Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2017/00069/И |
Дугаар | 107 |
Огноо | 2017-02-15 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 107
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овгийн ******* *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.*******, гэрч С.*******, Б., нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 оны 06 дугаар сард 8-р анги төгсөөд Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд 1989 он хүртэл хонь, ямаа маллаж улсад нийт 7 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний 1983-1989 оны ажилласан байдлыг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд миний 1983 оны 06 дугаар сараас1989 он дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* нь 1983 оны 06 дугаар сараас1989 он дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын *******хивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 76 дугаар албан бичиг,
-Д.******* 1983-1985 оны хөдөлмөрийн хөлсний түүвэр,
-Ховд аймгийн ******* сумын Овоот бригадын Г.*******гийн нэр дээрх 1986-1989 оны 70 дугаар дансны хуулбар,
-Шүүх хуралдаан дээр гэрч С.*******ын өгсөн “Би Г.*******гийн эцэг эхтэй хамт нэгдэлд ажиллаж байсан. Г.******* нь 1983 оны 06 дугаар сараас1989 он дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан. Би Овоот бригадын даргаар ажиллаж байсан учир сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
-Шүүх хуралдаан дээр гэрч Б.ийн өгсөн “Г.******* нь 1983 оны 06 дугаар сараас1989 он дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг зэрэг болно.
Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Г.*******г 1983 оны 06 дугаар сараас1989 он дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* Түмт овгийн ******* *******г 1983 оны 06 дугаар сараас1989 он дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА