| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 182/2016/01204/И |
| Дугаар | 27 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 27
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамж, *******29/Б тоотод оршин суух, ПЮ561*******717 дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн газарт 1982 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал туслах машинчаар ажилласан. Иймд Б.******* намайг 1982 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн газарт туслах машинчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Улаанбаатар хотод байдаг тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.******* нь 1982 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн газарт туслах машинч, дизелчнээр ажиллаж байсан болох нь
1985 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нээсэн 116497 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн *******16 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1323 дугаартай лавлагаа,
Ховд аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ны *******16 оны 08 дугаар сарын *******-ны өдрийн 162 дугаар тодорхойлолт
Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1982 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 27 дугаар “ажилчин авах тухай тушаал”
Ховд Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн дизелчин Баярмагнай овогтой *******ийн 1981 оноос 1987 оны цалингийн карт
Гэрч Г.гийн“ ...Би Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрт 1975 онд ажилд ороод ээлжийн ахлагч хийдэг байсан. Тухайн үед Д.******* нь 1982 онд ажилд ороод миний дагалдангаар туслах машинист хийдэг байсан нь үнэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Ч.ы“...Би 1987 онд Дарханы политехникийг төгсөөд Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт ээлжийн самбарчин хийдэг байсан. Тухайн үед Д.******* нь ээлжийн дизельчин буюу моторчин хийдэг байсан нь үнэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч ******* *******ийг 1982 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн газарт туслах машинч, дизелчнээр ажилласан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийг 1982 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн газарт туслах машинч, дизелчнээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ