Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2017/00048/И |
Дугаар | 108 |
Огноо | 2017-02-15 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 108
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* гэх газарт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******, нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Барилга угсралтын конторт 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 233 дугаар тушаалаар мужаанаар ажилд орж, 1992 оны 3 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд Ховд аймгийн Зэрэг, Дарви сум, Говь-Алтай аймагт хүүхдийн цэцэрлэг, сургуулийн барилга дээр ажиллаж байсан. Дээрх хугацаанд ажилд томилсон, чөлөөлөгдсөн тушаал байгаа боловч хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул миний 1979-1992 оны 03 дугаар сар хүртэл мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.******* нь хагас цус харвасан учраас өнөөдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа. Түүний хөдөлмөрийн дэвтэр нь гэртээ нь хамт шатсан учраас шүүхээр ажилласан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Р.******* нь 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1985 оныг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт бетон арматурчнаар, 1985-1992 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд нормчин, ахлах мужаанаар тус тус ажиллаж байсан тул эдгээр онуудыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Р.******* нь 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1985 оныг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт бетон арматурчнаар, 1985-1992 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд нормчин, ахлах мужаанаар тус тус ажиллаж байсанбайдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1955 дугаар албан бичиг,
-Барилга угсралтын конторын даргын 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 233 дугаар тушаалын хуулбар,
-Барилга угсралтын конторын даргын 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 233 дугаар тушаалын хавсралтын хуулбар,
-Барилга угсралтын трестийн даргын 1985 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаар тушаалын хуулбар,
-Барилга угсралтын трестийн даргын 1985 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын хуулбар,
- Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр тушаалын хуулбар,
-Гэрч И.ийн Би 1989-1992 оны хооронд Ховд аймгийн Зэрэг сумын сургуулийн барилгын ажилд туслах барилгачин, мужаанаар ажиллаж байсан. Р.******* нь 1989-1992 оны хооронд надтай хамт зэрэг сумын сургуулийн барилгын ажилд ажиллаж байсан нь үнэн болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
-Гэрч Г.ийн Миний 1979-1992 оны хооронд Ховд аймгийн Зэрэг, Дарви сум, Говь-Алтай аймагт барилгын өрлөгчнөөр ажиллаж байсан. Энэ хугацаанд Р.******* нь надтай хамт ажиллаж байсан нь үнэн гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг болно.
Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Р.*******г 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1985 оныг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт бетон арматурчнаар, 1985-1992 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд нормчин, ахлах мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1985 оныг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт бетон арматурчнаар, 1985-1992 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд нормчин, ахлах мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА