Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 38

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Золзаяа оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1973 оноос 1977 оныг дуустал,  1981 оноос 1990 оныг дуустал малчнаар ажилласан. Иймд архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь хөдөө мал малладаг. Төвөөс алслагдсан 80 км зайд байдаг, зудтай байгаа тул дахин дахин ирэх боломжгүй байна. Тиймээс миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  ******* ******* нь 1973 оноос 1977 оны 06 дугаар сарын 24 хүртэл,  1981 оноос 1990 оныг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

******* аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1887 тоот лавлагаа,

******* аймгийн ******* сумын 1 дүгээр бригадын 1973 оноос 1977 он, 1981 оноос 1991онуудын 70 дугаар данс,

Л.*******гийн 1981 оноос 1989 он дуустал бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

Гэрч Ш.*******ын “...Л.******* нь 1973 оноос 1977 он, 1980 оноос 1990 он хүртэл ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь байсан нь үнэн...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт,

Гэрч А.*******ын “...Л.******* нь 1973 оноос 1977 он, 1980 оноос 1990 он хүртэл ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч ******* *******г 1973 оноос 1977 оны 06 дугаар сарын 24 хүртэл,  1981 оноос 1990 оныг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар улсад ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г 1973 оноос 1977 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 1981 оноос 1990 оныг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.ОЮУН-ЭРДЭНЭ