Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 0680

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Н.Энхнаран, 

улсын яллагч Х.Анхцэцэг,

хохирогч Б.Б, П.П,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

шүүгдэгч Ө.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ө.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008007410392 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг, ам бүл 1, оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 1995 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 223 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Нийслэлийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 100 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 3, 112 дугаар зүйлийн 3-т зааснаар нийт 10 жилийн хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар нийт 8 cap 10 хоногийн хорих ял шийтгүүлсэн, Б овогт Ө.Г /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ө.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Уулзвар 21” нэртэй дэн буудалд нэг гэр бүлд хамт амьдарч байсан дагавар охин Б.Бг шүүрний ишээр цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 13 дугаар гудамж, 11 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдарч байсан П.Птэй байнгын шинжтэй харгис хэрцгий харьцаж, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ө.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Сандраад мэдүүлэг өгч чадахгүй байна. Б миний дагавар хүүхэд. Хэрэг гарах үед би тусдаа амьдарч байсан. П намайг  ирж архи ав гэхээр нь очсон. Би Бгийн бөгс рүү 2 удаа шүүрний ишээр цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Пд гар хүрч байгаагүй. Намайг хааяа архи дарс уусан үед л цагдаа дуудчихдаг. Намайг мөнгөтэй үед гэр бүл шиг хандаад, мөнгөгүй үед хог шаар шиг үздэг учраас би гомдоод ширүүн харьцдаг байсан. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Дахин хэрэг төвөгт орооцолдохгүй. Хорихоос өөр төрлийн ял өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Г ах шүүрний ишээр нүд рүү цохисон. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч П.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Дэндүү муухай хэл амаар доромжилдог. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Эрүүгийн 2008007410392 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Бгийн: “Манай ээж П 2014 оноос Ө.Г гэх хүнтэй хамтран амьдарч байгаад 2019 оны сүүлээр салсан. Одоо тусдаа амьдарч байгаа. Урьд Г ах ээжтэй хамт амьдарч байх хугацаандаа ээжийг удаа дараа зодож шүүхээр баривчлагдсан. 2019 оны 01 дүгээр сараас эхлэн нэг жил орчим хоригдож байгаад гарч ирсэн. Түүнээс хойш ээжтэй уулзах нь багасаж, зодож дарамтлах нь гайгүй болсон байсан. Хоригдож гарч ирээд ээжээс салаад тусдаа байр хөлслөн амьдарч эхэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед намайг ээж Пгийн ажиллаж байсан “Уулзвар 21” нэртэй дэн буудалд байхад Г ах согтуу орж ирээд ээжтэй маргалдаж, муудалцаад байсан. Би Г ахад “Та битгий согтуу ирээд хэрүүл хийгээд бай” гэхэд “чи дуугүй бай хошного минь” гэж хэл амаар доромжлон хогийн шүүрний модоор толгой руу 2 удаа цохисон. Г ах гараад явчихаар нь би гадаа гараад цагдаа дуудаж хөлслөн амьдарч байгаа гэртээ байхад нь цагдаад барьж өгсөн. Миний биед учирсан гэмтлийг Г ах хогийн шүүрний ишээр баруун нүдний дээд хэсэгт, духанд 2 удаа цохиж гэмтээсэн. Манай ээж Г ахыг хоригдож гарч ирснээс хойш үзэхээ больсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн хүний гаргасан үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. Г ах бид нарыг зодохгүй, архи уухаараа биднийг “ална” гээд заналхийлж, харааж зүхээд байхаар нь цагдаад дуудлага мэдээлэл өгч байгаа. Намайг болон ээжийг янхан, гичий, банзлаар нь байнга дуудаж, “ална” гэж айлган сүрдүүлж байна. Тухайн үед дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчид мэдэж байгаа. Миний мэдэж байгаагаар 6-7 удаа дуудлага мэдээлэл өгсөн санагдаж байна. Биднийг өдөр бүр гар утсаар дарамтлаад байна. Ө.Г гэдэг хүн согтуу ирээд ээжийг элдвээр хэлж, хараагаад агсам согтуу тавиад байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ээжийг элдвээр хэлж хараагаад, орилж чарлаад тайван байлгадаггүй, их агсам тавьдаг хүн...” гэх мэдүүлэг /хх-17-18, 22, 150/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.02.03-ны өдрийн 2059 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Б-н биед духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй” гэжээ /хх-25-26/,

Гэрч Ц.Пгийн: “Гтой 2012 оны 5 дугаар сард танилцаад 2013 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн. 2017 онд 10 cap цагдан хоригдоод, 2018 оны 12 дугаар сарын сүүлээр суллагдсан. Түүнээс хойш манай гэрээр хааяа нэг ирдэг байгаад тусдаа байр түрээслэн надаас салж амьдрахаар болсон. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр намайг ажил дээрээ байхад охин Б 11 цаг өнгөрч байхад ирсэн. Г удалгүй араас нь орж ирээд намайг “өмхий ал, хошногоо” гээд хэл амаар доромжлоод байсан чинь Б Год “Та архи уухаараа наашаа битгий ирж хэрүүл хийгээд бай, архи уухаараа яасан олон юм ярьдаг юм” гэсэн. Тэгэхэд “чамд хамаагүй шүү” гээд хогийн шүүр аваад нүүр лүү нь салгахын хооронд 2 удаа цохиж авсан. Би салгаад хөөгөөд гаргасан чинь Б “цагдаа дуудаж өгнө” гээд гараад, “цагдаад өгөөд явуулчихлаа” гээд ирсэн. Б хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-31-32/,

Хохирогч П.Пгийн: “Би Г гэдэг хүнтэй 8 жил гаран хамтран амьдарч байна. Энэ хугацаанд намайг хэл амаар доромжилж байнга агсам согтуу тавьдаг байсан. 2018 онд намайг болон манай охиныг зодоод шүүхээр орж 10 cap хорих ял эдэлж байгаад 2018 оны 12 дугаар сарын дундуур гарч ирсэн. Г байнга намайг “янхан, өмхий алнууд” гэж хараагаад агсам тавиад байдаг. Бид нар Гыг агсам согтуу тавихаар нь эхлээд унтуулах, агсам тавихыг нь болиулах арга хэмжээ авдаг. Бүр хүчрэхгүй болохоороо л цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг. Г архи уусан үедээ намайг “янхан, бузар, хошногоны ац, өмхий ал, 1 нүд 3 жил байдаг, 2 нүд 6 жил байдаг” гээд миний нүдийг сохлох гээд байгаа юм шиг юм ярьдаг. Мөн “11.6 дугаар зүйл чинь ял байхгүй, 6 cap л албадан ажил хийлгэдэг” гээд намайг дээрэлхээд байдаг. Мөн архи уусан үед нь унтаж амрах ямар ч нөхцөл байдаггүй, орилж чарлаад, эсхүл “гэрлээ асаа” гээд унтуулдаггүй...” гэх мэдүүлэг /хх-154/,

Гэрч Д.Нямжавын: “Намайг “Дуулгат-112” чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэх байх хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны 11 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 106 дугаар байрны подвальд хойд аав агсам тавиад байна гэх иргэнээс ирүүлсэн дуудлага, мэдээллийг хүлээн авч, очиж шалгахад Г гэгч нь согтуу байсан тул эрүүлжүүлэх байранд хүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-118-119/,

Гэрч Б.Элдэв-Очирын: “...2020 оны 01 дүгээр сарын 28-ны 11 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 106 дугаар байрны подвальд хойд аав агсам тавиад байна” гэх иргэнээс ирүүлсэн дуудлага, мэдээллийг хүлээн авч, очиж шалгахад уг байрны подвалийн 4 тоотод хүн байхгүй, цоожтой байсан. Дуудлага өгсөн хүнийг “хүрээд ир” гээд тус байрны үүдэнд уулзаад мэдүүлэг авч материалжуулахад уг байрны подвальд зодуулаагүй, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Уулзвар 21” нэртэй дэн буудалд зодуулсан” гэж байсан. Тухайн үед Бгийн зүүн хөмсөгний дээд хэсэгт бага зэрэг овойж хавдсан байсан. Г гэгч гаднаас ирж байгаа харагдсан. Б “тэр байна” гэж зааж өгөхөөр нь очиж уулзаад машиндаа суулгасан. Г гэгч нь дунд зэргийн согтолттой байсан. Дагавар охиноо харчихаад харааж зүхээд байсан. Би мэдүүлэг авч материалжуулаад Гыг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэх /хх-123-124/,

Гэрч А.Анхбаярын: “П, Б нар нь цагдаагийн байгууллагад удаа дараа гэр бүл хүчирхийллийн дуудлага, мэдээлэл өгч байсан болохоор сайн мэднэ. Би Гыг 2019 оны 5 дугаар сард 15 хоног, 2019 оны 11 дүгээр сард 28 хоног шүүхээр баривчилсан. Түүнээс хойш гэр бүлийн шинжтэй дуудлага мэдээлэл олон ирсэн. Г нь байнга архидан согтуурдаг бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П, Б нарыг хэл амаар доромжилсон, агсам согтуу тавьсан гэж дуудлага мэдээлэл ирдэг. Одоогийн байдлаар цохиж зодсон гэсэн дуудлага, мэдээлэл миний мэдэхээр байхгүй байна. Г нь хэрэг бүртгэлтийн хэрэг дээр шалгагдаж байгаа болохоор татгалзаж шийдвэрлэсэн. Энэ талаар Г болон Пд олон удаа хэлж сануулсан боловч Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Пгийн гэрт очиж агсам тавиад байгаа...” гэх мэдүүлэг /хх-35/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020.03.18-ны өдрийн 301 дүгнэлтэд: “1. Ө.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Ө.Гын удамд сэтгэцийн өвчтэй хүн бий гэх баримт үгүй байна. 3. Ө.Г нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Ө.Г нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байна. 5.Ө.Г нь өөрт болон орчиндоо аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй. 6.Ө.Гын санаа сэтгэл хүчтэй цочирдон давчидсан гэх баримт, шинж үгүй байна. 7.Ө.Год эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэжээ /хх-128-129/,

дуудлагын лавлагааны хуудас /хх-111/, аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-44-52, 163-169/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-113/, зөрчил, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн мэдээлэл, дуудлагын лавлагаа /хх-42-43, 155-161/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-81/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад “Ө.Г А15 Бактерсудлал ба эдсудлалаар батлагдсан амьсгалын эрхтний оношоор хөдөлмөрийн чадвар 90 хувиар алдсан” гэжээ /хх-176/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/, таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбар, шүүгчийн захирамжийн хуулбар, шийтгэврийн хуулбар, прокурорын “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолын хуулбар /хх-63-78/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ө.Г согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Уулзвар 21” нэртэй дэн буудалд нэг гэр бүлд хамт амьдарч байсан дагавар охин Б.Бг шүүрний ишээр цохиж, духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 13 дугаар гудамж, 11 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдарч байсан П.Птэй байнгын шинжтэй харгис хэрцгий харьцаж, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Бгийн “...Г ах манай ээжтэй хамт амьдарч байх хугацаандаа ээжийг удаа дараа зодож шүүхээр баривчлагдсан. ...2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед намайг ээжийн ажиллаж байсан Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Уулзвар 21” нэртэй дэн буудалд байхад Г ах согтуу орж ирээд ээжтэй маргалдаж, муудалцаад байсан. Би Г ахад “Та битгий согтуу ирээд хэрүүл хийгээд бай” гэхэд “чи дуугүй бай хошного минь” гэж хэл амаар доромжлон хогийн шүүрний модоор толгой руу 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-17-18, 22, 150/, шүүх эмнэлгийн 2059 дүгээр “1. Б.Б-н биед духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-25-26/, гэрч Ц.Пгийн “...Г орж ирээд намайг “өмхий ал, хошногоо” гээд хэл амаар доромжлоод байсан чинь Б Год “Та архи уухаараа наашаа битгий ирж хэрүүл хийгээд бай, архи уухаараа яасан олон юм ярьдаг юм” гэж хэлсэн. Тэгэхэд “чамд хамаагүй шүү” гээд хогийн шүүр аваад нүүр лүү нь 2 удаа цохиж авсан...” гэх мэдүүлэг /хх-31-32/, хохирогч П.Пгийн “Би Г гэдэг хүнтэй 8 жил гаран хамтран амьдарч байна. Энэ хугацаанд Г намайг хэл амаар доромжилж байнга агсам согтуу тавьдаг байсан. Г байнга намайг “янхан, өмхий алнууд” гэж хараагаад агсам тавиад байдаг. Г архи уусан үедээ намайг “янхан, бузар, хошногоны ац, өмхий ал, 1 нүд 3 жил байдаг, 2 нүд 6 жил байдаг” гээд миний нүдийг сохлох гээд байгаа юм шиг юм ярьдаг. Мөн “11.6 дугаар зүйл чинь ял байхгүй, 6 cap л албадан ажил хийлгэдэг” гээд намайг дээрэлхээд байдаг. Мөн архи уусан үед нь унтаж амрах ямар ч нөхцөл байдаггүй, орилж чарлаад, эсхүл “гэрлээ асаа” гээд унтуулдаггүй...” гэх мэдүүлэг /хх-154/, гэрч Б.Элдэв-Очирын “...“Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 106 дугаар байрны подвальд хойд аав агсам тавиад байна” гэх иргэнээс ирүүлсэн дуудлага, мэдээллийг хүлээн авч, очиж шалгахад ...Бгийн зүүн хөмсөгний дээд хэсэгт бага зэрэг овойж хавдсан байсан. Г гэгч нь дунд зэргийн согтолттой, дагавар охиноо харааж зүхээд байсан...” гэх мэдүүлэх /хх-123-124/, гэрч А.Анхбаярын “П, Б нар цагдаагийн байгууллагад удаа дараа гэр бүл хүчирхийллийн дуудлага, мэдээлэл өгч байсан болохоор сайн мэднэ. Би Гыг 2019 оны 5 дугаар сард 15 хоног, 2019 оны 11 дүгээр сард 28 хоног шүүхээр баривчилсан. Түүнээс хойш гэр бүлийн шинжтэй дуудлага мэдээлэл олон ирсэн. Г нь байнга архидан согтуурдаг бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П, Б нарыг хэл амаар доромжилсон, агсам согтуу тавьсан гэж дуудлага мэдээлэл ирдэг. Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Пгийн гэрт очиж агсам тавиад байгаа” гэх мэдүүлэг /хх-35/, дуудлагын лавлагааны хуудас /хх-111/, аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-44-52, 163-169/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-113/, зөрчил, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн мэдээлэл, дуудлагын лавлагаа /хх-42-43, 155-161/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ө.Гын шалтаг шалтгаангүйгээр дагавар охин Б.Бг шүүрний ишээр 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй,

хамт амьдарч байсан хохирогч П.Пг согтуурсан үедээ байнга зүй бус үг хэллэгээр харааж, догшин авирлаж, харгис хэрцгий хандсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжтэй тус тус байх тул шүүгдэгч Ө.Гыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд материаллаг хохирол шаардахгүй, сэтгэл засалтай холбоотой хор уршиг учрах боломжтой ч хохирогч П.П, Б.Б нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэн аль нь “Нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Бг шүүрний ишээр цохиж, хөнгөн гэмтэл учруулсан, мөн хамтран амьдрагч Птэй байнгын харгис хэрцгий хандсан, догшин авирласан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч хөдөлмөрийн чадвар 90 хувь алдсаныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож, 100 хоног буюу 3 сар 10 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 3 сар 10 хоногийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэх ёстой. Энэ 2 хохирогчийн эсрэг дахин гэмт хэрэг үйлдэж байгаа нь үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлагыг харуулж байна. Сэтгэл санааны байдал, дарамт зэргээс хохирогч нар цөхрөл, гомдолтой байгааг харж үзсэн...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн асуудалд маргаагүй тул дүгнэлт гаргах боломжгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, 90 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан, одоо эмнэлэгт хэвтэж байгааг нь харгалзан 6 сарын хорих ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 100 хоногийн хорих ялаас 30 хоногийн хорих ялыг нэмээд, 7 сарын хорих ял оногдуулж өгнө үү. Хоорондын хувийн харилцаанаас үүссэн. Эдийн засгийн болон ахуйн хүрээнд тусалж байгааг харгалзсан...” гэж,

хохирогч П.П “Аль болох талаас нь харгалзан үзнэ биз дээ” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн сэтгэл санаанд дарамт учруулах, өөрөөр хэлбэл согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглээгүй үедээ хохирогч нарыг байнга айлгах, заналхийлэх, доромжлох, бие махбодид халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч нар “Нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, тэр дундаа “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэл авч байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрүүл мэндийн буюу А15 Бактерсудлал ба эдсудлалаар батлагдсан амьсгалын эрхтний оношоор хөдөлмөрийн чадвар 90 хувиар алдсан/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Ө.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” заасныг журамлан шүүгдэгч Ө.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 90 хоног буюу 3 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт хорих ялын хэмжээг 1 жил 3 сараар тогтоож, дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.Гын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 98 хоног /хх-95, 109-110, 134, 140/-ийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.      

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ө.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,

гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ө.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 90 хоног буюу 3 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг нийт 1 /нэг/ жил 3 /гурав/ сараар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Год оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Гын цагдан хоригдсон 98 /ерэн найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Г бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, түүний эдлэх ялыг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР