Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2017/00070/И |
Дугаар | 110 |
Огноо | 2017-02-15 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 110
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.*******, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1970-1973 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Цагаан эрэг бригадад малчнаар ажиллаж байгаад 1973 оны 06 дугаар сараас 1976 оны 09 дүгээр сар хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Цагаан эрэг бригадад малчнаар ажилласан. Иймд миний 1976 оны 09 дүгээр сараас 1989 он дуустал Ховд аймгийн ******* сумын Цагаан эрэг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.******* нь 1976 оны 09 дүгээр сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Цагаан эрэг бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101 дүгээр албан бичиг,
-Ховд аймгийн ******* сумын 4 дүгээр бригадын М.*******ын нэр дээрх 1977-1990 оны 70 дугаар дансны хуулбар,
-Гэрч О.*******ийн М.*******ыг 1970 оноос 1990 он хүртэл ******* сумын Соёл нэгдлийн гишүүн адуучнаар ажиллаж байсныг гэрчилж байна гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
-Гэрч Д.*******ын М.******* нь Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд 1970-1990 хүртэл адуучнаар ажиллаж байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг болно.
Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч М.*******ыг 1976 оны 09 дүгээр сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Цагаан эрэг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ыг 1976 оны 09 дүгээр сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Цагаан эрэг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА