Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 72

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 11-04 тоотод оршин суух, ПЭ66010128 дугаарын регистртэй, Шэруши овогт Сыдыхын Ёлкагийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ёлка, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ж.Уранцэцэг оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ёлка шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ховд аймгийн Буянт суманд 1981оноос 1989 он дуустал “Соёл” нэгдэлд ногоочноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд намайг 1981 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын “Соёл” нэгдэлд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.  

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч  С.Ёлка нь 1981 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын “Соёл” нэгдэлд ногоочноор ажиллаж байсан болох нь

1981 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь

Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 24 тоот лавлагаа,

Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1989 оны 70 дугаар данс,

Гэрч Л.Бөхчулууны “...С.Ёлка нь 1981 оноос 1989 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд ногоочноор ажиллаж байсан нь үнэн...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт,

Гэрч М.Цэцэгсүрэнгийн“...С.Ёлка нь 1981 оноос 1989 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд ногоочноор ажиллаж байсан нь үнэн...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Шэруши овогт Сыдыхын Ёлкаг 1981 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар Шэруши овогт Сыдыхын Ёлкаг 1981 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын “Соёл” нэгдэлд ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.ОЮУН-ЭРДЭНЭ