Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан  Дундговь  аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 2022000290024 тоот  хэргийг 2020 оны 03 сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......оны ..... сарын .............-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, ..........настай, ....... боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-...............тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Бын А

 

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 01 сарын 05-наас 2020 оны 01 сарын 06-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын .....дугаар баг, Аривжихын ..... тоотод иргэн Ц.Отэй маргалдаж түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

2.Яллагдагч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020.01.05-ны шөнө 23 цагийн үед би найз Аийн хамт Залуус хороололд баригдаж байгаа барилга дээр туслах ажилтнаар ажиллаж байгаад Аийнд хонохоор Аривжихын ...... тоотод байх гэрт нь ороод хоол халаагаад идэж байтал гаднаас таксинд явдаг Б орж ирээд Ад хандаж хашааны чинь гадаа согтуу хүн унтаж байна гэж хэлсэн. Гараад харахад О согтуу унтаж байсан. А бид 2 Оийг хөдөө гэрт нь хүргэж өгөхөөр би өөрийнхөө автомашинд суулгаад МТ шатахуун түгээх станц ороод шатахуун аваад буцаад Аийн гэрийн гадаа очсон. Тэнд би Отэй хамт машиныхаа жолооны хүрдний ард сууж байхад хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байсан. Намайг шатахуун аваад Аийн гадаа ирэх хүртэл О надад хандаж ...шатахууны мөнгөө хэд нугалж авах уу... гэж өдөж эхэлсэн. Би өмнө нь Оийн аавтай мотоциклийн наймаа хийсэн байсан, наймаагаа авч чадаагүй байсан болохоор ...Оийн надад хандаж шатахууны мөнгөө хэд нугалж авах юм... гэсэн үгэнд нь уурлаад чи яах гэж ингэж байдаг юм, урьд авсан юмаа өгч чадаагүй байж гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. О машинаас бууж зодолдъё гэсэн. Би машинаас түрүүлж буугаад Оийн сууж байсан талын хаалгыг нээсэн. Хаалга нээгдэнгүүт О бууж ирэхээр нь би дух харалдаа нь духаараа мөргөсөн. Тэгтэл О байсан газраас баруун тийш зугатаагаад явсан. Тэр үед А гэр рүү орчихоод гараад ирсэн. Тэгээд бид хоёр Оийг хайгаад Аривжихын ....-р гудамжны баруун үзүүрээс олоод Аийн гэрт оруулсан. Тэгээд бид нар Аийн гэрт нь байсан О гэдэг найзыг нь аваад ӨлзийБ гэдэг айлд очиж архи уухаар явсан. Би 2020.02.05-ны өдөр Оийн ээжийн ХААН банкны дансруу найз Бын данснаас эмчилгээний төлбөр болох 400000 төгрөг шилжүүлсэн. Одоо О бид 2-ын хооронд ямар нэгэн байдлаар өр авлага байхгүй... гэх мэдүүлэг /хх-45-46/

3. Хохирогч Ц.Оийн: ‘’...Би 2020.01.05-ны орой 18 цагийн үед А эгчийн гэрт дэлгүүрээс авсан 0.5 л архиа ганцаараа уугаад нилээн согтсон  байсан. Тэгээд би эхлээд А эгчийн гэрийн гадаа хэвтэж байгаад дараа нь хашааных нь гадна талд хашааг нь налаад хэвтэж байтал А эгчийн хүргэн Б.А хүрч ирээд надад хандаж чи яагаад энд хэвтэж байгаа юм бэ, хөдөө гэрт чинь хүргээд өгье гээд   Б.Агийн машинаар хүргэж өгөхөөр болсон. Тэгээд бид нар шатахуун аваад буцаад Аийн хашааны гадна очсон. Тэгэхэд Б.А надад хандаж ...танай аав чинь урьд өмнө нь надтай наймаа хийгээд эргээд буцаж байсан... гэж яриад надаас үг өдөөд байсан. Би Б.Атай маргалдаж, муудалцалгүй байж байгаад машинаас нь буухад Б.А миний нүүрэнд нэг удаа мөргөсөн. Тэгэхэд нь би газар унахад миний цээжинд хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд хөмсөгнөөс цус гараад байсан болохоор А эгчийн гэрт орж цусаа угаасан боловч цус тогтохгүй болохоор Б.Аийн эхнэр Ш  түргэн дуудсан. Удалгүй түргэн ирээд намайг эмнэлэг рүү авч явж надад анхан шатны тусламж үзүүлсэн. Тухайн үед би нилээд согтсон, Б.А халамцсан байсан. Би Б.Ад мөргүүлсний улмаас тархи доргисон, баруун хөмсөг язарч 4 оёдол тавиулсан. Мөн өшиглүүлсний улмаас цээж хөндүүрлэж байгаа. Гаргасан гомдлоо хуулийн дагуу шийдүүлнэ. Эмчилгээнээс гарсан 314400 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-5-6/

4. Гэрч Б.Аийн: ‘’...2020.01.05-ны шөнө 23 цагийн үед манай найз Б надруу залгаад танай хажуугаар өнгөрсөн чинь хашааны чинь гадаа согтуу хүн унтаж байна гэж хэлсэн. Би гэрээсээ түрүүлж гараад хартал хашааны том хаалганы хажууд манай хадам ээж Агийн хамаатан О согтуу унтаж байсан. Би Оийг нэг хашаанд байдаг хадам Агийнд оруулсан. Тэгтэл хадам хөгшин О оройноос хойш үгэнд орохгүй гэрээс гарч гадаа унтаад байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би О шөнө гэрээс гарч яваад хөлдөөд үхэх вий, хөдөө гэр нь аймгаас ойрхон юм чинь хүргэж өгье гэж бодоод гэртээ ороод Б.Ад хандаж хөдөө гэр нь ойрхон юм чинь хүргэж өгье гэж ярилцсан. Тэгээд Оийг Агийн машинд суулгаад шатахуун түгээх станц орж шатахуун авсан. Тэгсэн шатахуун түгээх станцын түгээгч улсын дугаарны чинь боолт хаягдсан байна гэж хэлсэн. Машины дугаараа боохоор буцаад манай гэрийн гадаа ирсэн. Би гэрлүү орж бахь аваад гарч ирээд машины урд талд суугаад улсын дугаар боож байтал Б.А, Ц.О 2 муудалцаад машинаас буугаад ирсэн. Тэр үед манай хадам ээж А намайг дуудаад Оийн ээж утсаар яръя гэж байна гэхээр нь би орж утсаар яриад гараад ирэхэд О алга болчихсон байсан. Би Оийг сурахад надад агсам тавихаар нь нүүрэнд нь мөргөсөн. Тэгтэл О баруун тийш яваад өглөө гэж хэлсэн. А бид 2 Оийг хайж олоод буцаад гэрт авч ирээд цусыг нь угаасан. Тэгээд А бид 2 өөр айлд очиж архи уухаар явсан. Б гэдэг айлд очоод архи ууж байтал манай эхнэр Шийтэрмаа надруу утсаар залгаад түргэн дуудлаа Очирыг эмнэлэгт авч ирлээ гэж хэлсэн...’’ гэх мэдүүлэг /хх-09-10/

5. Гэрч А.Шгийн: “...Манай нөхөр А найз нь болох А нар оройн хоолоо идээд байж байтал таксинд явдаг Б гэдэг хүн орж ирээд танай хашааны гадна нэг хүн унтаж байна гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр гарч үзээд О гэж хүн байна гэж хэлээд Аг хамт яваад гэрт нь хүргээд өгье гээд явсан. Удалгүй буцаж ирээд манай нөхөр гэрээс бахь аваад гарсан. Би орондоо орсон байсан болохоор гарч хараагүй. Хэсэг хугацааны дараа О нүүр нь цус болсон орж ирээд нүүрээ угаасан. Оийн хөмсөг язарчихаад цус нь тогтохгүй байхаар нь би түргэн дуудсан. Ирсэн эмч нь эмнэлэг орж оёо тавина гээд аваад явсан...” гэх мэдүүлэг  /хх-13/

6. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 24 дугаартай “...Ц.Оийн биед тархи доргилт, хөмсөг шарх, хөмсөг, духанд зулгаралт, зовхи, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, хөмсөгний шарх гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад зулгаралт, цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэсэн дүгнэлт /хх-15-16/

7. 2020.01.05-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-17-18/

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-21/

9. Шийтгэх тогтоолын хуулбар /хх-29-31/

10. Депозит дансны хуулга /хх-39/

11. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар хохирогч Ц.О нь 2020 оны 01 сарын 05-ны орой бусдад зодуулсны улмаас хөмсөг нь язарч Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт оёдол тавиулсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

Тухайн үед хохирогч Ц.Оийн эрүүл мэндэд “ тархи доргилт, хөмсөг шарх, хөмсөг, духанд зулгаралт, зовхи, цээжинд цус хуралт гэмтэл” учирсан байсан болох нь шинжээчийн 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 24 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч Ц.Оийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүгдэгч Б.А учруулсан болох нь  хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Агийн үйлдэл нь Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах  тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 400.000 төгрөгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн  хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -т заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл буюу үг өдсөн байдал нөлөөлсөн гэж мэдүүлдэг боловч энэ нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг ганц бие эцэг байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Ад Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт  заасан торгох ялыг сонгож оногдуулж,  оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоолоо.

Шүүгдэгч Б.А шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

           

           Шүүгдэгч Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь хохирогч Ц.Оэд хохирол 400.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэргийн 49-рт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,  4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овгийн Бын Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Бын Ад 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч              Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч                   Б.А нь хохирогч Ц.Оэд хохирол 400000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Г.МӨНХБАТ