| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00432/И |
| Дугаар | 37 |
| Огноо | 2017-01-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 37
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* нарын байр ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* нарын байр, ******* тоотод оршин суух, дугаарын регистртэй, овогт ад холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түмэнсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сэргэлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.тай 2012 онд танилцаж, 2014 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2014 оны 07 дугаар сарын 19-нд хүү Б. төрсөн. С. нь намайг байнга зодож хэл амаар доромжилдог. Хүү Б.ын өмнө хоёр ихэр жирэмсэн байхад үсдэж чирч зодож байсан. Зодуулж байхад аав Сэргэлэн нь хажуу өрөөнд сонсоод сууж байсан. Ингэж зодуулснаас хойш миний хүүхдүүд амьгүй болж зулбасан. Миний найз нөхдийн хажууд машин руу чирч суулгаад зодсон. Намайг яаж зодуулж, дарамтлуулдаг гэдгийг миний эргэн тойрны найз нөхөд мөн С.ын ээж, аав мэднэ. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.ыг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулан, дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсгийг гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түмэнсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.*******, С. нарын гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.ыг эх Т.*******ий асрамжид үлдээж, эцэг С.аас тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсгийг нэхэмжлэгч Т.*******, хүү Б. нарт олгож өгнө үү гэв.
Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С. би Т.*******тэй 2014 онд гэр бүл болж хүү Б. төрсөн. Ам бүл 3-уулаа амьдарч байна. Би Солонгос улсад сурч, ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 02 дугаар сард Монгол улсад албан ёсоор ирэх юм. Би эхнэр хүүхдээ өөр дээрээ авах талаар ярилцаж байсан. Би Т.*******өөс гэрлэлтээ цуцлуулах шаардлага байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сэргэлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С., Т.******* нарын гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудал дээр маргаан байхгүй. Харин энэ байр нь эхнэр бид хоёрын гал голомт байгаа юм. Иймд дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Т.*******, хүү Б. нарт шинэ 5 ханатай шалтай бариа гэр бэлдэж өгөх боломжтой гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч С.аас “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах”-ыг хүсчээ.
Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч С. нар нь 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 7 дугаар хуудас/
Хүү Б. нь 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн болох нь зохигчдын тайлбар, 8401000510 дугаартай төрсний гэрчилгээнийний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 6 дугаар хуудас/, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Ховд аймгийн ******* сумын Рашаант багийн өрхийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 8 дугаар хуудас/, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаар Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 9 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд эвлэрээгүй, гэрлэгчдийн тусдаа амьдарч буй байдал, хариуцагч С.ын хувийн байдал, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч буй зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Хүүхдийн нас, биеийн онцлог, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, анхаарал халамжийг харгалзан 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.ыг эх ******* *******ий асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү ын ыг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/ суралцаж байгаа бол 16 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4, 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг тус тус баримтлан С.ын өмчлөлд бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-16170001******* дугаартай, Ховд аймгийн ******* сумын 8 дугаар баг , ******* баг 2-11 жилийн орон сууцны 10 тоотын 51,7 м.кв талбайтай 2 өрөө 16 000 000 төгрөгний үнэлгээтэй /үнэлгээний комиссын шийдвэр хх-ийн 62 дугаар хуудас/ орон сууцнаас эх Т.*******, хүү Б. нарт 10 666 666 төгрөгийн ногдох хэсгийг олгох, эцэг С.ад ногдох 5 333 333 төгрөгийг олгох нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг С. нь хүү Б.ыг эх Т.*******ий асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Т.*******ий улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгох, 5 333 333 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 55 916 төгрөгийг хариуцагч С.аас гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар ******* овогт ******* *******, овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн ын ыг эх ******* *******ий асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү ын ыг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/ суралцаж байгаа бол 16 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4, 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг тус тус баримтлан С.ын өмчлөлд бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-16170001******* дугаартай , Ховд аймгийн ******* сумын 8 дугаар баг , ******* баг 2-11 жилийн орон сууцны 10 тоотын 51,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас Т.*******, Б. нарт 10 666 666 төгрөгийг, С.ад ногдох 5 333 333 төгрөгийг тус тус олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар С. нь хүү Б.ыг эх Т.*******ий асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.*******ий улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгуулах , 5 333 333 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 55 916 төгрөгийг хариуцагч С.аас гаргуулан улсын орлогод оруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ