Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2016/00308/И |
Дугаар | 53 |
Огноо | 2017-01-25 |
Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 53
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын ******* дүгээр орц, ******* тоотод оршин суух, ПО*******062*******1******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын багийн 20-0******* тоотод оршин суух, ПМ8*******050302 дугаарын регистртэй, овогт т холбогдох “Хашааны газар чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2015 оны 05 дугаар сарын 19-нд Б.т өөрийнх нь хүсэлтийн дагуу хоногийн 2 хувийн хүүтэй, 3 хоногийн хугацаатай 7000000 төгрөг зээлдүүлсэн. Надаас зээлж авсан мөнгөө төлөөгүй байсан учраас 2015 оны 07 дугаар сарын 09-нд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандсан. Ингээд би Б.ээс 8612000 төгрөг гаргуулахаар болоход бэлнээр төлөх боломжгүй гээд харилцан тохиролцож, түүний өмчлөлийн газрыг авахаар болж өөрийн нэр дээр гэрчилгээг нь шилжүүлэн авсан боловч Б. нь өнөөдрийг хүртэл хашааны газраа чөлөөлж өгөхгүй байгаа тул уг газрыг чөлөөлүүлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б. нь Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хашааны газрыг одоохондоо чөлөөлж өгөх боломжгүй байна. Уир нь манай нөхөр Улаанбаатар хотод ажиллаж байгаа ба 2017 оны 0******* дүгээр сард ирнэ. Нөхөр байхгүй байгаа учраас хашаан дотор болон амбаар, грашд байгаа эд зүйлээ авч чадахгүй байна. Иймд 2017 оны 0******* дүгээр сарын 01-ний өдөр гэхэд хашаа болон амбаар, граж доторхи эд зүйлсээ аваад хашаагаа амбаар, гражийн хамт бүрэн чөлөөлж өгнө. Цаашид энэ асуудлаар ямар нэгэн маргаан гаргахгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Б.*******ийн нэхэмжлэлтэй, Б.т холбогдох “Хашааны газар чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь хүлээн зөвшөөрч, шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 35100 төгрөг, хариуцагч Б.ээс 35100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******ид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныгудирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.*******ийн нэхэмжлэлтэй, Б.т холбогдох “Хашааны газар чөлөөлүүлэх тухай” иргэний хэрэгт хариуцагч Б. нь 2017 оны 0******* дүгээр сарын 01-ний өдөр гэхэд хашааны газраа бүрэн чөлөөлж өгөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 35100 төгрөг, хариуцагч Б.ээс 35100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******ид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ