Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 26

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг /*******/ оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.******* нар оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1982 оноос 1990 он хүртэл ногоочноор улсад нийт 9 жил ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний бие 1982 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан талаархи лавлагаа архиваас гарч ирэхгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1982 оноос 1990 он хүртэл ******* аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд ногоочноор улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.                   

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Б.******* нь 1982 оноос 1990 оныг дуустал ******* аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд ногоочноор ажиллаж байсан болох нь

1982 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэр

******* аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 19************** дугаартай лавлагаа,

Гэрч Б.ийн“ ...Миний бие ******* аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд ногоочноор ажиллаж байсан. Намайг ногоочноор ажиллаж байхад Б.******* нь 1982-1990 оныг дуустал ******* аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд ногоочноор ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

Гэрч Б.ын “...Би ******* аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд ногоочноор ажиллаж байсан. Б.******* нь 1982-1990 он дуустал ******* аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд ногоочноор ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч ******* *******г 1982 оноос 1990 оныг дуустал ******* аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт ******* *******г 1982 оноос 1990 оныг дуустал ******* аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЮУН-ЭРДЭНЭ