Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2017/00036/И |
Дугаар | 62 |
Огноо | 2017-01-25 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 62
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ПЮ761214*******0 дугаарын регистртэй, ******* ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* баг, 27-1******* тоотод оршин суух, дугаарын регистртэй, овогт д холбогдох “Гэрлэлт цуцлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.тай 1**************8 онд гэрлэлтээ батлуулан гэр бүл болж хамт амьдарч байгаад 2005 оны 06 дугаар сарын 15-нд охин Н. мэндэлсэн. Бидний хоорондын үл ойлголцлоос болоод охиноо нэг настай байхад ээжинх нь асрамжид үлдээгээд 2005 оны өвлөөс тус тусдаа амьдрах болсон. Одоо бид тус тусдаа гэр бүлтэй, амьдралтай болсон учир бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй. Миний бие нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Сайнбилэг овогтой нь Бөхчулуун овогтой *******аас гэр бүл цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бид тус тусдаа амьдралтай болоод 12 жил болж байна. Бидний дунд хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин миний асрамжид өсч байгаа. Миний бие нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.аас “Гэрлэлт цуцлуулах”-ыг хүсчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр, хариуцагч шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир өмгөөлөгч оролцуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулан хэргийг шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч С. нар нь 1**************8 оны 07 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 0*******-ний өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 3 дугаар хуудас/
Охин Н. нь 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болох нь зохигчдын тайлбар, 0086*******06 дугаартай төрсний гэрчилгээнийний нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 4 дүгээр хуудас/
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч С. нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдийн нас, биеийн онцлог, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, анхаарал халамжийг харгалзан 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Н.г эх ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг авахгүй, зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Б.******* нь охин Н.г эх С.ын асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар ******* ******* овогт ******* *******, овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Н.г эх ын асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг Б.******* нь охин Н.г эх С.ын асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.*******-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ