Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 83

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, дугаарын регистртэй, ******* овогт т холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.тэй 1999 оны 09 дүгээр сарын 18-нд гэр бүл болсон. Түүнээс хойш 1999 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүү Р., 2003 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүү Р. нар төрсөн. Миний бие нь олон эмэгтэйчүүдтэй нэр холбогдож эхнэр Б.ийг гомдоож, амар тайван амьдрах орчин байхгүй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү, Хоёр хүүхдээ би өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Бидний гэр бүл болсноос хойш хамтдаа бий болгосон дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн шатанд бид нар “Нэхэмжлэгч Д.******* би Н.Эрдэнэчимэгтэй дахиж уулзаж, мессэж бичихгүй, цаашид хоёр хүүхэд гэр бүлийнхээ төлөө ажиллаж амьдарна, эхнэр Б. намайг хэл амаар доромжлохгүй байхыг анхааруулж байна. Цаашид эхнэр Б., хүү Р., Р. нартай сайхан амьдрана” гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрч байна гэв.

Хариуцагч Б. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд нөхөр Д.*******гийн гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүүхдүүдээ өөрийн асрамжид авахаар тайлбар гаргасан ба шүүхийн шатанд бид нар “Нэхэмжлэгч Д.******* би Н.Эрдэнэчимэгтэй дахиж уулзаж, мессэж бичихгүй, цаашид хоёр хүүхэд гэр бүлийнхээ төлөө ажиллаж амьдарна, эхнэр Б. намайг хэл амаар доромжлохгүй байхыг анхааруулж байна. Цаашид эхнэр Б., хүү Р., Р. нартай сайхан амьдрана” гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрч байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.ээс гэрлэлт цуцлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад зохигчид “Нэхэмжлэгч Д.******* би Н.Эрдэнэчимэгтэй дахиж уулзаж, мессэж бичихгүй, цаашид хоёр хүүхэд гэр бүлийнхээ төлөө ажиллаж амьдарна, эхнэр Б. намайг хэл амаар доромжлохгүй байхыг анхааруулж байна. Цаашид эхнэр Б., хүү Р., Р. нартай сайхан амьдрана” гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрч байна” гэсэн эвлэрлийн гэрээгээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх ба зохигчдын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 132 дугаар зүйлийн 132.3, 123 дугаар зүйлийн 123.1-д зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй, ******* овогт т холбогдох “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах”-ыг хүссэн хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ