| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00524/И |
| Дугаар | 21 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 21
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, ******* дугаарын регистртэй, овогт нарт холбогдох “Өвөлжөөний газар чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баян-Өлгий аймгийн иргэн Ч.,, М.,,,,, нарын нэр бүхий 8 малчин нь 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах малчин миний эзэмшлийн “Мөнгөт улааны” өвөлжөө, “Чонын улаан толгой” өвөлжөөнд дур мэдэн бууж малчин намайг өвөлжих боломжгүй болгож байна. Одоо нэр бүхий 8 малчнаас М.ээс бусад нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч уг өвөлжөөний газраас нүүсэн байгаа. Уг өвөлжөө нь хоёр сумын хилийн шугамаас 5 километрийн дотор байдаг бөгөөд Ховд аймгийн ******* сумын захиргаанаас албан ёсоор надад 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Иймд миний өвөлжөөны газрыг М.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөнгөтын улаан”, “Чонын улаан” гэх өвөлжөө нь Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байдаг. Хариуцагч М. нь Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт өөрийн гэсэн өвөлжөөтэй хүн. Гэтэл Э.*******ийн өвөлжөөний газрыг булаацалдаад байгаа нь хууль бус байна. Хариуцагчийн хувьд бичиг баримтаа буруу бүрдүүлж ирсэн. Шүүхэд өгсөн баримт нь хуурамч, хууль бус гэж үзэж байна. “Мөнгөтийн улаан “ “Чонын улаан” гэдэг өвөлжөө нь Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байдаг. Хариуцагч М. нь өөрсдийнхөө байгаа газрыг “Улаан бэлчир” гэж нэрлээд байна. Гэтэл “Улаан бэлчир” гэдэг газар бол ******* сумын зуслангийн газар байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Ч. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ховд аймгийн ******* сумын “Мөнгөтийн улаан” , “Чонын улаан” гэх өвөлжөөний газрыг яаралтай чөлөөлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ховд аймгийн ******* сумын “Мөнгөтийн улаан” , “Чонын улаан” гэх өвөлжөөний газрыг яаралтай чөлөөлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Н.Көкеш шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ховд аймгийн ******* сумын “Мөнгөтийн улаан” , “Чонын улаан” гэх өвөлжөөний газрыг яаралтай чөлөөлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Х.Авиахаан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ховд аймгийн ******* сумын “Мөнгөтийн улаан” , “Чонын улаан” гэх өвөлжөөний газрыг яаралтай чөлөөлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ховд аймгийн ******* сумын “Мөнгөтийн улаан” , “Чонын улаан” гэх өвөлжөөний газрыг яаралтай чөлөөлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ховд аймгийн ******* сумын “Мөнгөтийн улаан” , “Чонын улаан” гэх өвөлжөөний газрыг яаралтай чөлөөлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ховд аймгийн ******* сумын “Мөнгөтийн улаан” , “Чонын улаан” гэх өвөлжөөний газрыг яаралтай чөлөөлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Э.******* нь миний 2004 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Засаг даргын 17 дугаар тоот шийдвэрээр “Улаанбэлчир” гэх газарт байгаа *******0 жилээр гэрчилгээ авч эзэмшиж 15 жил тасралтгүй өвөлжиж, хашааг сэргээн өвөлжөөний зориулалтаар өвөлжиж байгаа өвөлжөөг минь булаацалдаж маргаан үүсгээд байна. Уг нь иргэн Э.*******ийн “Мөнгөтийн улаан” , “Чонын улаан” гэх газар нь миний өвөлжөө “Улаан бэлчир” гэх газраас ******* км зайтай байдаг. Нутгийн иргэд бүгд мэддэг. Энэ “Улаан бэлчир” өвөлжөө нь Баян-Өлгий аймгийн ******* сум, Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрийн заагт байдаг нь үнэн боловч 19************** онд ******* сумын иргэн Т.Азиппат гэдэг хүн миний аавын өвөг эцэг болох Х.Үрлэг хоёр хашаагүй газар хашаа барьж өвөлжиж, дараа нь миний аав Ү.Муса залгуулан өвөлжиж нэр дээрээ *******0 жилийн эзэмших гэрчилгээ авч, өвлийн байшин барьж өвөлжиж ирсэн. Гэрчилгээг нь 2001 онд авсан. Иргэн Э.*******ийн булаацалдаж байгаа “Мөнгөт улаан”, ”Чонын улаан” гэдэг өвөлжөө өөр газар байдаг болон миний өвөлжөө “Улаан бэлчир” гэдэг газар нь биш гэдгийг тогтоож өгнө үү Энэ өвөлжөө нь хуульд заасны дагуу залгаа аймгийн иргэн ямар ч газар эзэмших эрхтэй гэж үзэж байна.
Миний бие малаа дагаж Ховд аймгийн ******* сумд шилжиж суурьших гээд бичиг баримтаа бүрдүүлж байгаа болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү маргаад байгаа өвөлжөөний газрыг хариуцагч М.ийн аав Муса гэдэг хүн одоогоос *******0 жилийн өмнө барьсан. Түүнээс хойш тэр өвөлжөөнд өвөлжиж байсан. Тухайн өвөлжөө байгаа газар нь Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэр нь үнэн боловч өнөөдрийг хүртэл хэн ч тухайн газрыг булаацалдаж байгаагүй. Тухайн газар нутагт Баян-Өлгий аймгийн 9 өвөлжөө байдаг. М.ийн өвөлжөөний газар одоо ах нь өвөлжиж байгаа. Хариуцагчийн хувьд өөрөө өвөлжөөний газаргүй болчихсон. Гэтэл Э.******* нь тухайн өвөлжөөний газрыг булаацалдаж байна. Энэ өвөлжөөг сүүлийн хоёр жилээс өмнө хэн ч булаацалдаж байгаагүй. 2 жилийн өмнө Э.******* гэдэг хүн тухайн өвөлжөөний газар хэд хоногоор ирж буугаад түүнээс хойш энэ маргааныг үүсгэсэн. Хариуцагчийн хувьд тухайн газрыг эзэмшдэг гэрчилгээтэй. Тухайн бичиг баримтаа шүүхэд хавсаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Ч.,, М.,,, Х.Мнэтхан,, нарт холбогдуулан “Өвөлжөөний газар чөлөөлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ч.,,,, Х.Мнэтхаан,, нар нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ. /хх-ийн 41-42 хуудас/
Нэхэмжлэгч тал нь “ Хариуцагч М. нь 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах миний эзэмшлийн “Мөнгөт улааны” өвөлжөө, “Чонын улаан толгой” өвөлжөөнд дур мэдэн өвөлжиж байна. Тиймээс тухайн өвөлжөөний газрыг хариуцагч М. чөлөөлж өгөх ёстой” гэж,
Хариуцагч тал нь “Маргаад байгаа өвөлжөөний газрыг хариуцагч М.ийн аав Муса гэдэг хүн одоогоос *******0 жилийн өмнө барьсан. Түүнээс хойш тэр өвөлжөөнд өвөлжиж байсан. Энэ өвөлжөөг сүүлийн хоёр жилээс өмнө хэн ч булаацалдаж байгаагүй тэр бол хариуцагч М.Хуатекийн өвөлжөө” гэж мэтгэлцлээ.
Нэхэмжлэгч Э.******* нь Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэр “Мөнгөт улааны” гэх газрыг өвөлжөөний зориулалтаар Монгол улсын газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээгээр эзэмшдэг байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд талуудын маргаж буй Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэр “Мөнгөт улааны” өвөлжөө, “Чонын улаан толгой” өвөлжөө гэх газар нь нэхэмжлэгч Э.*******ийн эзэмшилд бүртгэлтэй, түүний эзэмшлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тоот Монгол улсын газар эзэмших гэрчилгээ /хавтаст хэргийн 07 дугаар хуудас/, 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хавтаст хэргийн 08 дугаар хуудас/, 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0242620 тоот газар эзэмших гэрчилгээ /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/, 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/, 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 7******* дугаар Ховд аймгийн ******* сумын Засаг даргын захирамж /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/ зохигчдын тайлбар зэргээр бүрэн тогтоогдож байна.
Мөн хавтаст хэргийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тайлбар баримтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хариуцагч М. нь гарын үсэг зурсан байх атал 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа нь ойлгомжгүй байна.
Талуудын маргаж буй “Мөнгөт улааны” өвөлжөө, “Чонын улаан толгой” өвөлжөөний газар нь Ховд аймгийн ******* сумын хилээс ******* км-т оршдог, М. нь Баян-Өлгий аймгийн ******* суманд харъяалагддаг болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч М.ийн татгалзал нь баримтаар тогтоогдоогүй болно.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “ Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасан ба
Иргэний хуулийн 92 дугаар зүйлд “шударга эзэмшигч нь эзэмших ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй”,
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “....өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.******* нь шаардах эрхтэй эзэмшигч байх тул
нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэр “Мөнгөт улааны” өвөлжөө, “Чонын улаан толгой” өвөлжөө гэх газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч М. нарт үүрэг болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.аас 8775 төгрөг, хариуцагчгаас 8775 төгрөг, хариуцагч М.ээс 8775 төгрөг, хариуцагчээс 8775 төгрөг, хариуцагчаас 8775 төгрөг, хариуцагч Х.Мнэтханаас 8775 төгрөг, хариуцагчээс 8775 төгрөг, хариуцагчаас 8775 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт орших нэхэмжлэгч Э.*******ийн эзэмшлийн “Мөнгөтийн улааны” өвөлжөө, “Чонын улаан толгой” өвөлжөөний газрыг хариуцагч Ч.,, М.,,, Х.Мнэтхан,, нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.аас 8775 төгрөг, хариуцагчгаас 8775 төгрөг, хариуцагч М.ээс 8775 төгрөг, хариуцагчээс 8775 төгрөг, хариуцагчаас 8775 төгрөг, хариуцагч Х.Мнэтханаас 8775 төгрөг, хариуцагчээс 8775 төгрөг, хариуцагчаас 8775 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.*******ид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ