Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2017/00053/И |
Дугаар | 70 |
Огноо | 2017-02-03 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 70
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух, ПН67040*******1 дугаарын регистртэй, ******* овогт ******* гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж. оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1*******87 оноос 1**************0 он хүртэл Ховд аймгийн Чандмань сумын “Овоот” бригадад малын бага эмчээр, 1**************0 оноос 1**************4 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Социализмын зам” нэгдэлд малын бага эмчээр тус тус ажиллаж байсан. Иймд намайг 1*******87 оноос 1**************0 он хүртэл Ховд аймгийн Чандмань сумын “Овоот” бригадад малын бага эмчээр, 1**************0 оноос 1**************4 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Социализмын зам” нэгдэлд малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д. нь 1*******87 оноос 1**************0 он хүртэл Ховд аймгийн Чандмань сумын “Овоот” бригадад малын бага эмчээр, 1**************0 оноос 1**************4 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Социализмын зам” нэгдэлд малын бага эмчээр тус тус ажиллаж байсан. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д. нь 1*******86 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1*******87 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын малын бага эмчээр, 1*******87 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1**************0 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын “Овоот” бригадад малын бага эмчээр, 1**************0 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1**************2 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын мал эмнэлэгийн тасгийн аптекийн эрхлэгч, бага эмчээр, 1**************2 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1**************4 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын мал эмнэлгийн тасгийн санитарчаар тус тус ажиллаж байсан болох нь
1*******86 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нээсэн 16*********************6 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,
1*******85 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн талархал,
1*******86 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн сайшаалын үнэмлэх,
Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1*******04 тоот лавлагаа,
1*******86 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйн удирдах газрын даргын ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 75 дугаар тушаал,
1*******87 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйн удирдах газрын даргын ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 70 дугаар тушаал,
Гэрч Р.ийн “...Д. нь Ховд аймгийн Чандмань сумын “Овоот” бригадад малын бага эмчээр ажиллаж байсан нь үнэн...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт,
Гэрч Ц.ын“...Д. нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын мал эмнэлэгийн тасагт 1**************0 оноос 1**************4 оны 07 дугаар сар хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан нь үнэн...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Должийнгийн г 1*******86 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1*******87 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын малын бага эмчээр, 1*******87 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1**************0 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүрхтэл Ховд аймгийн Чандмань сумын Овоот бригадад малын бага эмчээр, 1**************0 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1**************2 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын мал эмнэлэгийн тасгийн аптекийн эрхлэгч, бага эмчээр, 1**************2 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1**************4 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын мал эмнэлгийн тасгийн санитарчаар тус тус байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* г 1*******86 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1*******87 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын малын бага эмчээр, 1*******87 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1**************0 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын “Овоот” бригадад малын бага эмчээр, 1**************0 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1**************2 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын мал эмнэлэгийн тасгийн аптекийн эрхлэгч, бага эмчээр, 1**************2 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1**************4 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын мал эмнэлгийн тасгийн санитарчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ