Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 59

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүсэлттэй ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 115 тоот шийдвэрээр Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******оос Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулан иргэн Б.т олгох гүйцэтгэх хуудсанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Тэтгэлэг төлөгч Н.******* нь оршин суугаа хаягаа байнга өөрчлөн, тогтоосон хаяганд оршин суудаггүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байх тул тэтгэлэг авагч Б.ын хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь хариуцагч /төлбөр төлөгч/ ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд  гаргажээ.

Иргэний эрх зүйн харилцаанд төлбөр төлөгч ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* ******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, энэ хаягаа байнга өөрчлөн, тогтоосон хаяганд оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа нь иргэн Б.ын өргөдөл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, хаягаа өөрчлөн олдохгүй байгаа тухай нэхэмжлэгчийн тайлбар, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 840 дугаар албан бичиг, иргэн  Б.ын хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Иймд Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүсэлтийг хангаж, Иргэний эрх зүйн харилцаанд төлбөр төлөгч  ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ыг эрэн сурвалжлах ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

******* овогт ******* ******* нь ******* дугаарын регистртэй, яс үндэс халх, эрэгтэй, Ховд аймгийн ******* сумын 5 дугаар баг, *******, 17 дугаар гудамж 12 тоотод оршин суух иргэний үнэмлэхний хаягтай, одоогоор Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байх болзошгүйг дурьдав.

Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар 1980 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* ******* нь Ховд аймгийн ******* сумын 5 дугаар баг, *******, 17 дугаар гудамж 12 тоотод оршин суух иргэний үнэмлэхний хаягтай, одоогоор Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байх болзошгүйг дурдсугай.

4. Нэхэмжлэгч Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

5.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ