Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 40

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багт оршин суух, Тайчууд овогт Цогтгэрэлийн Баасанжаргалын нэхэмжлэлтэй улсад ажилласан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Баасанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Золзаяа нар оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Баасанжаргал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Буянт сумын “Соёл” нэгдэлд 1979 оноос 1981 он хүртэл зоо техникчээр, 1982 оноос 1985 он хүртэл Ховд аймгийн харъяаны банкинд хянагчаар, 1987 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Дарви сумын “Сутайн хөгжил” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслээд миний улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч  Ц.Баасанжаргал 1979 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1981 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын “Соёл” нэгдэлд зоо техникчээр, 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн банкинд хянагчаар, 1987 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн Дарви сумын “Сутайн хөгжил” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь

Цогтгэрэлийн Баасанжаргалын 1981 оны 03 дугаар сард нээсэн хөдөлмөрийн дэвтэр,

1991 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр,

Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1819 тоот лавлагаа,

Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багийн 1987 оны 70 дугаар данс,

Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1810 тоот лавлагаа,

Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багийн 1988 оноос 1990 оны 70 дугаар данс

Гэрч Д.Хувцагааны “...Ц.Баасанжаргал нь 1987 оноос 1992 оны 10 дугаар сар хүртэл Ховд аймгийн Дарви сумын дэлгэр багт үржлийн фермд ажиллаж байсан нь байсан нь үнэн...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт

Гэрч Д.Мягмарын “...Ц.Баасанжаргал нь 1987 оноос 1992 он хүртэл Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багт малчнаар ажиллаж байсан нь үнэн...”  гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт,

Гэрч Д.Чүлтэмсүрэнгийн “...Ц.Баасанжаргал нь 1987 оноос 1992 он хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Цогтгэрэлийн Баасанжаргалыг 1979 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1981 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын “Соёл” нэгдэлд зоо техникчээр, 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн банкинд хянагчаар, 1987 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн Дарви сумын “Сутайн хөгжил” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар Тайчууд овогт Цогтгэрэлийн Баасанжаргалыг 1979 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1981 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын “Соёл” нэгдэлд зоо техникчээр, 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн банкинд хянагчаар, 1987 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн Дарви сумын “Сутайн хөгжил” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ц.ОЮУН-ЭРДЭНЭ