Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2017/00034/И |
Дугаар | 58 |
Огноо | 2017-01-25 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 58
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй, “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1987 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл засал чимэглэлчнээр ажиллаж байгаа билээ. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр заслын бригадын нормчноор авч ажиллуулав гэж буруу бичигдсэн учраас хохироход хүрээд байна. Иймд намайг 1987 оноос 1993 он хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд засал чимэглэлийн ажилтнаар ажиллаж байсан гэж залруулан тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* ******* нь 1987 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд засал чимэглэлчнээр, 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ныг дуустал “Алтайн орд” ХЭАА-д засал чимэглэлчин, нормчноор тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай лавлагаа,
Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр “Түр ажиллуулах тухай” тушаал,
Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал,
1987 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нээсэн 183905 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
Нэхэмжлэгч ******* *******ийн засал чимэглэлчнээр ажиллаж байх үедээ авахуулсан гэрэл зураг,
Нэхэмжлэгч ******* *******ийн 1986 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 86118 дугаартай “Засал чимэглэлчин”-ий мэргэжлийн үнэмлэх,
Гэрч Р.гийн “...Б.*******той хамт ажиллаж байсны хувьд Б.*******ийг 1989-1993 он хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд засал чимэглэлчнээр ажиллаж байсан нь үнэн...” гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Х.гийн “... Бригадын даргаар ажиллаж байсан хүний хувьд Б.*******ийг 1987 оноос 1992 он хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд засал чимэглэлчнээр ажиллаж байсан нь үнэн...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч ******* *******ийг 1987 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд засал чимэглэлчнээр, 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ныг дуустал “Алтайн орд” ХЭАА-д засал чимэглэлчин, нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт ******* *******ийг 1987 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд засал чимэглэлчнээр, 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ныг дуустал “Алтайн орд” ХЭАА-д засал чимэглэлчин, нормчноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ