Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2017/00052/И |
Дугаар | 73 |
Огноо | 2017-02-03 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 73
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд 1983 оноос 1989 он дуустал малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл миний ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд намайг 1983 оноос 1989 он дуустал Ховд аймгийн ******* сумын “Социализм” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* ******* нь 1983 оноос 1986 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын “Социализм” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* *******гийн талархал,
Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 31 дугаар лавлагаа,
Ховд аймгийн ******* сумын 1 дүгээр бригадын 1983 оноос 1986 он хүртлэх 70 дугаар данс,
1981 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
Гэрч Л.*******гийн “...Т.******* нь 1983 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт,
Гэрч Т.*******ын “...Т.******* нь 1983 оноос эхлэн Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч ******* ******* нь 1983 оноос 1986 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын “Социализм” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
1981 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн 1987 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт ******* *******г 1983 оноос 1986 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын “Социализм” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч ******* ******* нь 1987 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын “Социализм” нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаархи нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ