| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00626/И |
| Дугаар | 95 |
| Огноо | 2017-02-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 95
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол, ******* ******* ******* гудамж, ******* ******* байр, ******* тоотод оршин суух, ЧЖ8005101******* регистрийн дугаартай, овогт ,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ховд аймгийн Жаргалант сумын багийн хотхоны 1/*******8 байрны тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын багийн байрны 1******* тоотод оршин суух, ПЮ7505*******567 регистрийн дугаартай, овогт Отгонбаярын д холбогдох 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******016 оны 1******* дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, *******016 оны 1******* дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянавал:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц. нь будаа, гурилын наймааг 10 гаран жил эрхэлж байгаа. О. гэдэг хүнтэй *******013 оны 08 дугаар сард 10 тонн будаа худалдаж авч танилцсан. О. нь өөрийгөө Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар ажилладаг гэж танилцуулсан бөгөөд хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж, будаа наймаалцаж байсан. Тухайн үед О. миний хувийн данс руу мөнгө шилжүүлж хэрэггүй, Бат-Очир гэдэг хүний данс руу мөнгө шилжүүл гэж хэлэхээр нь *******015 оны 03 дугаар сарын **************-ний өдөр ******* дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны материал импексийн салбараас ХААН банкны тоот данс руу будаа худалдаж авахаар 8,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд заасан хугацаанд будаа ирэхгүй болохоор нь О.аас асуухад удахгүй явууллаа, өмнө авсан будааны тооцоонд асуудал гараад сая учрыг нь оллоо гэж хэлсэн ч 1 сар өнгөрхөд будаа ирээгүй. Сүүлдээ О.тай ярих гэхээр утсаа ч авахгүй, авсан 8,000,000 төгрөгөө өгөлгүй өдий хүрлээ. Ц. нь ******* дүүрэг дэх Цагдаагийн ******* дугаар хэлтэст гомдол гаргасан боловч *******016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын 7951 дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7******* дугаар зүйлийн 7*******.1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон байна гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Прокурорын тогтоолд асуудлаа иргэний журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заажээ. Иймд О.аас 8,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би Ц.од 6,000,000 төгрөгийн өглөгтэй болох нь үнэн болно. Би энэ өглөгийг *******017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж дуусгана гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5, *******6 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч О. нь нэхэмжлэгчийн будааны төлбөр 8,000,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг *******017 оны 06 дугаар сард багтаан төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. би *******,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч О.ын 6,000,000 төгрөгийг *******017 оны 06 дугаар сард багтааж төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийн баталж, шүүгчийн захирамж гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь хариуцагч О.аас 8,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч О. 6,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас *******,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч О.ын 6,000,000 төгрөг төлөх тайлбарыг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ын нэхэмжилсэн 8,000,000 төгрөгөөс хариуцагч О. нь 6,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас *******,000,000 төгрөгөөс татгалзсан болохыг баталсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1**************,950 төгрөгийн 50 хувь буюу 71,*******75 төгрөгийг улсын төсвөөс, 71,*******75 төгрөгийг хариуцагч О.аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА