| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00596/И |
| Дугаар | 45 |
| Огноо | 2017-01-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 45
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “******* ” ХХК-д холбогдох “4.500.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2012 оны 08 дугаар сард байрны урьдчилгаа болгон 4.000.000 төгрөгийг “******* ” ХХК-д өгсөн боловч одоо болтол буцааж авч чадахгүй байна. “******* ” ХХК нь наадд буцаан олгохоор бичиг хийж өгсөн боловч өгөхгүй байгаа тул гэрээнд зааснаар алдангийн хамт 4.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч “******* ” ХХК-ийн төлөөлөгч И.Сүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие И.Сүрэн нь нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие нь мөнгөний боломж муутайгаас энэ мөнгийг өгөөгүй өдийг хүрсэн. Тиймээс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1.500.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1.500.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1.500.000 төгрөг нийт 4.500.000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Б.*******ын нэхэмжлэлтэй, “******* ” ХХК-д холбогдох “4.500.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч И.Сүрэн нь хүлээн зөвшөөрч, шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 43.475 төгрөг, хариуцагч “******* ” ХХК-иас 43.475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныгудирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.*******ын нэхэмжлэлтэй, “******* ” ХХК-д холбогдох “4.500.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагч “******* ” ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1.500.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1.500.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1.500.000 төгрөг нийт 4.500.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 43.475 төгрөг, хариуцагч “******* ” ХХК-иас 43.475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч “******* ” ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ