Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 70

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, шар хадны 10 дугаар гудамж, 316-11 тоотод оршин суух, ПН67040101 дугаарын регистртэй, Боржигон овогт Должингийн Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ж.Уранцэцэг оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1987 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Чандмань сумын “Овоот” бригадад малын бага эмчээр, 1990 оноос 1994 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Социализмын зам” нэгдэлд малын бага эмчээр тус тус ажиллаж байсан.  Иймд намайг 1987 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Чандмань сумын “Овоот” бригадад малын бага эмчээр, 1990 оноос 1994 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Социализмын зам” нэгдэлд малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа нь 1987 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Чандмань сумын “Овоот” бригадад малын бага эмчээр, 1990 оноос 1994 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Социализмын зам” нэгдэлд малын бага эмчээр тус тус ажиллаж байсан. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч  Д.Цэцэгмаа нь 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын малын бага эмчээр, 1987 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын “Овоот” бригадад малын бага эмчээр, 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын мал эмнэлэгийн тасгийн аптекийн эрхлэгч, бага эмчээр, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын мал эмнэлгийн тасгийн санитарчаар тус тус ажиллаж байсан болох нь

1986 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нээсэн 169996 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,

1985 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн талархал,

1986 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн сайшаалын үнэмлэх,

Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1904 тоот лавлагаа,

1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйн удирдах газрын даргын ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 75 дугаар тушаал,

1987 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйн удирдах газрын даргын ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 70 дугаар тушаал,

Гэрч Р.Батсүхийн “...Д.Цэцэгмаа нь Ховд аймгийн Чандмань сумын “Овоот” бригадад малын бага эмчээр ажиллаж байсан нь үнэн...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт,

Гэрч Ц.Ганбатын“...Д.Цэцэгмаа нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын мал эмнэлэгийн тасагт 1990 оноос 1994 оны 07 дугаар сар хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан нь үнэн...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Должийнгийн Цэцэгмааг 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын малын бага эмчээр, 1987 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүрхтэл Ховд аймгийн Чандмань сумын Овоот бригадад малын бага эмчээр, 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын мал эмнэлэгийн тасгийн аптекийн эрхлэгч, бага эмчээр, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын мал эмнэлгийн тасгийн санитарчаар тус тус байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Должингийн Цэцэгмааг 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын малын бага эмчээр, 1987 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын “Овоот” бригадад малын бага эмчээр, 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын мал эмнэлэгийн тасгийн аптекийн эрхлэгч, бага эмчээр, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын мал эмнэлгийн тасгийн санитарчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЮУН-ЭРДЭНЭ