| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00577/И |
| Дугаар | 41 |
| Огноо | 2017-01-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 41
Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, ПЛ**************012111 дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдох “******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, ниймгийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн төлөөлөгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.*******, нарийн бичгийн дарга А.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгох, Ажилгүй байсан хугацааны цалин 2016 оны 10 дугаар сарын 21-нээс 2017 оны 01 дүгээр сарын 12 хүртлэх хугацааны цалин 924 000 төгрөг гаргуулах, Нэхэмжлэгч С.*******ын хүү И.ийг ******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн харуулын үндсэн ажил албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахыг хүлээн зөвшөөрч байгаа тул бусад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгох, Ажилгүй байсан хугацааны цалин 2016 оны 10 дугаар сарын 21-нээс 2017 оны 01 дүгээр сарын 12 хүртлэх хугацааны цалин 924 000 төгрөг гаргуулах, Нэхэмжлэгч С.*******ын хүү И.ийг ******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн харуулын үндсэн ажил албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрлийн гэрээ байгуулан, асуудлаа шийдвэрлэхээр болсон тул энэ гэрээний дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2*******, 26 дугшаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн төлөөлөгч Т.******* бид дараах нөхцөлөөр эвлэрлээ. “Нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгох, Ажилгүй байсан хугацааны цалин 2016 оны 10 дугаар сарын 21-нээс 2017 оны 01 дүгээр сарын 12 хүртлэх хугацааны цалин 924 000 төгрөг гаргуулах, Нэхэмжлэгч С.*******ын хүү И.ийг ******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн харуулын үндсэн ажил албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил албан тушаалд томилж ажиллуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилснийг ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.******* хүлээн зөвшөөрлөө. Бусад нэхэмжлэлийн шаардлагаас татгалзлаа”, “Хариуцагч ******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.******* нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 2016 оны 10 дугаар сарын 21-нээс 2017 оны 01 дүгээр сарын 12 хүртлэх хугацааны цалин 924 000 төгрөгийг төлөх, Нэхэмжлэгч С.*******ын хүү И.ийг ******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн харуулын үндсэн ажил албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил албан тушаалд томилж ажиллуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилснийг ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.******* хүлээн зөвшөөрлөө”, Зохигчид энэ талаар дахин гомдол гаргах эрхгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч ******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан “******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, ниймгийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай”” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигчид шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд “Нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгох, Ажилгүй байсан хугацааны цалин 2016 оны 10 дугаар сарын 21-нээс 2017 оны 01 дүгээр сарын 12 хүртлэх хугацааны цалин 924 000 төгрөг гаргуулах, Нэхэмжлэгч С.*******ын хүү И.ийг ******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн харуулын үндсэн ажил албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил албан тушаалд томилж ажиллуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилснийг ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.******* хүлээн зөвшөөрлөө. Бусад нэхэмжлэлийн шаардлагаас татгалзлаа”, “Хариуцагч ******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.******* нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 2016 оны 10 дугаар сарын 21-нээс 2017 оны 01 дүгээр сарын 12 хүртлэх хугацааны цалин 924 000 төгрөгийг төлөх, Нэхэмжлэгч С.*******ын хүү И.ийг ******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн харуулын үндсэн ажил албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил албан тушаалд томилж ажиллуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилснийг ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.******* хүлээн зөвшөөрлөө”, Зохигчид энэ талаар дахин гомдол гаргах эрхгүй...” эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна.
“Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч С.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас 3*******100 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.*******, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтлан
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.*******-д зааснаар С.*******ын нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдох “******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, ниймгийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид “...Нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлийн шаардалгаас 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгох, Ажилгүй байсан хугацааны цалин 2016 оны 10 дугаар сарын 21-нээс 2017 оны 01 дүгээр сарын 12 хүртлэх хугацааны цалин 924 000 төгрөг гаргуулах, Нэхэмжлэгч С.*******ын хүү И.ийг ******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн харуулын үндсэн ажил албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил албан тушаалд томилж ажиллуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилснийг ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.******* хүлээн зөвшөөрлөө. Бусад нэхэмжлэлийн шаардлагаас татгалзлаа”, “Хариуцагч ******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.******* нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 2016 оны 10 дугаар сарын 21-нээс 2017 оны 01 дүгээр сарын 12 хүртлэх хугацааны цалин 924 000 төгрөгийг төлөх, Нэхэмжлэгч С.*******ын хүү И.ийг ******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн харуулын үндсэн ажил албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил албан тушаалд томилж ажиллуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилснийг ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.******* хүлээн зөвшөөрлөө”, Зохигчид энэ талаар дахин гомдол гаргах эрхгүй...” гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч С.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас 3*******100 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ