Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 103

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Зөвлөлт холбоот улсад ТМС төгсөж ирээд Ховд аймгийн Барилга угсралтын конторт 1979 оноос 1980 он хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд явсан. Улмаар 1983 онд хугацаат цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Барилга угсралтын конторт засварчнаар, 1984 оноос Барилгын бетон заводод тоног төхөөрөмжийн засварчин, цахилгаанчнаар ажиллаж байсан. 1991 онд Барилга угсралтын контор тарж, Өргөө пүүс болсон бөгөөд миний бие нь Өргөө пүүсийн бетон цехэд тоног төхөөрөмжийн засварчин, цахилгаанчнаар 1995 он хүртэл ажилласан. Түүнээс хойш Ховдын тулга ХХК-д өнөөдрийг хүртэл цахилгаанчин, засварчнаар ажиллаж байна. Миний бие нь 1979 оноос 1995 он хүртэл тоног төхөөрөмжийн засварчин, цахилгаанчин гэсэн хүнд хортой нөхцөлд ажиллаж байсныг тухайн үеийн хүмүүс слесарь гэж орос нэрээр бичсний улмаас хохироход хүрээд байна. Иймд намайг 1979 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын контор, барилгын бетон заводод тоног төхөөрөмжийн засварчин, цахилгаанчнаар, 1991 оноос 1995 он хүртэл Өргөө пүүсийн бетон цехэд тоног төхөөрөмжийн засварчин, цахилгаанчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Одоо 1979 оноос 1983 он хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд намайг 1983 оноос 1995 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь 1979 оноос 1983 он хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа шүүх хуралдааны үеэр татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгч Б.******* нь ******* *******ыг 1983 оны 08 дугаар сарын 24-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестын бетон цехэд тоног төхөөрөмжийн засварчин /слесарь/, цахилгаанчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн “Өргөө” пүүст тоног төхөөрөмжийн засварчин /слесарь/, цахилгаанчнаар, 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн “Өргөө” компанид тоног төхөөрөмжийн засварчин /слесарь/, цахилгаанчнаар тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын Тасгийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1896 дугаар лавлагаа

Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 49 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаал,

ББМҮ яамны Ховд Барилга конторын материалын үйлдвэрийн даргын 1984 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 128 дугаар тушаал,

Барилга угсралтын конторын даргын 1983 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 202 дугаар ажилд томилох тухай тушаал,

Барилга угсралтын конторын даргын 1979 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 154 дүгээр ажилд томилох тухай тушаал,

Ховд аймгийн Үйлдвэрлэл худалдаа зуучлалын Өргөө пүүсийн захирлын 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тушаал,

Ховд аймгийн Барилга, материалын үйлдвэрлэлийн Өргөө ББХК-ийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр ажлаас халах, томилох тухай тушаал,

Өргөө ББХК-ийн захирлын 1 дүгээр тушаалын хавсралт №01,

******* *******ын 140398 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

Гэрч Д.*******ийн...Батдорж овогтой ******* нь 1984 оноос эхлэн Барилга угсралтын трестийн БМҮ-д бетон цехэд тоног төхөөрөмжийн засварчин, цахилгаанчнаар ажиллаж байсан. Одоо миний бие Д.******* нь Тулга ХХК-д Б.*******той хамт цахилгаанчнаар ажиллаж байна... гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт,

Гэрч М.ийн...М. миний бие нь Б.*******той 1983 оноос эхлэн Ховд аймгийн барилгын материалын үйлдвэрт хамт ажиллаж байсан. Б.******* нь тухайн үед тус цехэд тоног төхөөрөмжийн засварчин, цахилгаанчнаар ажиллаж байсан... гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт,

Гэрч Б.ын ...Миний бие нь 1981 онд ЗХУ-ын ТМС төгсөөд Ховд аймгийн Барилгын материалын үйлдвэрийн бетон цехэд ажилд орсон. Тухайн үед Б.******* нь Барилгын материалын үйлдвэрийн бетон цехэд тоног төхөөрөмжийн засварчин, цахилгаанчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч ******* *******ыг 1983 оны 08 дугаар сарын 24-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестын бетон цехэд тоног төхөөрөмжийн засварчин /слесарь/, цахилгаанчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Өргөө пүүст тоног төхөөрөмжийн засварчин /слесарь/, цахилгаанчнаар, 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн Өргөө компанид тоног төхөөрөмжийн засварчин /слесарь/, цахилгаанчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ыг 1983 оны 08 дугаар сарын 24-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестын бетон цехэд ачигч, тоног төхөөрөмжийн засварчин /слесарь/, буюу цахилгаачнаар, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн барилгын материалын “Өргөө” пүүст тоног төхөөрөмжийн засварчин /слесарь/, цахилгаанчнаар, 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн “Өргөө” компанид тоног төхөөрөмжийн засварчин /слесарь/, цахилгаанчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ОЮУН-ЭРДЭНЭ