| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00537/И |
| Дугаар | 22 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 22
Зохигчдын эвлэрлийг баталж,хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, дугаарын регистртэй, овогт д холбогдох “1 230 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч И., нэхэмжлэгчийн өмгөөлөгч М., хариуцагчийн өмгөөлөгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч И. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.*******гийн нэхэмжилсэн 1 230 000 төгрөгөөс 700 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч И.ээс нэхэмжилсэн 1 230 000 төгрөгөөс 530 000 төгрөгөөс татгалзаж байна гэв.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрлийн гэрээ байгуулан, асуудлаа шийдвэрлэхээр болсон тул энэ гэрээний дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийнхээ дагуу дараах нөхцлөөр эвлэрлээ. “Нэхэмжлэгч Т.******* хариуцагч И.ээс нэхэмжилсэн 1 230 000 төгрөгөөс 530 000 төгрөгөөс татгалзаж байна, хариуцагч И. нэхэмжлэлийн шаардлагаас 700 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, зохигчид гомдол гаргахгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч И.д холбогдуулан “1 230 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эвлэрэн хэлэлцэх эрхийнхээ дагуу “...Нэхэмжлэгч Т.******* хариуцагч И.ээс нэхэмжилсэн 1 230 000 төгрөгийн 530 000 төгрөгөөс татгалзаж, Хариуцагч И. нэхэмжлэлийн шаардлагаас 700 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, зохигчид гомдол гаргахгүй... эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна.
“Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтлан
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Т.*******гийн нэхэмжлэлтэй, И.д холбогдох 1 230 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид : “...Нэхэмжлэгч Т.******* хариуцагч И.ээс нэхэмжилсэн 1 230 000 төгрөгийн 530 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч И. нэхэмжлэлийн шаардлагаас 700 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, зохигчид гомдол гаргахгүй...” гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Төрийн банкны төрийн сангийн 110000321668 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 34.070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 17035 төгрөгийг хариуцагч И.ээс гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ