Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 54

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ж.Уранцэцэг оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ховд аймгийн ******* сумын Талын булаг бригадын нутаг Нуруун өтөг хэмээх газар 1948 онд малчин ард ******* 3 дугаар хүү болон төрсөн билээ. Хар бага наснаасаа эцэг эхийн гар дээр өсөн хүмүүжиж улмаар бага сургууль төгсөн 1962 оноос 1968 оны 09 дүгээр сар хүртэл эцэг эхийн хамт мал маллаж байсан. Иймд намайг 1962 оноос 1968 оны 09 дүгээр сар хүртэл Ховд аймгийн ******* сумын “Шинэ зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие 1964 оноос 1968 оны хооронд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Тус нэхэмжлэлтэй холбоотой шүүх хуралдаан 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр товлогдсон бөгөөд миний бие Д.******* нь Ховд аймгийн ******* сумын төвд ганцаараа байдаг, манай нутагт цас ихтэй, мал харах хүн байхгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                         

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  Д.******* нь 1964 оны 01 дүгээр сараас 1968 оны 09 дүгээр сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын “Шинэ зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 65 тоот лавлагаа,

Гэрч Б.*******ийн “...Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн иргэн Д.******* нь 1964 оноос 1968 оны 09 дүгээр сарыг дуустал тус сумын Талын булаг бригадад малчнаар ажиллаж байсан нь үнэн...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт,

Гэрч А.*******н “...Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн иргэн Д.******* нь 1964 оноос 1968 оны 09 дүгээр сарыг дуустал тус сумын Талын булаг бригадад малчнаар ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлгийн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч ******* *******г 1964 оны 01 дүгээр сараас 1968 оны 09 дүгээр сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Талын булаг бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г 1964 оны 01 дүгээр сараас 1968 оны 09 дүгээр сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын “Шинэ зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.ОЮУН-ЭРДЭНЭ