Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 57

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ж.******* оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.******* нь 1983 онд 8 дугаар анги төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд эцэг эхийнхээ хамт малчнаар ажиллаж байгаад 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Улаанбаатар хотод Худалдааны техникум төгсөж ирээд 1987 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 30 хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтнээр ажиллаж байгаад чөлөөлөгдөж 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд үргэлжлүүлэн ажиллаж байсан.

Одоо миний бие нь өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний ажиллаж байсан  байдлын талаархи тушаал, холбогдох баримт гарч ирэхгүй байгаа учраас хохироход хүрээд байна.

Иймд намайг 1983 оноос 1984 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар, 1987 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 30 хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтнээр, 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Нацаг овогтой ******* нь тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд миний бие тааруу дээрээс нь 7 сартай зээ хүүгээ харж, асардаг тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Иймд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  Н.******* нь 1983 оноос 1984 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар, 1987 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 30 хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтнээр, 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь

1987 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нээсэн 229731 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот лавлагаа,

Ховд аймгийн ******* сумын Мөнгөн аяга бригадын 1983 оны 70 дугаар данс,

Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1989 оны 70 дугаар данс,

Гэрч Б.*******ийн“...Н.******* нь 1983 оноос 1984 он хүртэл эцэг эхийн хамт Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар, 1988 оноос 1989 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан нь үнэн...” гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Х.*******ийн “...Н.******* нь 1983 оноос 1984 он хүртэл эцэг эхийн хамт Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар, 1988 оноос 1989 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан нь үнэн...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч ******* *******ийг 1983 оноос 1984 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар, 1987 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 30 хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтнээр, 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийг 1983 оноос 1984 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар, 1987 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 30 хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтнээр, 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЮУН-ЭРДЭНЭ