Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2022/0110

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М

Нэхэмжлэгч: Ж.А, Б.Б, М.Б, О.Шнар

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага:

1. “Гаалийн ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаартай тушаал нь тус газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаартай тушаалаар хүчингүй болсон тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 373 хоногийн цалин хөлс болох 23,444,169 төгрөгийг Ж.А-д, 30,964,595 төгрөгийг Б.Б-т, 27,262,197 төгрөгийг гаргуулж М.Б-д, 21,223,700 төгрөгийг О.Ш-ид олгуулах, мөн дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах,

2. Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаар тушаалын Ж.А, Б.Б, М.Б, О.Ш-д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

3. Мөн нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөх өдрийн байдлаар буюу өнөөдрийг хүртэлх 286 хоногийн цалин хөлс болох 17,975,958 төгрөг /Ж.А/, 23,742,290 төгрөг /Б.Б/, 20,903,454 төгрөг /М.Б/, 16,273,400 төгрөг /О.Ш/-ийг хариуцагчаас гаргуулах,

4. Нэхэмжлэгч Ж.А намайг урьд эрхэлж байсан Улс хоорондын шуудан илгээмжийн газарт гаалийн улсын байцаагчийн, Б.Б намайг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, М.Б намайг урьд эрхэлж байсан Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, О.Ш намайг урьд эрхэлж байсан Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн ажил албан тушаалд тус тус эргүүлэн томилуулах,

5. Нэхэмжлэгч Ж.А, Б.Б, М.Б, О.Ш нарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 766 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Д.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс:

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нар нь “Гаалийн ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаартай тушаал нь тус газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаартай тушаалаар хүчингүй болсон тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 373 хоногийн цалин хөлс болох 23,444,169 төгрөгийг Ж.А-д, 30,964,595 төгрөгийг Б.Б-т, 27,262,197 төгрөгийг гаргуулж М.Б-д, 21,223,700 төгрөгийг О.Ш-д олгуулах, мөн дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаартай тушаалын Ж.А, Б.Б, М.Б, О.Ш-д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөх өдрийн байдлаар буюу өнөөдрийг хүртэлх 286 хоногийн цалин хөлс болох 17,975,958 төгрөг /Ж.А/, 23,742,290 төгрөг /Б.Б/, 20,903,454 төгрөг /М.Б/, 16,273,400 төгрөг /О.Ш/-ийг хариуцагчаас гаргуулах,  нэхэмжлэгч Ж.А намайг урьд эрхэлж байсан Улс хоорондын шуудан илгээмжийн газарт гаалийн улсын байцаагчийн, Б.Б намайг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, М.Б намайг урьд эрхэлж байсан Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, О.Ш намайг урьд эрхэлж байсан Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн ажил албан тушаалд тус тус эргүүлэн томилуулах, нэхэмжлэгч Ж.А, Б.Б, М.Б, О.Ш нарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 766 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б, М.Б, О.Ш нарын Гаалийн ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаал нь тус газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаар тушаалаар хүчингүй болсон тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 373 хоногийн цалин хөлс болох 30,964,595 төгрөгийг Б.Б-т, 27,262,197 төгрөгийг гаргуулж М.Б-д, 21,223,700 төгрөгийг О.Ш-д олгуулах, мөн дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаар тушаалын Б.Б, М.Б, О.Ш нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөх өдрийн байдлаар буюу өнөөдрийг хүртэлх 286 хоногийн цалин хөлс болох 23,742,290 төгрөг /Б.Б/, 20,903,454 төгрөг /М.Б/, 16,273,400 төгрөг /О.Ш/-ийг хариуцагчаас гаргуулах, Б.Б намайг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, М.Б намайг урьд эрхэлж байсан Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, О.Ш намайг урьд эрхэлж байсан Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн ажил албан тушаалд тус тус эргүүлэн томилуулах, Б.Б, М.Б, О.Шнарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд, нэхэмжлэгч Б.Б, О.Ш нарын тухайд:

3.1. Маргаан бүхий акт болох Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 дугаар тушаал нь “Боловсролын хуурамч баримт бичиг ашиглан гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагчаар томилогдсон нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичиг болон нэр бүхий их дээд сургуулиуд, холбогдох архивын лавлагаагаар тогтоогдож байх тул хавсралтад нэр дурдсан гаалийн ажилтнуудыг 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдрөөр тасалбар болгон гаалийн албанаас халсугай” хэмээн нэхэмжлэгч нарыг гаалийн улсын байцаагчийн ажлаас нь чөлөөлсөн байдаг.

3.2. Нэхэмжлэгч Б.Б нь Гаалийн ерөнхий газрын харьяа Ховд дахь Гаалийн газарт 1993 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаар тушаалаар “операторчноор” анх ажилд орсон бөгөөд 1998 онд Монголын үндэсний дээд сургуулийг “Эдийн засагч” мэргэжлээр 2002 онд бакалаврын зэрэгтэй төгссөн байдаг. Цаашлаад нэхэмжлэгч Б.Б нь Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гааль, эдийн засгийн чиглүүлэх курсийг 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 09/022 дугаар гэрчилгээтэй төгсөн ба 2011 онд гаалийн улсын байцаагч албан тушаалд томилогдсон байдаг.

3.3. Түүнчлэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарьн 22-ны өдрийн 01516 дугаар шийдвэрээр “Б.Б-ийг 1998 оны 09 дүгээр сарын 01-нээс 2002 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хүртэл суралцаж байсан болохыг тогтоосон” байдаг. Өөрөөр хэлбэл маргаан бүхий Монголын үндэсний дээд сургуулиас олгосон В200207580 дугаартай дипломыг 2002 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид олгосон байдаг. Мөн Монголын үндэсний их сургуулийн Эдийн засгийн их сургууль нь 0200207579 дугаартай төгсөж байгаа бөгөөд 0200207580 дугаартай диплом байхгүйгээр “эрх зүйн” анги нь 200207581 дугаартай эхэлж 0200207580 дугаартай диплом хаягдсан болох нь хэргийн үйл баримтаас тодорхой харагдана.

3.4. Нэхэмжлэгч О.Ш нь Монгол Улсын боловсролын их сургуульд 1997 онд Техник урлагийн багш мэргэжлээр суралцаж 1997 онд төгссөн бөгөөд анх гаалийн албанд 1994 оны 09 дүгээр сарын 18-ны 123 дугаар тушаалаар Эрэлч нохойн хөтлөгчөөр ажилд орсон албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн байдаг. Үүний дараа тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Гаалийн тухай хуулийн /1996 он/-ийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журамд заасан болзол, шалгуурыг хангаж, Монгол Улсын гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналт шалгалт хийх эрх эдэлж, үүрэг хүлээсэн Монгол улсын иргэн”.. хэмээн заасан болзол шалгуурт нийцэж байсан тул Гаалийн улсын байцаагч болсон байдаг.

3.5. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.Ш, М.Б нарын тухайд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасны дагуу Гаалийн улсын байцаагч болсон албан тушаалд томилогдсон тул маргаан бүхий актад “Боловсролын хуурамч баримт бичиг ашиглан гаалийн албанд томилогдсон...” гэж заасан нь огт үндэслэлгүй юм.

4. Шүүхийн шийдвэрийн тухайд:

4.1. Мөн шүүхийн шийдвэрийн 14 дэх тал Үндэслэх нь хэсэгт “нэхэмжлэгч нар гаалийн улсын байцаагч болохынхоо хувьд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9-д заасныг зөрчиж өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэхээр байх тул маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон байх зарчимд нийцсэн байна” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “3ахиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, мөн хуулийн 40 дүгээр зүйлд “Захиргааны актыг бичгээр гаргах”, 40.2.3-т “Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” хэмээн хуульчилж өгсөн бөгөөд захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан аливаа шийдвэр, тушаал нь заавал тухайн актыг гаргах болсон бодит нөхцөл байдал, түүний хууль зүйн үндэслэлийг тодорхой тусгасан байж гэмээнэ тухай акт зөрчилгүй буюу хуульд нийцсэн акт болохоор хуульчилжээ. Өөрөөр хэлбэл эрх бүхий этгээдээс гаргасан акт нь зарим тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөнддөг, цаашлаад хуулиар олгосон эрхийг зөрчдөг учир яагаад, ямар үндэслэлээр тус акт гарах болсныг, тус актаараа ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэх, мөн шийдвэрт тохирсон хууль хэрэглээний асуудлыг зөв тодорхойлж тусгасан байхаар хуульчилж өгсөн байна. Гэтэл шүүхийн дээрх дүгнэлт нь утга агуулгын хувьд алдаатай, мөн хуульд заасан ямар хэм хэмжээнд тус дүгнэлт үндэслэж буй нь ойлгомжгүй байна. Мөн маргаан бүхий акт нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан 18 заалт бүхий ерөнхий зохицуулалт агуулсан заалтууд байх бөгөөд нэхэмжлэгч нар нь хуулийн энэхүү зүйлийн ямар заалтыг зөрчсөн нь ажлаас халах үндэслэл болсныг тодорхойлоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтыг шууд зөрчсөн гэж үзэхээр байна.

4.2. Харин шүүхийн зүгээс маргаан бүхий акт болох 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаар тушаалыг хуульд нийцсэн хэмээн дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч нарыг Төрийн албаны тухай хууль /2002/-ийг 13 дугаар зүйл 13.1.9-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, өөрсдөө хууль бус үйлдэл гаргасан байх тул маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангасан акт болсон хэмээн дүгнэжээ.

4.3. 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 сарын 01-ний өдөр хүчингүй болж тус өдрөөс Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөж эхэлсэн байдаг. Маргаан бүхий акт нь цаг хугацааны хувьд 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гарсан бөгөөд Гаалийн байгууллага нь 2019 оны шинэчилсэн Төрийн албан тухай хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй ба тус үүргийнхээ хүрээнд хүчин төгөлдөр хуулийг баримтлан маргаан бүхий актыг гаргасан байдаг. Гэтэл шүүхийн зүгээс шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт 2002 оны “Төрийн албаны тухай хуулийг ашиглах ёстой боловч шинэчилсэн Төрийн албаны тухай хуулийн 37; 47 дугаар зүйлийг барьсан нь буруу” хэмээж 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл 13.1.9-д заасныг иш татан хэрэглэж Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл 4.2.5-д заасныг баримтлан дүгнэлт хийж буй нь Шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчөөд зогсохгүй хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй гэж үзэж байна.

4.4. Түүнчлэн шүүхийн зүгээс шийдвэрийнхээ 1 дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл 4.2.5-д заасныг баримталсан атлаа дүгнэлт хэсэгтээ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан “мэдэгдэх, сонсгох ажиллагааг явуулаагүй гэх үндэслэлээр дан ганц хариуцагчийг буруутгах нь өрөөсгөл байна” гэж дүгнэж буй нь үндэслэлгүй болно. Учир нь тус хуульд заасан “бодит нөхцөл байдалд тохирсон” гэх ойлголт нь захиргааны байгууллагын зүгээс бодит нөхцөл байдлыг эхлээд тогтоох цаашлаад бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах ойлголт юм. Харин бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд холбогдогч этгээдүүдэд Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулж байж гэмээнэ зөрчил гаргасан этгээдийн зөрчлийн шинж байдал, түүнийг гаргах болсон шалтгаан нөхцөл, учруулсан гэм хор арилгах боломж нөхцөлийг тогтоох цаашлаад зөрчилд тохирсон хэм хэмжээг хэрэглэх тухай ойлголт хэмээн нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

4.5. Мөн тус хуулийн “шийдвэр үндэслэл бүхий байх” хэмээх ойлголт нь нэгэнт бодит нөхцөл байдлыг тогтоож зохих этгээдээс нь тайлбар мэдүүлэг шаардлагатай баримт материалтай танилцсан захиргааны байгууллага нь тухайн зөрчил дутагдал тохирсон хэм хэмжээг буюу хуулийг зөв тайлбарлан хэрэглэх тухай ойлголт хэмээн үзэж байна.

4.6. Улсын дээд шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаартай тогтоолын 6 дугаар тал, 21 дэх мөрөнд дурдагдсан мэдэгдэх, сонсгох ажиллагааг явуулж “хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоох боломжийг захиргааны шийдвэр гаргасан байгууллага албан тушаалтнаар гүйцэтгүүлэх нь зүйтэй юм” хэмээн дүгнэсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “3ахиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” хэмээн тус тус хуульчилж өгсөн атал шүүхийн зүгээс “мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүйн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэхгүй” хэмээн дүгнэж буй нь дээр дурдсан хуулийг зөрчсөн, хэт нэг талыг барьсан, явцуу шийдвэр болсон болохыг дурдах нь зүйтэй.

4.7. Мөн маргаан бүхий 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 дугаар тушаалын 4 дэх заалтаар “Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалыг хавсралтад заасан Б.Б, О.Ш нарт холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай” хэмээн тушаасан шийдвэр гаргасан байдаг. Дээрх тушаалыг хууль зүйн утгаар нь авч үзвэл нэхэмжлэгч нарыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл гаалийн улсын байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлөөгүй байсан гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгч нарыг гаалийн албанаас анх чөлөөлсөн Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаал Улсын дээд шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар тогтоолоор түдгэлзэж, шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн бөгөөд Гаалийн ерөнхий газраас тус шийдвэрийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 дугаар тушаал гарсан байдаг. Тус тушаалын 1 дэх заалтаар нэхэмжлэгч нарыг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажлаас халж, 4 дэх заалтаар өмнөх тушаалын хууль зүйн үйлчлэлийг дуусгавар болгосон буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалыг хүчингүй болгосон болно.

4.8. Иймээс нэхэмжлэгч нарыг гаалийн албанаас 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр чөлөөлсөн гэж үзэх бөгөөд нийт ажилгүй байсан 373 хоногийн цалин хөлсийг Б/310 дугаар тушаалын 1 дэх заалтынхаа хүрээнд гаргаж өгөх үүрэгтэй байна.

4.9. Дээрхээс үзэхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 766 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” хэмээн заасныг зөрчиж өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт гаргасан гэж үзэж байх тул тус шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч Б.Б нар нь 1. “Гаалийн ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаал нь тус газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаар тушаалаар хүчингүй болсон тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 373 хоногийн цалин хөлс болох 23,444,169 төгрөгийг Ж.А-д, 30,964,595 төгрөгийг Б.Б-т, 27,262,197 төгрөгийг гаргуулж М.Б-д, 21,223,700 төгрөгийг О.Ш-д олгуулах, мөн дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, 2. Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаар тушаалын Ж.А, Б.Б, М.Б, О.Ш нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 3. мөн нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөх өдрийн байдлаар буюу өнөөдрийг хүртэлх 286 хоногийн цалин хөлс болох 17,975,958 төгрөг /Ж.А/, 23,742,290 төгрөг /Б.Б/, 20,903,454 төгрөг /М.Б/, 16,273,400 төгрөг /О.Шаравдорж/-ийг хариуцагчаас гаргуулах, 4. нэхэмжлэгч Ж.А намайг урьд эрхэлж байсан Улс хоорондын шуудан илгээмжийн газарт гаалийн улсын байцаагчийн, Б.Б намайг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, М.Б намайг урьд эрхэлж байсан Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, О.Шнамайг урьд эрхэлж байсан Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн ажил албан тушаалд тус тус эргүүлэн томилуулах, 5. нэхэмжлэгч Ж.А, Б.Б, М.Б, О.Ш нарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргаас Улсын дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөс хойш 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нэг ч удаа нэхэмжлэгч нараас боловсролын бичиг баримтын талаар тайлбар тодруулга аваагүй, хуульд заасны дагуу сонсгох ажиллагааг явуулаагүй нь дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хийгээгүй гэж үзэхээр байна ... Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.", 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ" гэж тус тус заасныг зөрчсөн”  гэж тайлбарлан маргажээ.

2.2. Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар тогтоолоор “нэхэмжлэгч нараас “Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Гаалийн ерөнхий газрын даргад даалгах” шаардлага гаргасныг хянан хэлэлцээд Б/620 дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол мөн тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.

2.3. Маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37, 47 дугаар зүйлийн 47.1.4, Гаалийн тухай хуулийн 2691 дүгээр зүйлийн 2691.1.8, 2711 дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.17, Захиргааны ерөнхий хуулийн 39, 43, 46 дугаар зүйл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 дугаартай албан бичиг, Улсын дээд шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “Боловсролын хуурамч бичиг, баримт ашиглан гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагчаар томилогдсон нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичиг болон нэр бүхий их, дээд сургуулиуд, холбогдох архивын лавлагаагаар нотлогдож байгаа гэж үзээд хавсралтад нэр дурдагдсан гаалийн ажилтнуудыг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс тасалбар болгон гаалийн албанаас халсан”, мөн тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын хавсралтад заасан Ж.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон байна.

2.4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасантай нийцжээ.

2.5. Тодруулбал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар тогтоолоор маргаан бүхий захиргааны актын үндэслэлд холбогдуулан авч үзвэл, зөрчилтэй гэж тогтоогоогүй техникумийн дипломтой зарим нэхэмжлэгч нарын хувьд тэднийг гаалийн албанаас халсан хууль зүйн үндэслэл эргэлзээтэй, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн зарим диплом нь тэдний хувийн хэрэгт байгаагүй шалтгаан юу болох, нэхэмжлэгч нарын ажилд орохдоо бүрдүүлж өгсөн гэх боловсролын диплом, өгөөгүй өөрт байсан гэх дипломд холбогдуулан тэдний ямар боловсрол эзэмшсэн, анх тухайн ажил, албан тушаалд томилогдоход боловсролын хувьд ямар шаардлага тавигдсан, үүнтэй холбоотой бүрдүүлж өгсөн баримт сэлт нь шаардлага хангасан байсан зэргийг тодруулах нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох ач холбогдолтой” гэж дүгнэн маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нарыг анх гаалийн улсын байцаагчаар томилогдох үед дээд боловсролтой байх шаардлага тавигдаж байгаагүй ч Б.Б нь Монголын үндэсний их сургуульд, М.Б нь Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд, О.Шнь Монгол Улсын боловсролын их сургуульд тус тус суралцаж төгсөөгүй атлаа төгссөн мэтээр боловсролын баримт бичгийг бүрдүүлж ашигласан нь тогтоогдож байх энэ тохиолдолд хариуцагчаас Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу өмнө нь дурдсан боловсролын баримт бичгийн зөрчил арилаагүй гэсэн үндэслэлээр гаалийн албанаас халах тушаалын эрх зүйн зохицуулалтыг өөрчлөн алдааг залруулж маргаан бүхий акт гаргасныг буруутгах боломжгүй.

2.6. Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.5-д “Гаалийн улсын байцаагч нь гадаад хэлний зохих мэдлэгтэй, дээд боловсролтой Монгол Улсын иргэн байх бөгөөд гаалийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжлийн тусгай сургалтад хамрагдсан байвал зохино” гэж хуулийн энэхүү зохицуулалт 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн болон нэхэмжлэгч нарын шүүхэд анх маргаж эхэлсэн цаг хугацааны хамаарлыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нар “дээд боловсролтой байх” хуулийн шаардлагыг хангасны үндсэн дээр гаалийн улсын байцаагчийн албан тушаалыг эрхлэх боломжтой байхад хуурамч боловсролын баримт бичгийг бүрдүүлэн ажиллаж байсныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл анх томилогдох үед боловсролын диплом шаарддаггүй байсан гэхээсээ илүүтэй хуульд заасан шаардлагыг мэдсээр байж хуурамч боловсролын баримт бичиг ашиглан өөрт давуу байдал бий болгосон нь иргэн бүр төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, төрийн албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах, ил тод байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зэрэг төрийн албаны зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байх тул “Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

2.7. Өөрөөр хэлбэл, Б.Б нь Монголын үндэсний дээд сургуулийг 2002 онд эдийн засагч мэргэжлээр D200207580 дугаар дипломтойгоор төгссөн гэх боловч тус сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын 1/4987 тоот албан бичгийн хариунд “Тус сургуулийг 2002 онд нийт 99 оюутан төгсөж байсан ба архивын баримтууд болох төгсөгчдийн дипломын хуулбар, төгсөлтийн тушаалд Б.Б-тэй холбоотой ямар ч мэдээлэл байхгүй ба манай сургуулийг төгсөөгүй нь үнэн болно” гэж, М.Б нь Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр D9906878 дугаар дипломтойгоор төгссөн гэх боловч тус сургуулийн 1999 оны төгсөгчдийн нэрсийн жагсаалтад М.Б-ийн нэр байхгүй, О.Ш нь Улсын багшийн их сургуулийг 1997 онд техник урлалын багш мэргэжлээр 18276 дугаар дипломтойгоор, Улсын багшийн их сургуулийг 1997 онд техник урлалын багш мэргэжлээр 18276 дугаартай дипломтойгоор тус тус төгссөн гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх нөхцөлд нэхэмжлэгч нарыг гаалийн албанаас халсан маргаан бүхий акт холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэхээргүй бөгөөд гомдолд дурдсан үндэслэлүүдээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилох хууль зүйн үндэслэлгүй байна.

2.8. Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 766 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “4.2.5”-д гэсний дараа “Гаалийн тухай хууль /2008 оны/-ийн 273 дугаар зүйлийн 273.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.7, 47 дугаар зүйлийн 47.1.4-т” гэж нэмсэн өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР        

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ