| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00617/И |
| Дугаар | 29 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 29
Хариуцагчийн зөвшөөрөлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* дугаар баг, тоотод оршин суух, дугаарын регистртэй, ******* овогт т холбогдох “******* 200 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 01-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л. нь 2016 оны 01 дүгээр сард надаас өөрийн биеэр ирж, ******* 200 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Тухайн үед нотариатаар баталгаажуулан гэрээ хийсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Иймд хариуцагч Л.оос ******* 200 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Л. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ц.*******ийн нэхэмжилж байгаа ******* 200 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүү Б.Баяржаргал Өвөр монголын Хөх хотод сургалтанд сууж байгаа бөгөөд хүүгээ ирэхэд Ц.*******аас хашаа байшингийнхаа бичиг баримтыг аваад зээл хөөцөлдөж, Ц.*******ийн ******* 200 000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* *******ийн нэхэмжлэлтэй, т холбогдох “******* 200 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л. төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч, шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас **************075 төгрөг, хариуцагч Л.оос **************075 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 12******* дугаар зүйлийн 12*******.1-д заасныгудирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ц.*******ийн нэхэмжлэлтэй, Л.т холбогдох “******* 200 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагч Л. нь ******* 200 000 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас **************075 төгрөг, хариуцагч Л.оос **************075 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн бдил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ