Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2017/00080/И |
Дугаар | 98 |
Огноо | 2017-02-11 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 98
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ховд аймгийн ******* сумын “Баясгалант амьдрал” нэгдлийн тэжээлийн цэгт нормчноор 1983 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл, Ховд аймгийн ******* сумын “Баясгалант” амьдрал нэгдэлд барилгачнаар 1986 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Иймд намайг Ховд аймгийн ******* сумын “Баясгалант амьдрал” нэгдлийн тэжээлийн цэгт 1983 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл нормчноор, 1986 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ж.******* нь 1983 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын “Баясгалант амьдрал” нэгдлийн тэжээлийн цэгт хүртэл нормчноор, 1986 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуустал Ховд аймгийн ******* сумын “Баясгалант амьдрал” нэгдэлд барилгачнаар тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын Тасгийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 716 дугаар лавлагаа
Ховд аймгийн ******* сумын төв бригадын 1984 оноос 1988 оныг хүртлэх 70 дугаар данс,
Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1983 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 90 дугаар ажилд томилох тухай тушаал,
Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 19+86 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 37 дугаар ажилд томилж, ажлаас халах тухай тушаал,
******* *******гийн 1983 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
Гэрч О.*******ын “...Би Ховд аймгийн *******, ******* сумдад малчин, барилгачин зэрэг ажлыг хийж байсан. Ж.******* нь 1983 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан нь үнэн...” гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Г.ийн “...Би 1976 оноос 1992 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн үйлдвэр бригадад барилгачнаар ажиллаж байсан. Тухайн үед Ж.******* нь 1983 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн үйлдвэр бригадад барилгачин, туслах ажилчнаар ажиллаж байсан. Ж.******* нь миний удирдлага дор ажилладаг байсан учраас би энэ талаар сайн мэдэж байна...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч ******* *******г 1983 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын “Баясгалант амьдрал” нэгдлийн тэжээлийн цэгт хүртэл нормчноор, 1986 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуустал Ховд аймгийн ******* сумын “Баясгалант амьдрал” нэгдэлд барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г 1983 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын “Баясгалант амьдрал” нэгдлийн тэжээлийн цэгт нормчноор, 1986 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын “Баясгалант амьдрал” нэгдэлд барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ