Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 101

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт оршин суух, ПЗ62021509 дугаарын регистртэй, Ханд нар овогт Жанцангийн Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Даваасүрэн, гэрч Г.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ж.Уранцэцэг нар оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдлийн Баянбулаг багт 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох болсон тул холбогдох нотлох баримтуудыг үндэслэн намайг 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдлийн Баянбулаг багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ. 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                         

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч  Ж.Даваасүрэн нь 1981 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдлийн Баянбулаг багт малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын Тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 47 дугаар лавлагаа,

Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн 1981, 1983 онуудын 70 дугаар данс,

Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын Тасгийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 140 дугаар лавлагаа,

Жанцангийн Даваасүрэнгийн 1981 оны 05 дугаар сарын 04-ний өдөх нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

Гэрч П.Гонгоржавын“...Би 1963 оноос 1992 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд бригадын дарга, тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Жанцангийн Даваасүрэн нь 1981 оноос 1992 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан нь үнэн...” гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Г.Нямсүрэнгийн“......” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Жанцангийн Даваасүрэнг 1981 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдлийн Баянбулаг багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажиллаж байсан нь баримтаар тогтоогдохгүй байх тул жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар Ханд нар овогт Жанцангийн Даваасүрэнг 1981 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдлийн Баянбулаг багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Нэхэмжлэгч Жанцангийн Даваасүрэн нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдлийн Баянбулаг багт малчнаар ажиллаж байсан талаархи нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЮУН-ЭРДЭНЭ