Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2017/00081/И |
Дугаар | 99 |
Огноо | 2017-02-14 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 99
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ы нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Сээр бригадад 1982 оноос 1989 оныг дуустал малчнаар улсад нийт 8 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл миний ажиллаж байсан байдлыг талаар хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд намайг 1982 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.******* нь 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын Тасгийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1873 дугаар лавлагаа,
Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадын 70 дугаар данс,
1986 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн диплом,
Гэрч Ж.*******ийн “...Миний бие нь Ховд аймгийн Дөргөн суманд 1976 оноос эхлэн бригад, багийн эмчээр ажиллаж байгаад 2012 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн иргэн Б.******* нь бага наснаасаа эхлэн мал маллаж байсан. Б.******* нь эцэг Батсуурь, ээж Ц.Надмид нарын хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд мал маллаж байгаад Ц.Буяндэлгэртэй гэр бүл болсон. Миний хувьд Б.*******ыг 1983 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг гэрчилж байна...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт,
Гэрч Б.*******ын “...******* ******* нь 1967 онд төрсөн. 1982 оноос эхлэн аав Батсуурь, ээж Надмидын хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадад 1989 оныг дуустал тасралтгүй малчнаар байсан нь үнэн...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч ******* *******ыг 1982 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ыг 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч ******* ******* нь 1982 оноос 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаархи нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ