Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2017/00043/И |
Дугаар | 71 |
Огноо | 2017-02-03 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 71
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдлийн Баянбулаг багт 1984 оноос 1990 он хүртэл эх хонь маллаж, улсад нийт 7 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч миний ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд намайг 1984 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* ******* нь 1988 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаар лавлагаа
Гэрч Д.*******гийн “...Би 1971 оноос 1994 он дуустал Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг, Цагаанбулан бригадуудад бригадын дарга, тоо бүртгэгч, зоо техникч, банкны салбарын эрхлэгч зэрэг ажлыг хийж байсан. Тухайн үед Ш.******* нь 1982 оноос 1993 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан нь үнэн...” гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Г.гийн “...Би 1964 оноос эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадад мал маллаж байгаад 1971 оноос 1974 он хүртэл цэргийн алба хааж, 1974 оны 08 дугаар сараас эхлээд 1990 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадад малчин, агент, аж ахуйн нярав зэрэг ажил хийж байсан. Тухайн үед Ш.******* нь 1984 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан нь үнэн...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч ******* ******* нь 1988 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн 1984 оноос 1987 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт ******* *******г 1988 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч ******* ******* нь 1984 оноос 1987 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан талаархи нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ