Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1461

 

2020.08.07                                  2020/ШЦТ/1461

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Н.Уранцэцэг,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 02548 1887 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Д.Б, 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 7-28 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 7 дугаар байрны гадаа иргэн Л.Үүрийнцолмонд “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан дансаар 6.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байнаа”  гэв.

Хохирогч Л.Үүрийнцолмон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хавьцаа Б эгчтэй 91105626 дугаарын утсаар холбогдож Солонгос улсын виз гаргах боломж байгаа талаар уулзсан. Тэгэхэд мөнгөө өгчих ямар нэг асуудал байхгүй оноос өмнө визэнд оруулаад өгнө гэж байсан. Тэгээд надад хэлэхдээ 11.500.000 төгрөгөөр нөхрийг чинь гаргаад өгье эхний ээлжинд 6.000.000 төгрөг өгчих виз гарсны дараа 5.500.000 төгрөгийг нь авна гэж байсан. Тухайн үед ингэж яриад салцгаасан дахин уулзаагүй утсаар ярьж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7 дугаар байрны гадаа Бтай уулзсан. Тэгээд машин дотор суугаад байж байхад Б нь гэрээсээ нөхөр Гантулгын нэртэй ямар ч гарын үсэггүй гэрээний загвар гаргаж ирсэн. Тэгээд би уг гэрээг харж байгаад гэрээн дээр нь гарын үсгээ зураад салаад явж байгаад Бы Хаан банкны 5753792082 дугаарын дансанд би өөрийн 5019157886 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 6.000.000 төгрөг шилжүүлсэн. Б утган дээр нь ямар нэг юм бичиж хэрэггүй шүү хүмүүс визний мөнгө гээд бичээд байдаг юм битгий бичээрэй гээд юм бичээгүй шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухайн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 3/, Д.Б, Л.Үүрийнцолмон нарын Хаан банкны дансны хуулга /хх-ийн 12-17/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 19/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 7 дугаар байрны гадаа иргэн Л.Үүрийн цолмонд “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан дансаар 6.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь

Хохирогч Л.Үүрийнцолмонгийн: “...би 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б эгчтэй 91105626 дугаарын утсаар холбогдож Солонгос улсын виз гаргах боломж байгаа талаар уулзсан. Тэгэхэд мөнгөө өгчих ямар нэг асуудал байхгүй оноос өмнө визэнд оруулаад өгнө гэж байсан. Тэгээд надад хэлэхдээ 11.500.000 төгрөгөөр нөхрийг чинь гаргаад өгье эхний ээлжинд 6.000.000 төгрөг өгчих виз гарсны дараа 5.500.000 төгрөгийг нь авна гэж байсан. Тухайн үед ингэж яриад салцгаасан дахин уулзаагүй утсаар ярьж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7 дугаар байрны гадаа Бтай уулзсан. Тэгээд машин дотор суугаад байж байхад Б нь гэрээсээ нөхөр Гантулгын нэртэй ямар ч гарын үсэггүй гэрээний загвар гаргаж ирсэн. Тэгээд би уг гэрээг харж байгаад гэрээн дээр нь гарын үсгээ зураад салаад явж байгаад Бы Хаан банкны 5753792082 дугаарын дансанд би өөрийн 5019157886 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 6.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Бг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Л.Үүрийнцолмон нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Д.Бд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450.000 торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Бг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Быг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР