Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 74

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.******* оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1959 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн. 55 настай, эрэгтэй, Би 1975 онд ******* сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд илгээлтээр гарч, Ховд аймгийн ******* сумын “Давшилт” нэгдэлд тракторын жолоочоор ажилласан. Иймд намайг 1976 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын “Давшилт” нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын “Давшилт” компанид тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Г.******* нь тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Миний бие нь хөдөө мал малладаг бөгөөд ар гэрт хүн хүч байхгүй тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд өмгөөлөгч М.*******ыг оролцуулан шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  Г.******* нь 1976 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын “Давшилт” нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын “Давшилт” компанид тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 тоот лавлагаа,

Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 46 тоот лавлагаа,

******* *******ын хөдөлмөрийн дэвтэр,

1979 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн диплом,

1984 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн аваргын диплом,

******* *******ын сайшаалын үнэмлэх,

1975 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 08081 дугаартай тракторч, машинчийн үнэмлэх,

Гэрч Ц.ийн “...Г.******* нь 1976 оноос 1992 он дуустал Ховд аймгийн ******* сумын “Давшилт” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан нь үнэн...” гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Д.гийн “...Г.******* нь 1976 оноос 1992 он дуустал Ховд аймгийн ******* сумын “Давшилт” нэгдэлд, 1992 оноос 1997 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын “Давшилт” компанид тракторын жолоочоор ажиллаж байсан нь үнэн...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч ******* *******ыг 1976 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын “Давшилт” нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын “Давшилт” компанид тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар  зүйлийн 1*******5.2.6-д зааснаар ******* ******* овогт ******* *******ыг 1976 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын “Давшилт” нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын “Давшилт” компанид тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЮУН-ЭРДЭНЭ