| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00606/И |
| Дугаар | 42 |
| Огноо | 2017-01-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 42
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би, Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй, Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо 5-2 тоотод оршин суух, дугаарын регистртэй “Эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах, амьдрах гэр гаргуулах тухай” нэхэмжлэлийг 20 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 20 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие О.******* нь ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Б. бид хоёр хар багаасаа бие биенээ мэддэг байсан. Улмаар 2010 оноос эхлэн дотно танилцаж хамтдаа амьдарч эхэлсэн. Түүнээс хойш 2012 онд охин О., 2013 онд охин А. нар төрсөн. Б. нь эхний хүүхдээ төрөхөд сүрхий байж байгаад алга болчихсон. Сүүлийн үед утсаар ч ярихаа байсан. Б. нь хоёр хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй. Эцгийн үүргээ биелүүлэхгүй байх тул Б.ын охин О., А.Биндэръя нарын эцэг нь мөн болохыг тогтоож, хуулийн дагуу тэтгэлэг гаргуулан амьдрах гэр гаргуулж өгнө үү “ гэжээ.
Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие О.******* нь тус шүүхэд хандан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Одоо энэ хэргийг шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь “эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай ” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч О.******* нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдусгай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ