Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 000010

 

 

Г.Б, Б.Ба, Б.БЭ

Ү.Бу, О.Нм, Ж.Д

Э.М Б.Э, Б.Ээ

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 163/2017/0091/Э/

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

               Шүүх хуралдаанд: 

Прокурор                                             П.Шижиртуяа

Шүүгдэгч                                              Г.Б, Б.Б, Б.БЭ

                                                   Ү.Бу, О.Нм

                                       Ж.Д, Э.М

                                       Б.Э, Б.Ээ

Шүүгдэгч нарын өмгөөлөгч             Э.Алтан-Уяа, П.Г-, М.Даваасүрэн,

                                                               О.Сарантуул, М.Найдан, Ж.Шинэжаргал,

                                                               С.Намжилмаа, Ж.Нарантуяа, Р.Цэрэнханд

                                                               Г.Эрдэнэчимэг

Шүүгдэгч нарын хууль ёсны

төлөөлөгч                                            Д.Н, Ц.Б, Г.П,

                                                               Г.С, Д.Бм, О.На

Хохирогч                                             М.У

Хохирогчийн хууль ёсны

төлөөлөгч                                            М.Мөнхжаргал        

Хохирогчийн өмгөөлөгч                  Д.Оюунчимэг          

Нарийн бичгийн дарга                    У.Сүхбаатар нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоолтой Г.Б, Б.Б, Б.БЭ, Ү.Бу, О.Нм, Ж.Д, Э.М, Б.Э, Б.Ээ нарт холбогдох, 201506000301 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Э, О.Нм, Ж.Д, Г.Б, шүүгдэгч Э.Мгийн хууль ёсны төлөөлөгч Г.П, шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Г-, М.Даваасүрэн, Ж.Нарантуяа, М.Найдан, Р.Цэрэнханд, Г.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг тус тус үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Булган аймагт Булган суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, А, ээжийн хамт, Булган аймаг Булган сум-д оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г овгийн Г-ын Б,

 

Монгол Улсын иргэн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт, Булган аймаг Булган сум -д оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Б-ийн Ээ,

 

Монгол Улсын иргэн Булган аймаг, Булган суманд төрсөн, 20 настай эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, А, ээж, эгч, дүү нарын хамт Булган аймаг Булган сум-д оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овгийн Ж-ы Д,

 

Монгол Улсын иргэн Булган аймаг, Булган суманд төрсөн, 20 настай эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, А, ээж, эгч, дүү нарын хамт Булган аймаг Булган сум д оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Бу-ын Э,

 

Монгол Улсын иргэн Булган аймаг, Булган суманд төрсөн, 17 настай эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ээж, эмээ, дүүгийн хамт Булган аймаг Булган сум-д оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Б-ийн БЭ,

 

Монгол Улсын иргэн Булган аймаг, Булган суманд төрсөн, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл 2, Булган аймаг Булган сум-д оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овгийн Э-ын М

 

Монгол Улсын иргэн Булган аймаг, Булган суманд төрсөн, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сургуульд сурдаггүй, ам бүл 3, А, ээжийн хамт Булган аймаг Булган сум-д оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Б-ын Б,

 

Монгол Улсын иргэн Булган аймаг, Булган суманд төрсөн, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган сумын ам бүл 2, Булган аймаг Булган сум-д оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, А овгийн Ү-ын Бу,

 

Монгол Улсын иргэн Булган аймаг, Орхон суманд төрсөн, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, Булган аймаг Булган сум-д оршин суудаг, урьд 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, У малгайт овгийн О-ын Нм,

 

Шүүгдэгч Г.Б нь 2016 оны 04 дүгээр сард А.Су-тай бүлэглэн хохирогч М.У 13 нас 9 сартай /бага насны/ байхад нь хүчиндсэн, мөн давтан үйлдлээр бусадтай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Булган сумын 3 дугаар баг ХХ тоотод насанд хүрээгүй М.У-д хүч хэрэглэн хурьцал үйлдсэн,

 

Шүүгдэгч Б.Ээ нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Булган сумын 3 дугаар баг ХХ тоотод согтуугаар бусадтай бүлэглэн насанд хүрээгүй М.У-д хүч хэрэглэн хурьцал үйлдсэн, хүчингийн гэмт хэрэгт насанд хүрээгүй хүнийг татан оруулсан, давтан үйлдлээр шүүгдэгч Ж.Д-тай бүлэглэн ХХХХ улсын дугаартай ногоон өнгийн “Тоёото приус” маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч М.У-д хүч хэрэглэн хурьцал үйлдсэн,

 

Шүүгдэгч Ж.Д нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч Б.Ээ-тэй бүлэглэн ХХХХ улсын дугаартай ногоон өнгийн Тоёото приус маркийн тээврийн хэрэгсэл дотор насанд хүрээгүй М.Уд хүч хэрэглэн хурьцал үйлдсэн,

 

Шүүгдэгч Б.Э нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Булган сумын 3 дугаар баг ХХ тоотод байрлах байшинд согтуугаар бусадтай бүлэглэн насанд хүрээгүй М.Уд хүч хэрэглэн хурьцал үйлдсэн, хүчиндэх гэмт хэрэгт насанд хүрээгүй хүнийг татан оруулсан,

 

Шүүгдэгч О.Нм, Б.БЭ, Э.М, Б.Б, Ү.Бу нар нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Булган сумын 3 дугаар баг ХХ тоотод байрлах байшинд согтуугаар, бусадтай бүлэглэн насанд хүрээгүй М.Уд хүч хэрэглэн хурьцал үйлдсэн гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн Б-ийн Ээ, Б овгийн Бу-ын Э нарт Булган аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г овгийн Г-ын Б-ийг хохирогчийг хүчиндсэн гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, шүүгдэгч Б овгийн Б Ээ, Ж овгийн Ж-ын Д, Б овгийн Бу-ын Э, Б овгийн Б-ийн БЭ, Т овгийн Э-ын М, Б овгийн Б-ын Б, А овгийн Ү-ын Бу, У малгайт овгийн О-ын Нм нарыг бүлэглэж, насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 14 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар тогтоож, ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д, Б.Э нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Э, Ж.Д нарт оногдуулсан тус бүрийн 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, тус бүр эдлэх 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ээ-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ээ-ий эдлэх 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нм, Ү.Бу, Б.Б, Э.М, Б.БЭ нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б, Э.М, Б.БЭ, О.Нм, Ү.Бу нарт оногдуулсан тус бүрийн 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, тус бүрийн 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ээ-ий цагдан хоригдсон 109 хоног, Б.Эын цагдан хоригдсон 110 хоног, шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 28 хоногийг тэдний эдлэх ялд нь оруулан тооцож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2.д зааснаар шүүгдэгч Г.Б-ээс 555.555 төгрөг, О.Нм-аас 555.555 төгрөг, Ж.Дг-аас 555.555 төгрөг, Б.Э-аас 555.555 төгрөг, Б.Б-Ээс 555.555 төгрөг, Э.М-гөөс 155.555 төгрөг, Б.Б-оос 465.555 төгрөг, Ү.Бу-аас 555.555 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, 2 ширхэг нийслэл нэртэй пивоны сав, Боргио нэртэй пивоны сав 1 ширхэг, Ушонхор нэртэй тамхины 15 ширхэг иш, хохирогчийн өмсөж явсан ягаан цагаан шоотой цэнхэр өнгийн цамц, хар өнгийн урд талдаа Paris New vork гэсэн хар цагаан өнгийн бичигтэй дАуун материалтай цамц, ягаан өнгийн just stay yes гэсэн бичигтэй цагаан өнгийн подволк, цэнхэр өнгийн жинсэн материалтай гадуур өмд, хар өнгийн дотуур ноосон өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б, О.Нм, Ж.Д, Э.М, Б.Б, Ү.Бу нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Шүүх намайг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хорих ял оногдуулсныг зөвшөөрөхгүй байна. Би мөрдөн байцаалтанд болон шүүх хурал дээр охинтой унтаагүй, хүчиндээгүй гэдгээ үнэн зөвөөр олон удаа хэлсэн байгаа. Би энэ хэргийг хийгээгүй байхад Г.Б хурал дээр худлаа ярьж намайг болон бусад хүүхдүүдийг гүтгэж байна.

 

Хохирогч намайг хараагүй, хүчиндээгүй гэж таньж олуулах ажиллагаанд болон мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг. Шүүх дээр ч мөн нүд боосны дараа хэн унтсаныг мэдэхгүй гэж мэдүүлдэг. Гэтэл шүүх энэ бүх мэдүүлгийг анхаарч үзэлгүйгээр ял оногдуулсанд гомдолтой байна.

 

Би маш их гомдолтой байна. Би хэрэг хийгээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч О.Нм давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Миний бие мөрдөн байцаалтын шатанд удаа дараа “хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэргийг хийгээгүй. Манай байшин дотор эхлээд Бу орж ирсэн, дараа нь тэр охин, тэгээд Б орж ирсэн. Тухайн үед би бага хэмжээний пиво уусан гэдгээ өмгөөлөгчийн хамтаар үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн”. Гэтэл шүүх намайг гэм буруутай гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Шүүх хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тал бүрээс нь нягтлаж, үнэлж дүгнэхгүйгээр нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

 

Миний хувьд өөрийн гэр орондоо У гэгчийг огт хүчиндээгүй, түүнд хүч хэрэглээгүй, хувцасыг нь тайлах зэрэг ямар нэгэн хууль бус үйлдэл гаргаагүй байхад шүүх ямар учраас бусадтай бүлэглэн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж яллаад байгааг ойлгохгүй байна. Энэ хэргийн улмаас миний бие 31 хоног хоригдож байгаа бөгөөд миний баруун мөр болон толгой маш их өвдөж, зовиуртай байгаа болно.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ба насанд хүрээгүй шүүгдэгч Г.Б нарын мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байхад шүүх зөвхөн шүүгдэгч Г.Бийн мэдүүлгийг нь авч бусад хүүхдүүдийн мэдүүлгийг орхигдуулан үгүйсгэсэн байсан нь үнэн юм.

 

Г.Б нь шүүх хуралдаан дээр бидний талаар огт үндэслэлгүй мэдүүлэг өгсөн бөгөөд миний бие шүүх хуралдаан дээр тухайн үед РС тоглоом тоглохоор явсан, хэрэг хийгээгүй гэдгээ дахин дахин хэлснийг шүүх анхаараагүй.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Э.Мгийн хууль ёсны төлөөлөгч Г.П давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасан заалтыг тус шүүх баримтлаагүй бөгөөд шүүгдэгчийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулиар хэргийг шийдсэн бол насанд хүрээгүй хүүхэд тул ял хойшлуулах боломжтой байсан. Иймээс шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

 

Э.М нь энэ хэргийг үйлдээгүй гэдгээ удаа дараа мэдүүлдэг бас бусад шүүгдэгч нарын мэдүүлгээс харахад ч гэсэн энэ хэргийг М нь үйлдээгүй гэдэг нь харагддаг тул шүүхээс үндэслэлгүйгээр М-г гэм буруутайд тооцсон М-д сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.М нь тухайн үед тэнд байсандаа гэмшээд хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгт бэлнээр 200 000 төгрөг бэлнээр, дараа нь 2017 оны 11 сарын 07-ны өдөр шүүх хурлаас өмнө хохирогчийн ээжийн данс руу 300 000 төгрөг шилжүүлсэн. Мөн шүүх хурлын үеээр 50 000 төгрөг бэлнээр нийт 550 000 төгрөг хүлээлгэн өгсөн. Гэтэл шүүх 155 555 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдсэн байна.

 

Шийтгэх тогтоол дээр хохирогчид өгөх мөнгөн дүнг буруу бичсэн байна. Эдгээр үндэслэлүүдээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Г- давж заалдах гомдолдоо:

 

Шүүгдэгч Г.Б-ийг хохирогч гэх М.У 2016 оны 04 дүгээр сард мөн 2016 оны 12 дугаар сард хүчирхийлсэн гэж гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсан. Үүнийн өмгөөлөгчийн хувьд дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Хохирогч М.У-г 2017 оны 04 дүгээр сард Г.Б-ийг хүчиндсэн гэх хэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйл, 80 дугаар зүйл хэсэгт заасны дагуу батлагдсан нотлогдсон байдал харагдахгүй. Хохирогч өөрөө мэдүүлгээ 3 янзаар мэдүүлдэг. 2017 оны 12 сарын 04-ний өдөр хохирогч М.У-г Г.Б бусадтай хамтран бүлэглэж хүчиндсэн гэх хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан байх бөгөөд энэ хэрэгт Г.Б тухайн цаг үед болсон үйл явцыг бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг.

 

Анхан шатны шүүхэд өмгөөлөгчийн зүгээс Г.Б нь гэрч байна гэдэг саналыг оруулсан. Хохирогчийг О.Нм-ын гэрт дагуулан очсон үйлдэл нь Г.Б-ийн буруу гэж үзэх юм бол тэр хэсэгт нь гэм буруутай гэж үзэхэд ч ял халдаахад үндэслэл муутай юм.

Иймд Г.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Р.Цэрэнханд давж заалдах гомдолдоо:

 

Өсвөр насны ялтан Г.Б-ийг Эрүүгийн хуулийн 12.1 дэхь хэсэгт заасан хохирогчийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял ногдуулсаныг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Учир нь .Насанд хүрээгүй хохирогч М.У нь анх удаа хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны хавар 5 сарын үед хичээл тарахаас өмнө Б гэдэг банди хоёр найзтайгаа ...байшингийн хананд шахаж байгаад миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтэнээ хийж байсан. ...Б-тэй хамт байсан хоёр хүүхдийг танихгүй нэг найзыгаа Су андаа гэж дуудаж байсан...” /1-р хавтасны 62-64 талд/ гэж, 3 дахь удаагаа өгсөн мэдүүлэгтээ “...2016 оны зун 4 сард ...Б гэдэг хүүхэд 2 найзтайгаа... цагаан байшинтай, эвдэрхий хашаатай, хашааны завсараар орж ...жорлонд оруулаад жорлонд ...намайг босоогоор маань миний урдаас ...миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтэнээ хийж байсан... 2 найзыгаа дуудсан 2 найз нь миний гарыг барьсан... / 1-р хавтасны 66 талд/, 4 дэх удаагаа өгсөн мэдүүлэгтээ “...урд мэдүүлэг өгөхдөө тэгж санаад байсан, энэ газраа өөрөө зааж өгсөн, амбаарын хажууд хашааны буланд Б намайг босоогоор минь хүчиндсэн...” /1-р хавтаст хэргийн 68 талд/ гэж мэдүүлсэн байдаг бөгөөд 2017-04-24-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “...2015 он гэж андуурч хэлсэн байна. Анх Б намайг 2016 онд хүчиндсэн... нэг анги намар нь дэвшиж орсон болохоор андуурсан байна...” /3-р хавтасны 52 талд/ гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлэг шалгах ажиллагааны явцад анх Б-д хүчиндүүлсэн газраа би өөрөө зааж өгөөгүй, гэрч Су заасан гэж мэдүүлэг өгсөн, мөн анх Б нь намайг хашаа түшүүлж зогсоож байгаад араас хүчиндсэн гэж дандаа зөрүүтэй, хүчиндсэн гэх газар, байрлал, он, сар, улиралыг зөрүүтэй мэдүүлж байгаа нь туйлын эргэлзээ төрүүлж байна. Энэ гэмт хэргийн ганц гэрч болох насанд хүрээгүй А.Су нь анх гэрчээр 2016-12-20-нд мэдүүлэг өгөхдөө “...2015 оны 5 сард хичээл амрахын өмнө ...Б хохирогчийг байшин түшүүлж зогсоож байгаад бэлгийн харьцаанд орсон...”/1-р хавтас 91 дэх талд/, 2 дахь удаагаа насанд хүрээгүй сэжигтнээр А.Су мэдүүлэг өгөхдөө “...2016 оны хэдэн сарыг санахгүй байна, захын хашаа руу дагуулж ороод, хохирогчийг хана түшүүлж байгаад хүчиндсэн...” /2-р хавтас 226 талд/, 3 дахь удаагаа 2017- 05-02-нд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...2016 он юм байна, анги дэвшсэн болохоор нэг жил өнгөрсөн гэж бодсон...” /3-р хавтас 86 талд/ хэмээн мэдүүлэг өгчээ. Мөн л энэхүү гэрчийн өгсөн мэдүүлэг нь он, сар, хэрэг болсон гэх газрын талаар зөрүүтэй мэдүүлдэг.

 

Хохирогч М.У, гэрч А.Су нарын мэдүүлгээр өсвөр насны ялтан Г.Б-ийг хохирогчийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэтэл хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь зөрүүтэй, мөн гэрч А.Су-аас мэдүүлэг авахдаа дандаа хохирогчоос мэдүүлэг авсаны дараа авч, хохирогчийн мэдүүлэгтэй тохируулж мэдүүлэг авсан байх магадлалтай байна. Энэ нь хохирогч, гэрч нарын анхны мэдүүлэгт хэрэг болсон гэх оныг мэдүүлсэн байдал, он андуурсан гэдгийг тайлбарласан зэргээс дүгнэлт хийж болно. Өсвөр насны ялтан нь хохирогчийг хүчиндэж, энэ гэмт хэргийг хийгээгүй гэдгээ анхнаасаа тууштай мэдүүлдэг.

 

2017-01-06-ны өдрийн Насанд хүрээгүй этгээдийг яллагдагчаар татах тогтоолоор “2016 оны 12-р сарын 04-ний өдөр насанд хүрээгүй М овогтой У-г М- овогтой Б нь бусадтай бүлэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож байна” гээд Эрүүгийн хуулийн 126-р зүйлийн 126.2.6, 126.2.4, 126.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож, яллагдагчаар татсан. /2-р хавтас 24 талд/ Урьд сонсгосон ял дээр ял нэмж сонсгосон тухай 2017-03-16-ны өдрийн тогтоолоор Г.Бд нэмж 126-р зүйлийн 126.2.3 дахь хэсгийг нэмж сонсгосон. Эдгээр ял сонсгосон тогтоолуудаас харахад Г.Б-ийг бага насны хохирогч М.У хүчиндсэн гэсэн үйлдэлийг тогтоолд тусгаагүй байж түүнд Эрүүгийн хуулийн 126-р зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өсвөр насны ялтан Г.Бийг насанд хүрээгүй хохирогч М.У хүч хэрэглэн, бүлэглэж хүчиндсэн гэмт хэрэгт гэм буруутай гэх үйлдлийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтаар ялтан нь хохирогчийг хүчиндсэн гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдоогүй ч энэхүү гэмт хэрэгт бүлэглэн оролцсон гэм буруутай үйлдэл байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Өөрөөр хэлбэл хохирогч охин М.У хэрэг болсон газар авч очсон үйлдэл нь гэм буруутай үйлдэлд тооцогдож байна. Иймд энэ үйлдэлд нь зохих ял шийтгэл ногдуулж болох үндэстэй. Мөн анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ шүүгдэгчид ашигтай хуулийг хэрэглэж ял шийтгэл ногдуулахдаа хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчид ял шийтгэл нь хүндэрсэн, эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буюу 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийг хэрэглэж, ял шийтгэл ногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

 

2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 1.9-р зүйлийн 1 дэх хэсэгт заахдаа “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдпыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэсэн байхад эрх зүйн байдал нь дордсон 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн. 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд ялын доод хэмжээ нь багассан ч насанд хүрээгүй хүнд ял шийтгэл оногдуулах, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр, тодорхой хугацаагаар хойшлуулах боломжтой заалттай байгаа нь 2015 оны Эрүүгийн хуулийг бодвол шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дээрдсэн хууль гэж үзэж үндэслэлтэй юм.

 

Иймд насанд хүрээгүй ялтан Г.Б-ийн 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, 126 дугаар зүйлийн 126.2.6, 126.2.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл ногдуулж, 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр, хуульд заасан хугацаагаар хорих ялыг хойшлуулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч М.Даваасүрэн давж заалдах гомдолдоо:

 

Шүүх шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж ял оногдуулсан гэх атлаа 2002 оны хуулийг барьж хорих ял оноосон нь эрх зүйн байдал дээрдсэн гэх үндэслэлгүй байна. Хэрвээ 2002 оны хуулиар хорих ял оноож байгаа бол мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах хуулийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломж миний үйлчлүүлэгч Б.БЭ-д байсан.

 

Учир нь БЭ анхнаасаа хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч байсан, тухайн үед согтуу байгаагүй, хохирогчийн өмгөөлөгч хохирогчид зохисгүй хандлага гаргасан гэх боловч энэ нь нотлогдож тогтоогдоогүй байхад цагдан хорьсноос шүүх хурлаас өмнө 28 хоног хоригдож хурлын үеэр эмээ дээрээ очих хүсэлтэй байгаа хэлж уйлж байсан зэрэг нь тухайн ахуй нөхцлийг ойлгон мэдэрсний илрэл гэж үзэхээр байсан.

 

Өсвөр насны хүүхдүүдийг нийгмээс удаан хугацаагаар тусгаарласнаар тэдний хүмүүжилд эерэг хандлага гардаггүй байдлыг анхааран үзэж, өөрийгөө ойлгон ухамсарлах боломжийг олгох үүднээс ялыг хойшлуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.Э, О.Нм нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа давж заалдах гомдолдоо:

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Э, О.Нм нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа би, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт . Тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх тухай Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан зарчмыг баримтлан шүүгдэгч нарт ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, хэргийн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн тул 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн болно” гэж тодорхойлох хэсэгт дурдсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журамлан О.Нм, Б.Э нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан О.Нмад оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хорих ялыг сургалт хүмуүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр, харин өсвөр насны шүүгдэгч Б.Эт оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж тус бүр эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн 201706000319 дугаартай хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Б.Э, О.Нм нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Энэ гэмт хэргийг үйлдээгүй” гэдгээ үнэн зөвөөр удаа дараа мэдүүлсэн байх ба хохирогч М.У мэдүүлэхдээ “Мөрдөн байцаалтанд .... Харж байгаагүй, тухайн үед байсан эсэхийг мэдэхгүй, нүд боосны дараа 2-3 хүүхэд унтсан, эдгээр хүүхдүүд асаагуурын гэрэл амандаа зууж асааж байсан тул заримыг нь сайн харж чадаагүй, тухайн үед байшинд харанхуй байсан... /7хх-62-65х, 66-68х/ гэх мэдүүлэг, шүүгдэгч О.Нмын: “...РС тоглохоор гараад явсан байсан, би хүчиндээгүй” гэх мэдүүлгүүд болон таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх анхаарч үнэлэхгүйгээр тэдгээрийн гэм бурууг хангалттай гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

 

Шийтгэх тогтоолдоо “Шүүгдэгч нар тухайн гэмт хэрэгт оролцсон талаараа бие биенээ гэрчилж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, хохирогч М.У эх сурвалжаа зааж мэдүүлсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь дээрх хохирогч нь мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт эх сурвалжаа зааж чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Мөн хуульд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй бөгөөд гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, Б.Э, О.Нм нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Д давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 354 дугаар бүхий шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

 

Ялтан Ж.Д би үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн тогтоолоор надад 1 жилийн хорих ялыг оноож нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байгаа түүнчлэн тухайн хэргийг үйлдэх үедээ миний бие 21 насанд хүрээгүй өсвөр насны хэрэгтэн байсан зэрэг байдлыг харгалзан биеэр эдлэх ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Ү.Буын өмгөөлөгч М.Найдан давж заалдах гомдолдоо:

 

Өсвөр насны 9 хүүхдийн хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулиар шалгагдаж улмаар прокурор дээр дурдсан зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өсвөр насны шүүгдэгч гэх Ү- овогтой Бу нь хохиролд 555 560 төгрөг хохирогчид Хас банкиар дамжуулан өгсөн.

 

Иймд хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1.д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хуулийн заалтаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг давж заалдах гомдолдоо:

 

Шүүгдэгч Б.Б нь цагдаагийн байгууллагад удаа дараа өгсөн мэдүүлэгтээ хэрэг болсон өдөр О.Нм-ын төрсөн өдөр болж гэрт нь очсон. Бу, Б 2 харихаар яваад ирэхдээ хохирогч М.У дагуулж орж ирсэн ба бид нар юун охин дагуулаад ороод ирэв явуулаач гэж хэлэхэд тэр охин явахгүй байсан. Нм бид хоёр РС тоглохоор явсан. У гэдэг охинтой бэлгийн харьцаанд ороогүй гэдгээ хэлдэг. Нм ч үүнийг баталж мэдүүлдэг.

 

Үүнээс дүгнэлт хийгээд үзэхэд Б.Б нь хохирогч охин У хүчиндэх санаа зорилго байгаагүй. Иймд Бо-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Шижиртуяа дүгнэлтдээ:

 

Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг тогтоогдсон, тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв.  Шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       

- Булган аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б, А.Су нарыг бүлэглэн 2016 оны 04 дүгээр сард хохирогч М.У 13 нас 9 сартай /бага насны/ байхад нь хүчиндсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3., 126.2.4., 126.2.6., 126.3.д заасан гэмт хэрэгт,

 

- Шүүгдэгч Б.Ээ, Г.Б, Б.БЭ, Э.М,  Б.Б, Ү.Бу, Б.Э, О.Нм нарыг бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Булган сумын 3 дугаар баг ХХ тоот О.Нмын гэрт архи ууж согтуурсан үедээ насанд хүрээгүй М.У хүчиндсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4., 126.2.6.д заасан гэмт хэрэгт,

 

-  Шүүгдэгч Б.Ээ, Б.Э нарыг хүчингийн гэмт хэрэгт насанд хүрээгүй хүнийг татан оруулсан, гэж Б.Ээ-ийг 114 дугаар зүйлийн 114.1.д заасан гэмт хэрэгт,

 

-  Шүүгдэгч Ж.Д, Б.Ээ нар 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч Б.Ээтэй бүлэглэн ХХХХ улсын дугаартай ногоон өнгийн ”Тоёото приус” маркийн машин дотор насанд хүрээгүй М.У хүч хэрэглэн хүчиндсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн Б.Ээ-ийг 126 дугаар зүйлийн 126.2.4., 126.2.6.д Ж.Дг 126 дугаар зүйлийн 126.2.4., 126.2.6.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ээ, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2.д зааснаар 2 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4.д зааснаар 12 /арван хоёр/ жил хорих ял, шүүгдэгч Ж.Д, Б.Э нарт тус бүрт 2 жил, Б.Ээд 2 жил, шүүгдэгч О.Нм, Ү.Бу, Б.Б, Э.М, Б.БЭ нарт тус бүр 2 жил хорих ял оногдуулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан шүүгдэгч Б.Б, Э.М, Б.БЭ, О.Нм, Ү.Бу нарт оногдуулсан 2 жил хорих ялыг 2 дахин багасгаж, тус бүрийн 1 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан шүүгдэгч Г.Бд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 14  жил хорих, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1.д зааснаар 14 жил хорих ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг 7 /долоо/ жилээр тогтоож, ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх,

      

Шүүгдэгч Ж.Д, Б.Э нарыг тус бүр 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, ялыг мөн 2 дахин багасгаж, тус бүр эдлэх 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Ээ-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.  

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг тогтоогдсон, тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн хэр хэмжээ, оролцоо, тухайн үед болсон үйл баримт, хувийн байдал зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

 

Мөн Прокуророос дээрх хууль бус үйлдлийг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан буюу 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь шинээр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1.д заасан ...нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ ... гэсэн нийтлэг зарчимд нийцэж байгаа бөгөөд шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа ялын доод хэмжээ багассан буюу шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

 

Харин шүүх  шүүгдэгч Б.Ээ, Б.Э нарыг хүчингийн гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй хүнийг татан оруулсан гэдэг тогтоогдоогүй, тэдний үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэсэн дүгнэлт хийж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч хуулийн зүйл, хэсгийг баримтлаагүй, мөн прокуророос шүүгдэгч нарыг яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлгийг буюу “хамтран оролцогч” гэсэн заалтыг журамлаагүй байхад шүүх тэдэнд ял оногдуулахдаа энэ бүлгийн заалтуудыг журамласан нь буруу байна.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, холбогдох дүгнэлтийг эрх бүхий шинжээч хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Э, О.Нм, Ж.Д, Г.Б, шүүгдэгч Э.Мгийн хууль ёсны төлөөлөгч П, шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Г-, М.Даваасүрэн, Ж.Нарантуяа, М.Найдан, Р.Цэрэнханд, Г.Эрдэнэчимэг нарын гаргасан :

 

“ .... гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ..., шүүх шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэсэн..., биеийн эрүүл мэндийн байдал муу..., ар гэрийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү..., гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.7 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг:

 

-Эрүүгийн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д заасныг баримтлан Булган аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б Ээ, Буын Эыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн,

 

Тогтоох хэсгийн 3., 6., 8., 10 дугаар заалтын ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1., 3.2., 3.4 дүгээр заалтыг журамлан... гэснийг хасч, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Шүүгдэгч Б.Э, О.Нм, Ж.Д, Г.Б, шүүгдэгч Э.Мгийн хууль ёсны төлөөлөгч Г.П, шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Г-, М.Даваасүрэн, Ж.Нарантуяа, М.Найдан, Р.Цэрэнханд, Г.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

          ШҮҮГЧИД                                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                                   Ц.ТУЯА