Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2017/00015/И |
Дугаар | 64 |
Огноо | 2017-01-27 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 64
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны Ц.Оюун-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* *******т холбогдох “4244640 төгрөг гаргуулах”-ыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ” ******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.******* нь тус компанийн Ховд аймаг дахь салбарт 2008 оноос 2009 оны хооронд үйлчилгээний ажилтнаар ажиллаж байх хугацаандаа орлогын мөнгө 5464640 төгрөгийг хувьдаа ашиглаж, ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан. Тухайн үед Д.******* нь би учруулсан хохиролоо төлнө, давхар биетэй битгий шүүх цагдаад хандаач гэсний дагуу өнөөдрийг хүрсэн. Иймд Д.*******ээс 4244640 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүхийн шатанд хариуцагч Д.*******тэй дараах байдлаар эвлэрч байна. Үүнд: Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 350000 төгрөгөөс татгалзаж, 3894640 төгрөгийг хариуцагч Д.******* төлөхөөр харилцан тохиролцлоо. Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас төлөхөөр зөвшөөрсөн 3894640 төгрөгийг 2017 оны 10 дугаар сар гэхэд төлж, барагдуулахаар тохирсон тул бидний эвлэрэлийг баталж өгнө үү. Цаашид ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие шүүхийн шатанд нэхэмжлэгч “******* *******” ХХК-тай харилцан эвлэрч нэхэмжлэгч “******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 350000 төгрөгөөс татгалзаж, 3894640 төгрөгийг хариуцагч Д.******* би төлөхөөр харилцан тохиролцлоо. Хариуцагч Д.******* би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас төлөхөөр зөвшөөрсөн 3894640 төгрөгийг 2017 оны 10 дугаар сар гэхэд төлж, барагдуулахаар тохирсон тул бидний эвлэрэлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан 3894640 төгрөг гаргуулахыг хүссэн бөгөөд шүүхийн шатанд “Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 350000 төгрөгөөс татгалзаж, 3894640 төгрөгийг хариуцагч Д.******* төлөхөөр харилцан тохиролцлоо. Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас төлөхөөр зөвшөөрсөн 3894640 төгрөгийг 2017 оны 10 дугаар сар гэхэд төлж, барагдуулахаар тохирсон тул бидний эвлэрэлийг баталж өгнө үү. Цаашид ямар нэгэн маргаан байхгүй” гэж эвлэрэлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр ирүүлсэн байх ба зохигчдын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрэлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 38632 төгрөг, хариуцагч Д.*******ээс 38632 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******т холбогдох иргэний хэрэгт “Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 350000 төгрөгөөс татгалзаж, 3894640 төгрөгийг хариуцагч Д.******* төлөхөөр харилцан тохиролцлоо. Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас төлөхөөр зөвшөөрсөн 3894640 төгрөгийг 2017 оны 10 дугаар сар гэхэд төлж, барагдуулахаар тохирсон тул бидний эвлэрэлийг баталж өгнө үү. Цаашид ямар нэгэн маргаан байхгүй” гэж эвлэрэлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 38632 төгрөг, хариуцагч Д.*******ээс 38632 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ