| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0261/Э |
| Дугаар | 0265 |
| Огноо | 2020-07-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 0265
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Т.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.У-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эмэгтэй, Т.У
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Т.У нь 2020 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө иргэн Б.П-ийн толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 07 сарын 04-ний өдрийн үүрийн 04 цагаас 06 цагийн хооронд энэ хэрэг болсон. Бэр дүү П-гийн дуу чангараад байхаар нь би босч ирсэн. Өөрийн дүү Ө-т хандан эгчийн дүү одоо П-г аваад хэвт гэж хэлэхэд жаахан сууж байгаад унтъя гэж хэлсэн. П-гийн гарт байсан аягатай пивийг аваад гал тогооны тавилга дээр тавьсан. П-гийн гараас бариад эгчийн дүү одоо унтаж амар гэхэд гараа угз татаж аваад өөрийнхөө дүүг захирч чаддаггүй юм байж, намайг захирах гэлээ гээд над руу орилсон. Тэгэхээр нь би хэнийд ирчихээд чанга, чанга орилоод байгаа юм бэ? нялх хүүхэд байхад гэж хэлээд хацар руу нь алгадаж, зүүн гарын булчин руу нь гараа атгаж байгаад цохисон. Эмчилгээний зардалд 195.000 төгрөг төлсөн гэв.
-Хохирогч Б.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 04-ний үүрийн 04 цагаас 05 цагийн хооронд би том хадам эгч Б-тай юм яриад сууж байсан чинь бага хадам эгч У унтлагын өрөөнөөс гарч ирээд чи агсан согтуу тавилаа гээд араас цохисон тэгэхээр нь би та яагаад байгаа юм бэ? гэсэн чинь түлхээд унагахад би газар унасан. Тэгээд нэг сэрсэн чинь би гадаа байсан. Сэрээд би гараа харсан чинь цус болсон байхаар нь та нар намайг яачихсан юм бэ? гэж асуухад хэн нь ч дуугараагүй намайг дуугай байгаач гэж нөхөр Ө хэлсэн. Миний хацар руу алгадаж, зүүн гарын булчин руу цохиж, цээж рүү өшиглөсөн. Мөн миний араас гэнэт ирээд их хүчтэй цохисон. Учир зүггүй над руу орилоод дайраад байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, миний эмчилгээний зардалд 195.000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг /хх 9-10, 11 хуудас/
Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 04-ний үүрийн 04 цагаас 06 цагийн хооронд уг хэрэг болсон. Би эрэгтэй дүү Ө, бэр дүү П нартай ярилцаад сууж байсан. Бэр дүү П нь над руу та хүүхдүүддээ их даруухан өсгөдөг харин У эгч чанга өсгөдөг. Харин миний охинд олигтой хоол унд хийж өгдөггүй өөрсдийнхөө хүүхдүүдэд гоё хоол хийж өгдөг гэж хэлж агсарсан. Тэгэхээр нь би одоо миний дүү болсон байна унт гэж хэлсэн. Тэгээд У унтлагын өрөөнөөс манай бага хүүхдийг тэвэрч гарч ирээд та нар яагаад орилж чарлаад байгаа юм бэ? гэж хэлээд П-ийн гартаа барьсан байсан аягатай пивийг гал тогооны ширээн дээр аваачиж тавиад буцаж ирээд П-гийн гарнаас бариад одоо орондоо ороо миний дүү гэхэд гараа угз татаж аваад У-д хандаж та өөрийнхөө дүүг хүмүүжүүлж чадаагүй байж надад заах гэлээ гэж орилоод байсан. У, П-д хандаж чи хэнийд ирчихээд орилж чарлаад байгаа юм бэ? нялх нойтон хүүхэд байхад гэж хэлээд алгадаж аваад булчин руу нь гараараа цохисон. Тэгээд П та яаж байна аа гээд орилоод босоод ирсэн. Тэгтэл У тэр 2 нэг нэгийгээ самардсан. Тэгээд Ө бид 2 буйдан руу П-г суулгасан. Энэ хэрэг болох үед Би. П, У , Ө нар байсан. Харин манай нөхөр болох Д, дүү Б, Ж нар унтсан байсан.” гэх мэдүүлэг /хх 12 хуудас/
-Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 495 дугаартай:
1. Б.П-гийн биед хуйханд дагзны хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, хуйхан доор цусан хураа, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зулгаралт үүсчээ.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна.
3. Хуйханд дагзны хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, хуйхан доор цусан хураа, хамрын таславчын муруйлт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нүүрэнд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Хуйханд дагзны хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, хуйхан доор цусан хураа, нүүрэнд зулгаралт нь шинэ гэмтлүүд, хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл байна.
4. Хуйханд дагзны хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, хуйхан доор цусан хураа, нүүрэнд зулгаралт нь тухайн цаг хугацаанд үүссэн байхаар байна.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 25-26 хуудас/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-5 хуудас/
-Шүүгдэгч Т.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б.П-гийн зүүн булчин руу нь гараа атгаж байгаад цохиж, хацар руу нь алгадсан. Миний хувьд хохирогчийн зүгээс гарах бүх нэхэмжлэлийг төлж барагдуулна. Эмчилгээний зардалд 195.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх 32-33 хуудас/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 35 хуудас/
-Т.У-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01, 32-33 хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.У нь 2020 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө иргэн Б.П-гийн толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1-д зааснаар гэм бур уутайд тооцуулах, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон шороог устгах саналыг гаргаж байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.У нь 2020 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө иргэн П-гийн толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “хацар руу нь алгадаж, зүүн гарын булчин руу нь гараа атгаж байгаад цохисон. Эмчилгээний зардалд 195.000 төгрөг төлсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.П-гийн “...Миний хацар руу алгадаж, зүүн гарын булчин руу цохиж, цээж рүү өшиглөсөн. Мөн миний араас гэнэт ирээд их хүчтэй цохисон...” гэсэн мэдүүлэг /хх 9-10, 11 хуудас/, гэрч Т.Б-гийн мэдүүлэг, хохирогчийн биед хуйханд дагзны хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, хуйхан доор цусан хураа, хамрын таславчын муруйлт бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүссэнийг тогтоосон 495 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Т.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Т.У нь хохиролд 195.000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд хохирогч Б.П нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.У нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон шороог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурьдах нь зүйтэй.