Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 43

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт д холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Х., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.тэй 2005 онд гэр бүл болсон. Гэр бүл болсноос хойш 2011 оны 03 дугаар сарын 11-нд хүү Ч., 2013 оны 11 дүгээр сарын 29-нд охин нар төрсөн. Х.тэй хамт амьдарч байх хугацаанд байнга хэрэлдэж, муудалцаж таарч тохирдоггүй байсан. Тийм учраас одоо хоёр тусдаа амьдарч байгаа. Мөн тааралдсан болгонтой хардаж, сэрдэж муудалцдаг байсан.Тиймээс  бидний гэрлэлтийг цуцалж, хүү Ч., Ч. нарыг миний асрамжид үлдээж өгнө үү, хүүхдийн тэтгэлэг авахгүй, дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. 

Хариуцагч Х. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би гэр бүлээсээ салах бодолгүй байна. Хоёр хүүхдээ өнчрүүлэхгүй хамтдаа амьдармаар байна. Гэхдээ салахаар бол хоёр хүүхдээ нэг нэгээр нь авч өсгөх хүсэлттэй байна гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Х.д холбогдуулан “Гэрлэлт цуцлуухах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Х. нар нь 2005 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсон нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 6 дугаар хуудас/

Хүү Ч. нь 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн болох нь зохигчдын тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаагаар, охин Ч. нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн болох нь дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Ховд аймгийн ******* сумын ******* багийн өрхийн эмчийн тодорхойлолт, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 116 дугаар тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Х. нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийн нас, биеийн онцлог, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, анхаарал халамжийг харгалзан 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Ч.ыг эцэг Х.гийн, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Ч.г эх Ч.*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Зохигчид хэн аль нь хүүхдийн тэтгэлэг авахгүй гэснийг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь “Гэрлэлт цуцлуулахаар талууд харилцан тохиролцлоо. Хүү Ч.ыг эцэг Х.гийн асрамжид үлдээхийг эх Ч.******* нь зөвшөөрөв. Охин Ч.г эх Ч.*******гийн асрамжид үлдээхийг эцэг Х. нь зөвшөөрөв. Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаархи ямар нэгэн маргаан байхгүй, нэхэмжлэгч дундын өмчлөлийн хөрөнгө болох 6 ханатай гэр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Зохигчид хэн хэн нь хүүхдийн тэтгэлэг авахгүй талаар харилцан тохиролцов. Зохигчид хэн аль нь хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзах боломж, нөхцөлөөр хангах үүнийг шүүхийн шийдвэрт тусгуулах, Зохигчид хэн хэн нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй байх талаар харилцан тохиролцов.” Эдгээр нөхцөлүүд дээр талууд эвлэрснийг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******, Х. нарын хэн нэгэн нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Х. нь охин Ч.г эх Ч.*******гийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эх Ч.******* нь хүү Ч.ыг эцэг Х.гийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “ Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгийн харилцаатай байх эрхтэй” гэж заасны дагуу зохигчид хүү Ч., охин Ч. нартай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Ч.*******, эцэг Х. нарын зүгээс саад учруулахгүй байхыг даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.гээс 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1,  116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар ******* овогт ******* *******, ******* овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Ч.ыг эцэг Х.гийн, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Ч.г эх Ч.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3.Зохигчид хүүхдийн тэтгэлэг авахгүй гэснийг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх, эцэг, эхийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эх Ч.*******, эцэг Х.д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод тус тус даалгасугай.

5. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар зохигчид хүү Ч., охин Ч. нартай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Ч.*******, эцэг Х. нарын зүгээс саад учруулахгүй байхг даалгасугай.

6.Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.гээс 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.

 9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ