Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 48

 

                     

 

 

 

 

 

 

 

                       

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: Б.Маанийдаарий

Улсын яллагч: М.Оюунбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтандөш

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1,  23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бид холбогдох 202200080041 тоот хэргийг 2020 оны 04 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....оны .. дугаар сарын ........ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, .......... настай, ........боловсролтой, ............ мэргэжилтэй, ам бүл .......... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан санаа бүрэн, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй гэх Б овогт Бы Б

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын  ....-р багийн нутаг дэвсгэр, З гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус сумын хэсгийн цагдаа О.Э хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Б шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

2. Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019.12.27-ны өдрийн үдээс хойно 17 цагийн үед Гурвансайхан сумын баруун хойд лагерт байх Б гэх айлд очиход Ж, М, Г нар архи ууж байсан. Би хамт архи уусан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй согтсон байсан. Нэг мэдэхэд цагдаагийн машинд суугаад явж байсан. ...аймаг руу цагдаагийн машинтай явж байхад намайг Э цагдаагийн нүдрүү цохисон гэж хамт явсан М, Ма , Ж нар хэлсэн... Би юу болсон талаар санахгүй байгаа. Э цагдааг дуудлагаар Б гэх айлд очоод ...одоо харьж амарцгаа гэхэд нь шаардлагыг нь биелүүлээгүй... юм шиг байна лээ. Би 2019 оны 08 сарын 06-ны өдөр машинтай явж байхад машин ирж мөргөөд эхнэр хүүхэд хоёроо алдсан. Тэр асуудлаас болоод архи уухаараа юмаа санахаа больсон байна лээ. Би Б гэх айлд нилээн их архи хэрэглэсэн, хэдэн шил архи ууснаа мэдэхгүй байна. Тэр өдөр сэтгэл санаагаар унаад архи ууснаас болоод хэрэгт холбогдсон. Хийсэн хэрэгтээ харамсаж байна... гэсэн мэдүүлэг /хх-50-52/

3. Хохирогч О.н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Намайг 12 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн үед Гурвансайхан сумын төвд ажил дээрээ байхад сумын ....-р баг Задгайд хүмүүс маргалдаад байна гэсэн дуудлага ирсэний дагуу тухайн газарт очиход гэрт С, С, Б, М, М, Ж нар архи ууцгааж байхаар нь “яагаад айлд бөөгнөрөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байгаа юм бэ, одоо больцгоо, гэртээ харьцгаа” гэж хэлээд эдгээр хүмүүстэй цуг гэрээс гараад, би явсан. Тэгсэн 22 цагийн үед Б гэх айлд нөгөө хүмүүс хоорондоо зодолдоод байна гэж хэсгийн төлөөлөгч Ө  хэлэхээр нь тухайн айлд очиход хэн хэнтэйгээ хэрэлдэж байгаа нь мэдэгдэхгүй хэрэлдээд байцгааж байхаар нь “та нар яагаад тавьсан шаардлага биелүүлэхгүй байгаа юм бэ, та нарыг харьж амарцгаа гэсэн биз дээ” гэхэд Б ...бид нарын хаана, хэнийд архи уух ямар хамаатай юм бэ... гээд өөдөөс босоод ирсэн. Тэгэхээр нь би та нарт шаардлага тавьсан, шаардлага биелүүлэх ёстой гэж хэлсэн чинь М босож ирээд Бийг цаашаа бай гэж холдуулаад, бид нар ингээд хариад амарчихъя, Б согтуу байна та ойлгоорой гэж хэлээд суганаас тэвэрхээр нь би холдуулах гэж байгаад давхралдаад унасан. Би Ма-ын дээр нь унаад тавиулах гээд түлхэж байхад Б ирээд миний баруун талын нүдрүү цохисон. Бид цохиулсны улмаас миний баруун талын нүд хавдсан хөхөрсөн, хамрын баруун тал хөндүүр, хамрын зураг авахуулсан чинь хугарсан байна гэж эмч хэлсэн. Өөр гэмтэл байхгүй. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Эмчилгээний зардал нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-рт/

4. Гэрч Ө.Мын “...2019.12.27-ны өдөр Гурвансайхан сумын төвд Быд очиход М, Ма, Б нар байсан. Тэд хоорондоо маргалдаад байсан болохоор Бы эхнэр С сумын цагдаад дуудлага өгсөн. Сумын цагдаа Э орж ирээд авч явна гэсэн байх. Б Э цагдаа хоёр гадаа гараад чанга чанга дуугарч байгаад эргэж Э цагдаа орж ирээд аймгаас грүпп дуудсан гэж хэлсэн. Тэгээд цагдаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-24/  

5. Гэрч Б.Сгийн: “...Тэр өдөр Гурвансайхан сумд манай гэрт Г, манай нөхөр, Ж, М, Б, М нар архи ууж байгаад юунаас болсон талаар мэдэхгүй Ж, М хоёр гэрт хэрэлдээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Сумын цагдаа Э ирээд тэнд байсан хүмүүст гэр орондоо харьж амарцагаа гэж шаардлага тавьчихаад яваад өгсөн.  Цагдааг явсны дараа тэр хүмүүс хоорондоо дахиад маргалдаад байсан болохоор цагдаа дуудсан чинь Э цагдаа ирээд ...та нар энэ айлыг амраа, айлын амгалан тайван байдал алдагдуулаад байна... гэсэн чинь М, Э цагдаатай маргалдаад байх шиг байснаа зүүн орон дээр унасан. Э цагдаа дээр нь байхад Б очоод нүүрэнд нь цохисон. Тэгсэн Ж Бийг салгаж аваад цаашлуулсан. Э цагдаа босоод гараад явсан. Манай гэрт байсан согтуу хүмүүс хоорондоо чанга яриад маргалдаад хэн юу яриад байгаа нь мэдэгдэхгүй би хүүхдээ унтуулах гээд цаашаа хараад хэвтэж байсан. Тухайн явдал нилээн орой болсон цагийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-16/

6. Гэрч Д.Сий “...Би 2019.12.27-ны өдөр хүү Быд хонохоор очсон юм. Бы гэрт Ж, М, Г, М, Б нар архи ууцгаасан. Тэгээд Ж, М хоёр маргалдаад гэрээс гараад явсан. Тэгэхээр нь С цагдаад дуудлага өгсөн. Удалгүй сумын цагдаа Э ирээд архи ууж байсан хүмүүст хандаж “...айлын амгалан тайван байдал алдагдуулаад байна явж амарцгаа...” гэж хэлээд байж байгаад явсан. Тэгсэн ахиад хэн, хэнтэйгээ мэдэхгүй маргалдаад муудалцаад тун болохгүй болохоор нь манай бэр С цагдаад дуудлага өгсөн. Э цагдаа ирээд  “...та нарыг харьцгаа, амарцгаа гээд шаардлага тавиад байхад айлын хүмүүсийг амраасангүй тарцгаа...” гэж хэлсэн чинь Ма босоод Э цагдаа дээр очоод юм хэлээд хувцаснаас нь зуураад байсан. Юу ярьсан талаар мэдэхгүй, тэгээд тэврэх шиг болоод тэр хоёр зүүн талын орон дээр унасан. Э цагдаа Ма-ын дээр ойчсон. Тэгсэн Б очоод Э цагдаагийн нүүрэнд нэг удаа цохисон...“ гэх мэдүүлэг /хх-60/

 

          7. Шинжээчийн 2019.12.31-ний өдрийн 18 тоот дүгнэлтэд: О.Эн биед хамар ясны хугарал, баруун нүдний алимны салст, баруун зовхи, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь үзлэг хийхээс 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэжээ. /хх-27/

          8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-70-82/

          9. Яллагдагч Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух газрын тодорхойлолт /хх-64, 84/

          10. ХААН банкны депозит дансны лавлагаа /хх101/

          11. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүгдэгчийн гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч буюу Дундговь аймгийн  Гурвансайхан сумын хэсгийн  цагдаа О.Э нь 2019 оны 12 сарын 27-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж  байх үедээ  бусдад зодуулсаны улмаас  эрүүл мэндэд “хамар ясны хугарал, баруун нүдний алимны салст, баруун зовхи, хамарт цус хуралт” гэмтэл учирсан үйл явдал болсон бөгөөд энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн  18 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Хохирогч буюу Дундговь аймгийн  Гурвансайхан сумын хэсгийн  цагдаа О.Э албан үүргээ биелүүлж байх үед буюу 2019 оны 12 сарын 27-ны өдөр шүүгдэгч Б.Б нь түүний хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бийн дээрхи үйлдлүүд нь Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх эхсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

 

 Иймд шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн  хуулийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2016.11.28-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял, мөн 2018.06.20-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байна.

Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн  1,  23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  торгох ялыг сонгон оногдуулж, түүнд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Бийн биечлэн эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Бид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулав.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч О.Эд 100.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1,38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Б овогт Бы Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Бүрхант овгийн Бы Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000  /гурван мянган / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бид оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Бийн биечлэн эдлэх ялыг 3500 /гурван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн  хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын  хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь хохирогчид 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгчдэгч Б.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                                Г.МӨНХБАТ