Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2017/00068/И |
Дугаар | 106 |
Огноо | 2017-02-14 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 106
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1978 оны 07 дугаар сараас 1987 оны 07 дугаар сар хүртэл ажилчнаар, Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 07 дугаар сараас 1990 оны 06 дугаар сар хүртэл манаачаар улсад нийт 12 жил тасралтгүй ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл миний 1978 оны 07 дугаар сараас 1990 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүй, хөдөлмөрийн дэвтэр алга болсны улмаас хохироход хүрээд байна. Иймд намайг 1978 оны 07 дугаар сараас 1987 оны 07 дугаар сар хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад ажилчнаар, 1987 оны 07 дугаар сараас 1990 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Т.******* нь 1978 оны 07 дугаар сараас 1987 оны 07 дугаар сар хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад ажилчнаар, 1987 оны 07 дугаар сараас 1990 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар тус тус ажиллаж байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* ******* нь 1978 оны 07 дугаар сараас 1987 оны 07 дугаар сар хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад ажилчнаар, 1987 оны 07 дугаар сараас 1990 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар лавлагаа,
Т.*******ийн 1982 онд нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
Гэрч Б.ын ...Б. миний бие нь 1984 оноос 1993 он хүртэл Ховд аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагч, барааны мэргэжилтнээр ажиллаж байсан. Энэ үед Т.******* нь 1987 оны 07 дугаар сараас 1990 оны 06 дугаар сар хүртэл Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан нь үнэн... гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт,
Гэрч Д.гийн ...Д. миний бие нь 1970 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид няраваар ажиллаж байсан. Энэ үед Т.******* нь 1987 оноос 1990 оны 06 дугаар сар хүртэл Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан нь үнэн... гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт,
Гэрч Ц.ын ...Миний бие Ц. нь 1987 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгч, хүнсний няраваар ажиллаж байсан. Тухайн үед Т.******* нь Худалдаа бэлтгэлийн ангид манаач, сахиулаар ажиллаж байсан нь үнэн... гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт,
Гэрч Ж.гийн ...Би Ховд аймгийн ******* суманд бригадын дарга, тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Тухайн үед Т.******* нь Ховд аймгийн ******* сумын туслах үйлдвэрийн бригадад ажиллаж байсан нь үнэн... гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт,
Гэрч Б.ын ...Би Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд малын эмчээр ажиллаж байсан. Т.******* нь 1978 оноос 1987 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байсан нь үнэн... гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт,
Гэрч С.гийн ...******* ******* нь Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт 1978 оны 07 дугаар сараас 1987 оны 06 дугаар сар хүртэл тасралтгүй ажиллаж байгаад Худалдаа бэлтгэлийн ангид шилжсэн. Миний бие нь тухайн үед тус бригадад хамт ажиллаж байсны хувьд гэрчилж байна... гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч ******* *******ийг 1978 оны 07 дугаар сараас 1987 оны 07 дугаар сар хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад ажилчнаар, 1987 оны 07 дугаар сараас 1990 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт ******* *******ийг 1978 оны 07 дугаар сараас 1987 оны 07 дугаар сар хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад ажилчнаар, 1987 оны 07 дугаар сараас 1990 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ