Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 61

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо ******* ******* гудамж ******* тоотод оршин суух, РД:*******, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн сумын багийн тоотод оршин суух, РД:, овогт д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Т.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Т.тэй 2001 оны 08 дугаар сарын 20-нд гэрлэлтээ батлуулж, 2002 оны 12 сарын 15-ны өдөр охин Б. мэндэлсэн. Тэгээд хамтдаа амьдарч байгаад 2006 онд БНСУлсруу ажиллахаар яваад тэр цагаас хойш хоорондын харилцаа холбоо тасарсан. Одоо бид нар тус тусдаа амьдралтай болсон. Эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэвэр тэтгэмжийн ямар нэгэн маргаан байхгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.           

Хариуцагч Т. нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Торгор овогтой нь Мишигдорж овогтой *******тай 2001 оны 08 сарын 20-нд гэр бүл болоод охинтой болсон. Охин Б. нь ээжтэйгээ амьдардаг. Бид хоёрын дунд ямар нэгэн эд хөрөнгө болон тэтгэвэр тэтгэмжийн маргаан байхгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.*******тай 2001 онд гэр бүл болсон. Гэр бүл болоод 4 жил болсоны дараа би Солонгос улс руу явсан. Түүнээс хойш холбоо тасраад өдийг хүртэл тусдаа амьдарч байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Т.эс гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.******* хариуцагч Т. нар нь 2001 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсон нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч М.******* хариуцагч Т. нар нь гэр бүл болсноос хойш 2002 оны 12 дугаар сарын 15-ны өдөр охин Б. төрсөн болох нь төрсний бүртгэлийн лавлагаа болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.*******, хариуцагч Т. нар нь 2005 оноос хойш тусдаа амьдарч түүнээс хойш тусдаа амьдрал зохиосон ба зохигчдын хэн хэн нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Охин Б. нь 2002 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн ба түүнээс хойш эх М.*******гийн асрамжид байсан нь зохигчдын тайлбар болон хүүхдийн санал тэмдэглэлээр нотлогдож байна.

Зохигчид нь эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаангүй гэснийг шүүхийн шийдвэрт дурьдлаа.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлүүлэхийг эх М.*******, эцэг Т. нарт тайлбарлах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч М.*******, хариуцагч Т. нарын хэн нэгэн нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д “... үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, ... иргэн бүрийн журамт үүрэг ...”, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Т., эх М.******* нар нь охин Б.г асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдлаа.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж заасны дагуу хүүхэдтэйгээ уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцэг эхийн үүргээ хэрэгжүүлэхэд нь эх М.*******гийн зүгээс саад учруулахгүй байхыг даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 ,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар овогт , ******* овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Зохигчид нь хүүхдийн асрамж, тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах ,тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлүүлэхийг эцэг Т., эх М.******* нарт тайлбарласугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар  гэрлэлтээ цуцлуулсан ч охин Б.г өсгөж, хүмүүжүүлэх эцэг эхийн  үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эцэг Т., эх М.******* нарт тайлбарлаж, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх М.*******д даалгасугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч  Т.эс 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцласан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ