Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/106

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О

Улсын яллагч Л.О

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох эрүүгийн 2025000260036 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01 цагийн орчим Орхон аймаг Жаргалант сумын Жаргалант баг “Хангалуун” зоогийн газрын гадна Б.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Б-ын ...“Би 2019 оны 12 сарын 30-ны орой 23 цагийн үед 10 жилийн ангийн хүүхдүүд болох Т, С, Х, И, О, Г, Б нарын хамт Хангалуун зоогийн газарт орсон. Бид нар 10 лааз Сэнгүр пиво , 0.75 литрийн Соёрхол архи авч хувааж уусан. Тэгээд байж байтал гаднаас манай доод ангийн Б орж ирсэн. Б бид нартай хамт нэг ширээнд суусан. Тэгээд шөнө 01 цаг өнгөрч манай ангийн охидуудын нөхрүүд нь авах гээд ирчихсэн байсан. Тэгээд надтай хамт байсан манай ангийн хүүхдүүд явцгаасан. Би тухайн үед баарнаас гараад явж байтал манай ширээнд хамт суусан Болорсүх би чамайг ахаа гэж дуудахгүй шүү хоёулаа үзэх үү, зодолдох уу гээд байсан. Тэгэхээр нь би Болорсүхийн зүүн шанаа орчимд нь нэг удаа цохьсон. Болорсүх надаас зуураад тавихгүй байсан. Гэтэл миний хажуу талаас намайг нэг хүн нүүрэн тус газар маань нэг удаа гараараа цохьсон. Тэгээд би газар унасан. Намайг газар унасан хойно бас нэг хүн амруу маань өшиглөсөн. Тэгээд би өөр юу болсон гэдгийг санахгүй байна. Нэг мэдсэн чинь дээд талын 2 үүдэн шүд маань унасан байсан. Амнаас маань их цус гарсан. Би шүд маань уначихсан байна. Би гэртээ харьлаа гэж хэлсэн. Тэгээд гэрлүүгээ алхаад явж байтал М миний араас гүйж ирсэн. Би М-атад миний шүд унасан байна гэж хэлсэн. Чамайг Сугараа ах өшиглөсөн шүү гэж надад хэлсэн. Дараа нь Б над дээр ирээд чи миний шүд рүү бас цохьсон шүү. Миний 2 шүд хөдөлсөн байгаа шүү гээд байсан. Би Бо-хийн шанаа орчимд нэг удаа цохьсон гэдгээ мэдэж байгаа. Миний дээд талын 2 үүдэн шүд маань хугарсан байна. Дух, хамар, зүүн шанаа орчимд зулгарсан. Доод уруул язарсан байна. Юм ярих гэхээр шүд уначихсан болохоор ярьж болохгүй байна. Намайг нэг хүн нүүрэн тус газар маань цохьсон. Тэгээд би газар унах шиг болсон. Тухайн үед эхлээд М найз Б-ийгээ өмөөрөөд миний хацар орчим нэг удаа цохьсон тэр үед миний шүд зүгээр байсан. Дараа нь Д.Б ах эхнэр Заяагаа өмөөрч миний нүүрэн тус газар 3 удаа хүчтэй цохиж зодсон. Тэр үед би газар ухаан алдаж унасан тэгээд босоод иртэл миний шүд хугарчихсан амнаас цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7-р хуудас/

 

2. Гэрч Э.Б-хийн ...“Д.Б ахын эхнэр Заяа эгч М-тыг чи боль гэж хэлээд хойш нь болгосон. Энэ үед Б.Б М-тыг буцааж цохих гэж байгаад М-тын урд зогсож байсан Заяа эгчийг нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохьсон. Заяа эгч нүүрэндээ цохиулаад ёо ёо гээд хашгирсан. Д.Б ах эхнэр Заяаг нь Б.Б цохиж байхыг хараад намайг үлдээгээд Б.Б дээр очоод куртикнаас нь заамдаж байгаад 3 удаа Б.Бын нүүрэн тус газар гараараа цохьсон. Б.Б Д.Б ахад цохиулаад шууд газар унасан. Энэ үед М очиж Б.Б-ыг газраас босгож ирсэн. Д.Б ахыг эхнэр Заяа нь аваад явсан. Б.Б над дээр ирээд миний хоёр шүд унасан гээд уйлаад байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-9-р хуудас/

 

3. Гэрч Г.З-гийн “....Манай нөхөр Б.Б, Болорсүх хоёр дээр очоод миний хоёр дүү одоо боль, хоорондоо битгий маргалдаад бай гэж хэлээд салгасан. Тэгээд Б, Б.Б хоёр маргалдахаа болиод салсан. Тэгээд байж байтал Мөнхбат найз Болорсүхээ өмөөрөөд Б.Быг нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохисон. Б.Б нь Мөнхбатад цохиулаад газар унасан. Энэ үед манай нөхөр чи одоо яаж байгаа юм бэ боль гээд Мө-ыг Б.Баас холдуулсан. Би нөгөө газар унасан Б.Быг босгох гээд очтол Б.Б намайг Мөнхбаттай андуураад шууд миний духруу гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би ёо ёо гэж чанга хашгираад газар суусан. Энэ үед манай нөхөр намайг өмөөрч Б.Б-руу явж очсон. Юу болсон гэдгийг нь би хараагүй. Би нүүрээ дараад газар суусан байсан. Тэгээд удалгүй нөхөр маань гэртээ харъя гээд намайг дагуулаад явсан юм. Өөр зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13-р хуудас/

 

4. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дугаар сарын 03-ны өдрийн 81 дугаартай “Б.Б-ын биед хоёр шүд унасан, нүүрэнд 4 тооны зулгаралт, доод уруулд язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь 2019-12-30-ны өдөр үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хоёр шүд унасан нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт 10 хувь байна гэсэн дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/ болон яллагдагчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын Ханхлуун зоогийн газарт иргэн  Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч Заяагийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй байна. энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримтгүй байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг гаргаж байна” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Бын “Би тухайн үед баарнаас гараад явж байтал манай ширээнд хамт суусан Болорсүх би чамайг ахаа гэж дуудахгүй шүү хоёулаа үзэх үү, зодолдох уу гээд байсан. Тэгэхээр нь би Болорсүхийн зүүн шанаа орчимд нь нэг удаа цохьсон. Болорсүх надаас зуураад тавихгүй байсан. Гэтэл миний хажуу талаас намайг нэг хүн нүүрэн тус газар маань нэг удаа гараараа цохьсон. Тэгээд би газар унасан. Намайг газар унасан хойно бас нэг хүн амруу маань өшиглөсөн. Тэгээд би өөр юу болсон гэдгийг санахгүй байна” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Б-хийн “Д.Б ах эхнэр З нь Б.Б цохиж байхыг хараад намайг үлдээгээд Б.Б дээр очоод куртикнаас нь заамдаж байгаад 3 удаа Б.Бын нүүрэн тус газар гараараа цохьсон. Б.Б Д.Б ахад цохиулаад шууд газар унасан. Энэ үед М очиж Б.Быг газраас босгож ирсэн. Д.Б ахыг эхнэр Заяа нь аваад явсан. ” гэсэн мэдүүлэг, гэрч Г.З-гийн “Б.Б намайг М-тай андуураад шууд миний духруу гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би ёо ёо гэж чанга хашгираад газар суусан. Энэ үед манай нөхөр намайг өмөөрч Б.Бруу явж очсон. Юу болсон гэдгийг нь би хараагүй. Би нүүрээ дараад газар суусан байсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дугаар сарын 03-ны өдрийн 81 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Б нь 2019 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01 цагийн орчим Орхон аймаг Жаргалант сумын Жаргалант баг ийн нутагт байрлах “Хангалуун” зоогийн газрын гадна Б.Быг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Д.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-ыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС