| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2017/00071/И |
| Дугаар | 100 |
| Огноо | 2017-02-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 100
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ы нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Е.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Е.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Ховд аймгийн Ховд сумын “Тариалан” нэгдэлд 1980 оноос 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр усанд орж, бичилт нь тодорхой бус болсны улмаас хохироход хүрээд байна. Иймд намайг 1980 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын “Тариалан” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү”гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Е.******* нь 1980 оноос 1986 он хүртэл, 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын “Тариалан” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн баярын бичиг,
Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын Тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаар лавлагаа,
Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадын 1980 оноос 1986 он хүртлэх 70 дугаар данс,
Гэрч Х.*******гийн“...Би Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд 1973 оноос 2014 оныг хүртэл монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан. Е.******* нь 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд өөрийн саналаар эвлэлийн илгээлтээр эцэг эхийн хамт мал маллахаар малчин болж байсан. Би тухайн үед Е.*******д монгол хэл, уран зохиолын хичээл заадаг байсан, мөн эвлэлийн илгээлтийг хүндэтгэлтэйгээр гардуулдаг байсан учраас Е.*******ыг 1980 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын “Тариалан” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг гэрчилж байна...” гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч С.*******ын “...Би Ховд аймгийн Ховд сумын дунд сургуульд 1965 оноос 2000 он хүртэл газар зүйн багш, хичээлийн эрхлэгч, аж ахуйн захирал зэрэг ажлуудыг хийж байсан. Е.******* нь 1980 оны 06 дугаар сарын 10-нд 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр эцэг эхийн хамт мал маллахаар малчин болж байсан. Е.*******ы ээж нь их эрт нас барсан учраас 8 дугаар ангиа төгсөөд малчин болж байсан. Е.*******д хичээл заадаг байсан багшийн хувьд түүнийг 1980 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын “Тариалан” нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэдгийг гэрчилж байна...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Е.*******ы 1981 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр нь засвартай, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иймд нэхэмжлэгч ******* *******ыг 1980 оноос 1986 он хүртэл, 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын “Тариалан” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* ******* нь 1986 оноос 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Ховд сумын “Тариалан” нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаархи нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ыг 1980 оноос 1986 он хүртэл, 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын “Тариалан” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч ******* ******* нь 1986 оноос 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Ховд сумын “Тариалан” нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаархи нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ