартал өвгөний хаалганы харалдаа мухарт нэг хүн зодуулсан байдалтай доогуураа нүцгэн хэвтэж байсан.” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Х-гийн “Би 2019 оны 09 дүгээр сарын 29-ны орой 21 цагийн үед унтсан ба 2019 оны 09 сарын 30-ны өглөө 08 цагийн үед манай хажуу айлын Ц миний хөргөгчинд нь хийсэн махыг оруулж ирэхдээ танай үүдэнд зодуулсан хүн хэвтэж байна нүүр ам нь цус болчихсон байна гэхээр нь үүдээ онгойлгож хартал нэг хүн хэвтэж байсан.” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1509 дугаартай дүгнэлт, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 182 дугаартай дүгнэлт болон яллагдагч З.Мгийн “Нарлаг хүнсний дэлгүүрийн баруун талын хашааг давж дотогш ороход дэлгүүрийн баруун талын вакум цонх цоожтой байсан. Тэгээд би зүүн гараараа түлхсэн чинь цонх онгойхоор нь цонхоор авирч ороход дэлгүүрийн ар талын өрөө нь гэрэл нь асаалттай байсан. Тэгээд би арын өрөөнөөс дэлгүүр лүү ордог цагаан өнгийн хаалгаар ороход мөн гэрэл нь асаалттай байсан. Тэгээд би Нарлаг хүнсний дэлгүүрийн мөнгө хадгалдаг хайрцгийг татсан чинь цоожгүй онгорхой байсан. Тэгэхээр нь хайрцгийг татаж гаргаж ирсэн чинь дотор нь 10000 төгрөг 1 ширхэг, 3 ширхэг 1000 төгрөг 2 ширхэг 500 төгрөг байхаар нь авсан. Бид хоёр унтаж байтал цагийг нь сайн мэдэхгүй байна шөнө тэр ах согтуу сэрчхээд намайг гөлөг минь бос гээд байхаар нь би та яагаад томроод байгаа юм гэтэл босоод ирсэн. Тэгэхээр нь би тэр ахыг шалан дээр унагааж байгаад гутлаараа 2-3 удаа нүүрэн дээр нь дэвссэн” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад үйл баримтын талаар дараах дүгнэлтийг хийв. Үүнд:

 

1. Шүүгдэгч З.М нь 2019 оны 08 сарын 12-ны өдрийн 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян-Цагаан багийн 4-2 тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн Д.Зын “Нарлаг” хүнсний дэлгүүрийн цонхоор орж 14550 төгрөгийг авсан.

 

2. 2019 оны 09 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэн бүст багийн 5-41 дүгээр байрны 3 дугаар орцонд иргэн Ч.Б-Э-тэй маргалдан толгой тус газар өшиглөж нь зүүн дух, чамархай, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримтууд тогтоогдож байна.

 

Хохирогч Д.З нь “шургуулганд байсан 400000 гаруй мянган төгрөг алга болсон юм. Тэгээд л цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд Мөнхөөг бариад явсан. Би сар бүрийн 15-ны өдөр 497 000 төгрөгийн зээл төлдөг юм. Уг мөнгөөр зээлээ төлөх гэж байсан юм” гэж мэдүүлсэн боловч гэрч Д.О “А-таас хэдэн төгрөг байсан юм бэ гэхэд хэдэн ширхэг мянгат байсан юм. Ээжид мэдэгдэлгүй буцаагаад авчихмаар байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ж-нбийн “А дэлгүүрээ түгжээд явсан гэсэн” гэх мэдүүлэг, З.Мгийн “хайрцгийг татаж гаргаж ирсэн чинь дотор нь 10000 төгрөг 1 ширхэг, 3 ширхэг 1000 төгрөг 2 ширхэг 500 төгрөг байхаар нь авсан” гэсэн мэдүүлэг, З.А-тын биеэс 14550 төгрөг авч хохирогч өгсөн тухай мэдүүлгүүд зэргээр хохирогч Д.Зын дэлгүүрт 400 000 төгрөг байсан эсэх нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байх тул хэрэгсэхгүй болгож, учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон хэмжээгээр 14 550 төгрөг гэж дүгнэв.

 

 З.М нь хүн амьдрах зориулалттай орон байранд өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар хууль бусаар нэвтрэн орж бусдын эд зүйлийг авч 14 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг, бусдыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Мд ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгч гэм буруутай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт хорих ял, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хуульд заасан журмаар нэмж нэгтгэн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

З.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

           

            Гэмт хэргийн улмаас хохирогч Д.З-т 14 550 төгрөгийн хохирол учирсан нь төлөгдсөн, Ч.Бат-Эрдэний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн төлөөлөгч Ц.Дэлгэрмаа нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хөх өнгийн үстэй куртикний дотор 1 ширхэг, салтаа хэсэгтээ саарал өнгийн оруулгатай дотоож 1 ширхэг, богино түрүүтэй шар логотой хос пүүз, хэргийн газрын үзлэгийн үед хураан авсан гоё нэртэй ундааны сав 1 ширхэг, ЛД нэртэй тамхины хайрцаг 1 ширхэг, килка гэсэн шошготой төмөр сав 1 ширхэг, юүдэнтэй хар өнгийн цамц 1 ширхэг, богино түрүүтэй баруун талдаа хөх, зүүн талдаа шар өнгийн үдээстэй гутал 1 хос, 1 ширхэг үс, хохирогч Ч.Бат-Эрдэний умдаг хэсгээс авсан ууттай үс, З.Мгийн толгойн оройн хэсгээс авсан ууттай үс болон баруун, зүүн чамархай хэсгээс авсан ууттай үснүүд, З.Мгийн умдаг хэсгээс авсан гэх ууттай үс, З.Мгийн толгой дагз хэсгээс авсан гэх ууттай үс, хатаасан цус, хохирогч Ч.Бат-Эрдэнийн хатаасан цус, хэргийн газрын үзлэгээр хураан авсан цус мэт зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Ч.Бат-Эрдэний Медипас эмнэлэгт толгойн томографикийн зураг авахуулсан гэх 2 ширхэг сидийг Ц.Дэлгэрмаад буцаан олгох нь зүйтэй.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                    

 

                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Буурал адуу овогт Зоригтын З.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч З.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Мд авсан хувийн баталгаа гаргах туслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Зын нэхэмжлэлийн шаардлагаас 385 450 /гурван зуун наян таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хохирогч Ч.Б-Э-ний компютерь шинжилгээний хуурцаг 2 ширхэгийг хохирогч Ц.Д буцаан олгож, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хөх өнгийн үстэй куртикний дотор 1 ширхэг, дотоож 1 ширхэг, богино түрүүтэй пүүз, хэргийн газрын үзлэгийн үед хураан авсан гоё нэртэй ундааны сав 1 ширхэг, Л.Д нэртэй тамхины хайрцаг 1 ширхэг, килка гэсэн шошготой төмөр сав 1 ширхэг, юүдэнтэй хар өнгийн цамц 1 ширхэг, богино түрүүтэй баруун талдаа хөх, зүүн талдаа шар өнгийн үдээстэй гутал 1 хос, 1 ширхэг үс, хохирогч Ч.Бат-Эрдэний умдаг хэсгээс авсан ууттай үс, З.Мгийн толгойн оройн хэсгээс авсан ууттай үс болон баруун баруун, зүүн чамархай хэсгээс авсан ууттай үснүүд, З.Мгийн умдаг хэсгээс авсан гэх ууттай үс, З.М-гийн толгой дагз хэсгээс авсан гэх ууттай үс, хатаасан цус, хохирогч Ч.Б-Э-нийн хатаасан цус хэргийн газрын үзлэгээр хураан авсан цус мэт зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС